Search This Blog

Sunday, January 10, 2010

Япон улс

МОНГОЛ, ЯПОНЫ ХАРИЛЦАА

Монгол, Японы хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Засгийн газар ЭСЯ-аа 1973 оны 12 дугаар сарын 24-нд Токио хотноо нээсэн.

1990-ээд он хүртэл өргөн бус боловч хэвийн хөгжиж ирсэн хоёр орны харилцаа,хамтын ажиллагаа 1991 онд Япон Улсын Ерөнхий сайд Т. Кайфу манай оронд албан ёсны айлчлал хийснээр бүх салбарт идэвхижиж, өнөөдөр ” иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд өргөжиж байна.

Хоёр орны Засгийн газар, Парламент болон бусад түвшинд өндөр хэмжээний томоохон айлчлалууд хэрэгжив. 1998 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди Японд албан ёсоор айлчлах үеэр гаргасан Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдэл нь иж бүрэн түншлэлийн харилцааг 21 дүгээр зуунд урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн баримт бичиг юм. Ерөнхийлөгч Н. Багабанди 2003 онд айлчлахдаа уг мэдэгдлийн үзэл санаа, агуулгыг шинээр баяжуулж, хоёр талдаа харилцан нотолсон нь чухал ач холбогдолтой болов.

Япон Улсын Засгийн газар манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үйл явцыг хоёр талын харилцаанд төдийгүй олон улсын хэмжээнд тууштай дэмжиж ирсэн. Япон нь Монгол Улсын гол донор, хандивлагч орон.

Япон Улсын Засгийн газраас 1991- 2003 онд Монголд үзүүлсэн зээл, тусламж 128,2 тэрбум иен буюу ойролцоогоор 1,2 тэрбум ам,доллар байгаа нь манай улсад үзүүлсэн гадаадын зээл тусламжийн 70 орчин хувийг эзэлж байна. Жилд дундажаар 45-50 сая ам,долларын хөнгөлөлттэй зээл, 30-35 сая ам, долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам,долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгож байна.

Хоёр орны хооронд 1974 онд соёлын солилцооны тухай ноот бичиг солилцож, 1990 онд худалдааны тухай хэлэлцээр, 1993 онд агаарын харилцааны тухай хэлэлцээр, 2001 онд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 2003 онд техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг тус тус байгуулсан. 2004 оны эхний 10 сарын байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 83,3 сая ам,доллар, үүнээс импорт 64,6 сая, экспорт 18, 7 сая ам, доллар байна. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зонхилж байхад, Японоос гол нь элэктрон бараа, автомашин, өргөн хэрэглээний бараа зэргийг авч байна.Өнөөдөр Монголд Японы 164 компани нийт 60 сая ам,долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байна.

Хоёр орны соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Одоогийн байдлаар Японд манай 500 гаруй оюутан суралцаж байна. Хүн солилцоо өргөжиж, 2002 онд манай улсад Японоос 10 мянга гаруй хүн, Монголоос 2000 гаруй Японд зорчсон байна.

Шинэ Зеланд улс

МОНГОЛ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс Шинэ Зеланд Улстай 1975 оны 4 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор Гадаад хэргийн сайд нар цахилгаан утас солилцсон.

Хоёр орны харилцаа 1990-ээд он хүртэл элчин сайд нараа харилцан томилж ажиллуулах төдийгээр хязгаарлагдаж байв.

Харин 1990-ээд оноос Шинэ Зеланд манай улсыг сонирхох болж, Монгол дахь ардчилал шинэчлэлийн үйл явцыг дэмжигч орнуудын нэг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Шинэ Зеландад айлчилсан. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний Шинэ Зеланд улсад хийсэн анхны айлчлал байв. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч П. Очирбат Шинэ Зеландын Ерөнхий сайд Жим Болжертой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх талаар санал солилцож, Шинэ Зеландад хүн сургах асуудлаар ярилцаж тохиролцсон. Хоёр орны хамтын ажиллагааг бодитой бөгөөд үр ашигтай болгохын тулд харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон баримт бичгээс гадна Хөрөнгө оруулалт, Давхар татварын хэлэлцээрүүдийг байгуулахыг санал болгосон ба айлын тал дэмжсэн байр суурьтай байсан. Айлчлалын хугацаанд Ерөнхийлөгч П. Очирбат, Ерөнхий сайд Ж.Болжер нар Монгол, Шинэ Зеландын хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.

Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Фил Гофф 2003 оны 9 дүгээр сарын 10-12-нд Улаанбаатар хотноо хуралдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хуралд оролцож, улмаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Элчин сайд Л. Амарсанаа 2003 оны 3 дугаар сард Шинэ Зеландын Амбан Захирагч Силвиа Картрайтад ИЖБ-ээ барьсан. Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Энтони Браун 2005 оны 9 дүгээр сард ИЖБ-ээ барих гэж байна.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Монгол, Шинэ Зеландын худалдааны эргэлт харьцангуй бага бөгөөд худалдаанд импорт голлож байна.

Импорт: импортын гол бараанд шар айраг, масло, хуурай сүү гэх мэт хүнсний бүтээгдэхүүн болон машин, механизм голлодог.

Хөрөнгө оруулалт: Шинэ Зеландын хөрөнгө оруулалт манай уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарт голлон орсон. 2005 оны 6 дугаар сарын байдлаар 3.585 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай арав гаруй аж ахуйн нэгж бүртгэгдээд байна. Үүнд:

Шинэ Зеландаас үзүүлж буй тусламж

Монголд Хандивлагч орнуудын уулзалтанд Шинэ Зеланд 1991 оноос хойш тогтмол оролцож манай улсад жил бүр 200-250 мянган ам.долларын тусламж үзүүлж байна. Эхний үед уг тусламжийн хөрөнгийг ноос, арьс ширний боловсруулалтыг сайжруулах судалгаа хийх, манай мал аж ахуйн мэргэжилтнүүдийг дадлагажуулахад зарцуулав. 1993-1995 оны санхүүгийн жилд манай 5 мэргэжилтэнг тус бүр нэг жилийн хугацаагаар сургалтанд хамруулсан. 1997 онд гарсан ой хээрийн түймрийн хохирлыг арилгахад 65 мянган ам.доллар хандивлав.

1999 оны Хандивлагчдын уулзалтаар Шинэ Зеланд 250 мян.ам.доллар амлаж, үүнийг англи хэлний сургалтанд зарцуулжээ. Шинэ Зеландын Засгийн газар 1991-2002 оны хооронд манай улсад нийт 1.828.854 ам.долларын албан ёсны тусламж олгосон байна. Энэхүү тусламж дараах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагджээ. Үүнд:

1. Төрийн захиргааны шинэтгэлийн хөтөлбөр

2. ГХЯ-ны ажилтнуудад зориулсан хэлний сургалт

3. Ядуурлыг бууруулах сан

Шинэ Зеландын Засгийн газар Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Шинэ Зеландын хувийн секторын үйл ажиллагааг дэмжихэд зориулж ихээхэн хөрөнгө зориулдаг юм. Энэ чиглэлээр 1994-1998 онд 903405 шинэ зеланд долларын туслалцааг зөвлөлгөө, байгалийн хөрсний тооцоо, хөдөөгийн сэргээгдэх эрчим хүчний техник эдийн засгийн тооцоо, нүүрсний салбарын өөрчлөлт зэрэг чиглэлүүдээр манай улсад үйл ажиллагаа явуулсан Шинэ Зеландын компаниудыг дэмжихэд зарцуулжээ.

Хүний эрхийн үндэсний комисст зориулж техникийн туслалцаа үзүүлсэн.

2003 онд Улаанбаатарт хуралдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хуралд зориулж 27.7 мянган ам.доллар хандивласан. Бага хурлын үйл ажиллагаанд Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд нь төлөөлөгчдөө тэргүүлж оролцсон.

Шинэ Зеландын Засгийн газар хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар 2002-2003 оны санхүүгийн жилд манай улсад 660 мянган шинэ зеландын долларын тусламж үзүүлэхээр болсон.

Гадаад орнуудад үзүүлэх тусламжын чиглэл, хөтөлбөрүүдээ 2003 оноос өөрчилж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсад зориулсан хөтөлбөр гэж цаашид боловсруулж хэрэгжүүлэхгүйгээр шийдвэрлэжээ. Гэхдээ Төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний сургалтын дамжаа, Элчин сайдын мэдлийн бичил сан, Сайн засаглалын сан болон орон нутгийн хөгжлийг дэмжих ADAF хөтөлбөр зэрэгт оролцох боломж байгаа.

Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр байхгүй болно.

Бvгд Найрамдах Ардчилсан Шри Ланка улс

МОНГОЛ УЛС, ШРИ ЛАНКА УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Буддын шашин Монголд дэлгэрэх үеэс монголчууд ном судраас Шри Ланка улсын талаар анхны мэдээлэл авч, Арслан тив хэмээн нэрлэж ирсэн байна.

Албан ёсоор дипломат харилцаа тогтоогүй байсан үед ч хоёр орон найрсаг харилцаатай байсан нь онцлог байв. 1958 онд Цейлонд их үер тохиолдоход манай улс Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар 40 мянган төгрөгний тусламж үзүүлж байжээ. Мөн 1961 онд манай улсыг НҮБ-ын гишүүн болсонд Цейлон /хуучнаар/-ы Ерөнхий сайд баяр хүргэж, цахилгаан ирүүлж байжээ. 1960 онд Бандунгийн бага хурлын таван жилийн ойгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Цейлоны Ерөнхий сайдад баярын утас илгээсэн байна.

1962 оны 2 дугаар сарын 1-нд хоёр орны хооронд диломат харилцаа тогтоосон ба манай тал 1964 оноос, Шри Ланкийн тал 1963 оноос Элчин сайд нараа харилцан томилсон байна.

1973 онд Шри Ланка-гийн Ерөнхий сайд хатагтай С.Бандаранаике манай улсын Сайд нарын Зөвлөлийн даргыг айлчлахыг урьж байжээ. 1974 онд ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг Шри Ланка улсад айлчилж, Сайд нарын Зөвлөлийн даргын илгээлтийг гардуулан албан ёсны хэлэлцээ явуулсан. 1979 онд Шри Ланка Улсын Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлахыг манай тал урьсан боловч айлчлал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. 1986 онд ГЯЯ-ны орлогч сайд Х.Олзвой Шри Ланка улсад айлчилж, яриа хэлэлцээ явуулсан байна.

Ази номхон далайн орнуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай манай саналын талаар Ардын Их Хурлын Тэргүүлэгч дийн даргаас 1981 онд Шри Ланка-гийн Ерөнхийлөгчид илгээлт явуулсан бөгөөд энэ талаар ямар нэг хариу өгөлгүй өнгөрч байжээ.

Хоёр орон НҮБ болон түүний салбар байгууллагуудын хүрээнд санал солилцож ирсэн байна.

Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун 2000 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганд оролцох үеэр Шри Ланка-гийн Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцсон.

Бангкок хотноо болсон НҮБ-ын АНД-н Эдийн засаг, нийгмийн Комиссын 58 дугаар чуулганд Гадаад хэргийн сайд нар уулзах үеэр Шри Ланка-гийн Гадаад хэргийн сайд Тыронн Фернандо-г Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж 2002 оны 6 дугаар сард урилгаа бичгээр нотолсон болно.

Манай тал визийн журмыг харилцан хөнгөвчлөх талаар Шри Ланка-гийн талд санал тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй.

Манай АДБЧ-ын жүжигчид 1979 онд Шри Ланкад айлчлан тоглосон. 1981 онд хоёр орны хооронд “Соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр” байгуулагдсан. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс 2-3 жилийн хугацаатай Соёлын төлөвлөгөө эсвэл протокол байгуулах санал тавьж байсан боловч Шри Ланка-гийн тал мөн хариу өгөөгүй байна. Манай тал Шри Ланка-гаас урлагийн групп, үзэсгэлэн хүлээн авах санал тавьж байсан боловч мөн хэрэгжээгүй байна.

Шри Ланка, Монголын найрамдлын нийгэмлэг 1978 онд Коломбод байгуулагдсан. Лам Мапалагама Випулсара Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна.

2004 оны 12 дугаар сарын 26-нд болсон далайн хүчтэй давалгаа цунамид Шри Ланка улс нэрвэгдэж, олон мянган хүний амь эрсдэж, эдийн засгийн ихээхэн хохирол учирсан. Танай улсын Eрөнхийлөгч, Eрөнхий сайд нар эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээсэн ба Засгийн газраас тус улсад буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж, 10.000 ам.доллар буцалтгүй тусламж болгон хандивлахаар 2005 оны 1 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Дeлид суугаа Элчин сайд Ж.Гөлгөө Шри Ланка-гийн Элчин сайдад уг мөнгийг чeкээр энэ 2 дугаар сард гардуулсан болно.

Хоёр улсын төр, засгийн удирдлага үндэсний баярын үeэр тогтмол баярын цахилгаан утас солилцож байгаа бөгөөд хамтын ажиллагаа тодорхой салбар, чиглэлээр хөгжсөн зүйл одоогоор алга байна.

Шведийн Вант Улс

МОНГОЛ УЛС, ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Мoнгол Улс Шведийн Вант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон.

1984 онд манай ГЯЯ-ны төлөөлөгчид Шведэд, 1986 онд Шведийн ГЯЯ-ны Улс төрийн газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж улс төрийн яриа хэлэлцээ хийж байв. Гадаад явдлын яамны дэд сайд 1992 онд, УИХ-ын дарга 1997 онд, Гадаад хэргийн сайд 2000 онд, Монгол Улсын Ерөнхий сайд 2003 онд Швед Улсад, Шведийн Вант Улсын Ерөнхий сайд 2004 онд Монгол Улсад тус тус айлчилсан.

1970 оноос хойш манай улс шведийн компаниудтай худалдаа хийж эхэлжээ. Худалдааны бүтцийн хувьд манай экспортын дийлэнх хувийг ноолууран бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд Швед Улсаас химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, эрчим хүчний тоног төхөөрөмж, хүнд машин механизм, суудлын автомашин, ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн голлон импортлож байна. 2004 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 5,7 сая ам.долларт хүрээд байна.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2003 онд байгуулсан. Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1997 онд гарын үсэг зурсан.

Шведийн Засгийн газар 1991 оноос эхлэн манай улсын эдийн засаг, нийгмийн өөр члөлт, шинэчлэлтийн үйл явцад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа бөгөөд 1992 оноос хойш хандивлагч дын уулзалтад тогтмол оролцож байна.

Шведийн Вант Улс нь Монгол Улстай 2002-2006 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны стратегийг батлан гаргасан. Швед Улсын тусламжаар 1991 оноос хойш 26 төсөл хэрэгжүүлсэн. Эдгээр төсөлд Шведийн талаас нийтдээ 154,14 сая швед кроны тусламж үзүүлжээ.

Манай тал Шведийг 2001 оноос Брюссель дэх ЭСЯ-наас хамаарч байна. Швед манайхыг 1993 оноос хойш Бээжингээс хамаарч байна.

Швед улсын иргэн хатагтай Анита Гердне Швед Улс дахь манай Өргөмжит консулаар 1993 оноос, Ерөнхий Өргөмжит консулаар 2003 оноос хойш томилогдон ажиллаж байна. Шведийн Ерөнхий Өргөмжит Консулын газар Улаанбаатар хотноо 2005 онд байгуулагдсан.

Швейцарын Холбооны Улс

МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 5 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын шадар сайд тус тус 1991 онд, Ерөнхий сайд 1997 онд, Гадаад харилцааны сайд 1999 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 онд, Үйлдвэр, худалдааны сайд 2005 онд Швейцар Улсад, Швейцарын Үндэсний Зөвлөлийн \парламент\ дарга 1972 онд, Швейцарын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 2004 онд Монгол Улсад тус тус айлч илсан.

Хоёр улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хэлэлцээр“ 1997 онд, “Орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хоорондын Хэлэлцээр“ 1999 онд, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” 2000 онд тус тус байгуулагдсан.

Монгол Улс Швейцартай 1967 оноос харилцан худалдаа хийж эхэлсэн. 2005 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 3,6 сая ам.долларт хүрсэн байна.

Манай улс Швейцариас голчлон эм, эмийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан болон техникийн сэлбэг хэрэгслүүд, нэхмэл гоёлын үйлдвэрийн зарим түүхий эд, өргөн хэрэглээний бараа, хүнсний бараа, тамхи зэрэг бүтээгдэхүүн импортлож, Швейцарт түүхий эд (ноос ноолуур, өлөн гэдэс, ангийн үс, зэсийн баяжмал), бэлэн бүтээгдэхүүн (ноолууран болон тэмээний ноосон эдлэл) нийлүүлж байна.

Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлаг Монгол Улстай 2003- 2005 онд хамтран ажиллах “Дунд хугацааны үзэл баримтлал”-ыг боловсруулан баталсан бөгөөд энэхүү үзэл баримтлалын дагуу хоёр орны хөгжлийн хамтын ажиллагаа манай улсын ядуу, эмзэг давхаргын иргэдийг дэмжихэд чиглэгдэж байна.

Швейцарын Холбооны Улс манай улсад тохиолдсон зудын гамшгийг гэтлэн давахад Засгийн газрын шугамаар хоёр болон олон талт байгууллагуудаар дамжуулан 2000-2003 онд нийтдээ 5.1 сая шв.франкийн хүмүүнлэгийн тусламж олгосон. Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн салбар 2004 оноос Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Женев дэх манай ЭСЯ 1999 оноос эхлэн Швейцарыг хариуцан ажиллаж буй бөгөөд Монголыг Бээжин дэх Швейцарын ЭСЯ 1993 оноос хавсран хариуцаж буй болно.

Бvгд Найрамдах Чех улс

МОНГОЛ, ЧЕХИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

1993 оны 1 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. /Хуучин Чехословак улстaй 1950 оны 4 дүгээр сарын 25-нд дип харилцаа тогтоож, Улаанбаатар, Прага хотноо 1956 онд ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй/ Улаанбаатар дахь Чехословакийн ЭСЯ-ыг Чех улс өвлөн авч үлдсэн бөгөөд санхүүгийн бэрхшээлийн улмаас түүнийгээ 1994 онд хааж, 1999 оны 5 дугаар сард Чехийн ЭСЯ-ыг албан ёсоор нээсэн.

1993 оноос хойш хоёр талдаа төрөл бүрийн төлөөлөгчид харилцан айлчилж байв. БНЧУ-д 1994 онд Засгийн газрын шадар сайд, 1995 онд Гадаад харилцааны дэд сайд, Худалдаа, үйлдвэрийн сайд, 1997 онд Дэд бүтцийн хөгжлийн сaйд, 2005 онд Үйлдвэр худалдааны сайд нар айлчилж, 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Чехэд төрийн айлчлал хийв. 1994 онд Чехийн Гадaaд хэргийн дэд сайд, 1999 онд Гадаад хэргийн сайд, 2005 оны 1 дүгээр сард Чехийн Үйлдвэр худалдааны сайд, 2005 оны 5 дугаар сард БНЧУ-ын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга тэргүүтэй парламентын төлөөлөгчид Монголд тус тус aйлч илсaн.

1990-ээд оноос хоёр орны хооронд олон салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг тухайлбал, Худалдааны Хэлэлцээр (1995), Дaвхaр тaтвaр ноогдуулaхгүй тухaй Хэлэлцээр (1997), Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухaй Хэлэлцээр (1998), Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Хэлэлцээр (1998), Гадаад харилцааны хоёр яамны хамтын ажиллагааны протокол (1999), Аж ахуйн нэгж байгууллагуудад иргэд харилцан илгээж ажиллуулах нөхцлийн тухай Хэлэлцээр (1999), Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр (2005) зэргийг байгуулсан. Монгол-Чехийн Засгийн Газар хооронд 1995 онд байгуулсан Худалдааны Хэлэлцээрийн дагуу Монгол-Чехийн Засгийн Газар хоорондын комисс байгуулагдсан.

Эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа 1950-иад оноос эхлэн хөгжиж геологи, арьс шир, гутлын үйлдвэрийг голлон хамарч, олон жилийн уламжлалтай болсон ба Чехословак нь 1989 он хүртэл манай улсын 2-3 дахь түнш байв. 1996 онд Чех улс нь манайд хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн. Хоёр орны худалдаа бараа эргэлтэд манай импорт зонхилдог бөгөөд эрчим хүчний дизель мотор, автобусны сэлбэг, цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал, гэр ахуй, гоо сайхны бараа, суудлын авто машин, хүнс оруулж, харин чехийн тал зарим жил бaгa хэмжээний түүхий эд авдаг бaйнa.

2005 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсад Чех Улсын 4340.3 мянган ам. долларын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 43 компани геологи, уул уурхайн эрэл хайгуул, худалдаа, нийтийн хоол, тээвэр, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, гоо сайхан, аялал жуулчлалын болон барилгын салбарт ажиллахаар бүртгэгдсэн байна.

1955 оноос Чехословакийн их, дээд сургуулиудад монгол оюутан сургаж эхэлснээс хойш 300 гаруй хүн дээд боловсрол эзэмшсэн. Чех Улсын Засгийн Газар чехийн их, дээд сургулиудад суралцах 10 Монгол оюутанд жил бүр тэтгэлэг олгож байна.

Бүгд Найрамдах Чили Улс

МОНГОЛ ЧИЛИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Чили Улстай 1971 оны 6 дугаар сарын 1-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Хоёр улс Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд нараа хоёр талдаа хавсруулан ажиллуулж байна.

Чилийн талаас 1997 онд Чилийн уул уурхайн яамны орлогч сайд тэргүүтэй төлөөлөг чид манай улсад айлчилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Чилийн Сенатын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид 2000 оны 7 дугаар сарын 15-18-нд манай улсад ажлын айлчлал хийсэн.

Манай талаас Монгол Улсын Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Чилийн сангийн сайдын урилгаар 1999 оны 10 дугаар сард Чили улсад айлчилж, “Зэсийн орлогыг тогтворжуулах Сан”-гийн ажиллагаатай танилцсан.

УИХ-ын дэд дарга тэргүүтэй манай парламентын төлөөлөгчид 2001 оны 1 сард болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди 2003 оны есдүгээр сарын 25, 26-нд Чилийн Ерөнхийлөгч Рикардо Лагосын урилгаар Бүгд Найрамдах Чили Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны хооронд Дипломат, албан болон тусгай паспорттай иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай Хэлэлцээр, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын Протоколыг тус тус байгуулсан.

Дипломат, албан болон тусгай паспорттай иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай Хэлэлцээр 2005 оны 8 дугаар сарын 22ены өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Данийн Вант Улс

МОНГОЛ УЛС, ДАНИЙН ВАНТ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Данийн Вант Улстай 1968 оны 8 дугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон. Манай тал Дани Улсыг Лондонд суугаа ЭСЯ- наас хавсарч байгаад 1992 оноос Брюссель дэх ЭСЯ-наас хавсрах болсон. Дани Улс манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсран ажилладаг.

Монгол Улсын УИХ-ын дарга 1994 онд, Ерөнхий сайд 1995 онд, Гадаад харилцааны дэд сайд 1992 онд, Худалдаа, үйлдвэрийн дэд сайд 1994 онд тус тус Дани Улсад, Данийн Хатан Хааны ордны маршал 1995 онд, Данийн Гадаад хэргийн сайд 1996 онд, Данийн Фолькетингийн /Парламент/ дарга 1997 онд тус тус Монгол Улсад айл чилсан.

1920-иод оноос 1930-аад оны дунд хүртэл Данийн хэсэг иргэд Монголд, тухайлбал одоогийн Хөвсгөл аймгийн нутагт сууршин аж төрж байснаас эхлэн Монгол-Данийн хүмүүнлэгийн харилцаа гараагаа эхэлсэн гэж үздэг. 1990 оноос Монгол, Данийн нийгэмлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 1995 онд Монголын түүхийн үзэсгэлэн Копенгаген хотноо амжилттай зохион байгуулагдсан байна. Боловсролын салбарт хамтын ажиллагаа төдийлөн хөгжөөгүй байна.

Дани Улс Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлтийн явцыг тууштай дэмжиж 1992-1997 онд 26 сая гаруй ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн болно.

Манай улс 1970-аад оны үеэс Дани Улстай худалдаа хийж эхэлсэн бөгөөд манай компаниуд Даниас голдуу хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн төхөөрөмж голлон худалдан авдаг байсан. 2004 оны эхний 11 сарын байдлаар хоёр улсын хооронд 4,8 сая ам долларын худалдаа хийгджээ.

1986, 1990 онуудад Данийн Хунтайж Фредерик оролцсон киноны хэсгийнхэн Монголд ирж, манай орны байгаль, хүмүүсийн аж байдлыг харуулсан баримтат кино хийсэн нь манай орныг Данийн олон нийтэд сурталчлахад ихээхэн ач холбогдолтой болсон.

1995 оноос А.Юнгерсенийг Монголын өргөмжит консулаар томилон ажиллуулж байгаа бөгөөд 2002 оноос хойш MCS группийн дэд ерөнхийлөгч Ж.Од Дани Улсын Өргөмжит консулаар ажиллаж байна.

Европын Холбоо

МОНГОЛ УЛС-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс Европын Холбоотой 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс 1992 оноос Европын Холбооны дэргэд ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Европын Комиссын суурин төлөөлөгчийн газар Бээжингээс хавсран ажилладаг.

Монгол Улс, Европын Холбооны хооронд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээрийг 1992 онд, Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах тухай Хэлэлцээрийг 1995 онд (1998 онд энэ хэлэлцээрийн хугацааг сунгасан) Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах Ерөнхий хэлэлцээрийг 1997 онд тус тус байгуулсан.

Европын Холбооны АЛА, ТАСИС хөтөлбөрийн хүрээнд 1992-2003 онд 55,2 сая еврогийн 90 гаруй төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж ирсэн. Европын Холбооны Ази, Латин Америкийн орнуудад зориулсан АЛА хөтөлбөрийн хүрээнд 1992-1993 онд мал эмнэлгийн албадыг бэхжүүлэх, стандартчилал, хэмжил зүй, чанарын хяналтын удирдлагын салбарыг хөгжүүлэх, менежментийг хөгжүүлэх, зах зээл судлалын хүрээлэнг дэмжих, сургалт явуулахад нийтдээ 8 сая евро буюу 10 орчим сая ам. долларын өртөг бүхий төслүүдийг Монголд хэрэгжүүлсэн. Дараагаар нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад зориулсан тусгай ТАСИС хөтөлбөрт 1994 оны 1 дүгээр сараас хамрагдсан. ТАСИС хөтөлбөрийн хүрээнд гадаадын зөвлөх экспертүүд ажиллуулах, гадаад, дотоодод сургалт явуулах, танилцах аялал зохион байгуулах, тоног төхөөрөмж, сургалтын материал ирүүлэх, зарим тодорхой объектын хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, техник­эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг үндсэн ажлуудыг хийж ирсэн.

Монгол Улс 2004 оны 1 дүгээр сараас Европын Комиссын Ази, Латин Америкийн орнуудад зориулсан тусламжийн АЛА хөтөлбөрт хамрагдах болсон.

Монгол, Европын Холбооны хоорондын яриа, хэлэлцээний гол механизм бол 1993 оны 6 дугаар сард байгуулагдсан Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан Комиссын хуралдаан юм. Хамтарсан комиссын 8 дугаар хуралдаан болон худалдаа, эдийн засгийн дэд хорооны хуралдаан 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Брюссель хотноо болж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөж ярилцсан.

Европын Холбооноос 2006-2008 онд мөрдөх Худалдааны Хөнгөлөлтийн Ерөнхий системийн шинэ журам батлагдаж, энэ оны 7 дугаар сарын 1- нээс Монгол Улс “ GSP Plus” хэмээх хөнгөлөлт эдлэх орнуудын урьдчилсан жагсаалтад орсон болно. Ингэснээр тус хөнгөлөлтөд урьдчилан хамрагдсан 14 орны 7000 гаруй нэрийн барааг ЕХ-ны зах зээлд 7 дугаар сарын 1-нээс энэ оныг дуустал гаалийн татваргүй оруулах юм. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг манай экспортын гол нэрийн бараа үүнд мөн хамрагдаж байна.

Монгол, Европын Холбооны хоорондын бараа эргэлтийн хэмжээ 2004 оны эхний 11 сарын байдлаар экспорт 99575.3 мянга, импорт 83022.6, нийт 182597.9 мянган ам.доллар байв. Европын Холбооны орнуудад мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, арьс ширэн түүхий эд, боловсруулсан арьс, ангийн үс, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн голлон экспортолж, хүнсний бүтээгдэхүүн, химийн болон химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн оёмол, сүлжмэл эдлэл, машин тоног төхөөрөмж импортоор авч байна. 2004 оны эцсийн байдлаар 1991 оноос хойш Монгол Улсад Европын Холбооны орнуудаас дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 320 компани нийт 81,7 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байна.

2005 оноос Монгол Улс Европын Комиссоос зохион явуулж буй магистрын тэтгэлэг олгох “Иразмус Мундус” (Erasmus Mundus) хөтөлбөр болон дээд боловсролын байгууллагуудыг дэмжих “Эйжиа Линк” (Asia link) хөтөлбөрт хамрагдсан.

Бүгд Найрамдах Эстони улс

МОНГОЛ, ЭСТОНИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

1991 оны 11 дvгээр сарын 20-нд Монгол Улс Бvгд Найрамдах Эстони Улстай дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс ЗХУ-ын vед /хуучнаар/ Эстони Улстай худалдааны харилцаатай байв. Эстониос өргөн хэрэгцээний зарим бараа, тухайлбал төрөл бvрийн лаазалсан нөөш, тvлшний зориулалттай аппарат хэрэгсэл, тусгай хувцасны даавуун материал авдаг байсан байна.

Монголын цөөн тооны оюутан Таллины хувцас загварын сургуульд суралцаж байв. Байнга бус ч голчлон нам, олон нийтийн байгууллага, соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид солилцдог байсан байна.

Хоёр улсын хоорондын худалдаа ерээд оноос буурсаар бараг зогсонги байдалд орсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Эстони Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурсан.

Одоогоор Варшав дахь Монголын Элчин сайдын яам Литва Улсыг хавсран ажиллаж байна.

Бvгд Найрамдах Энэтхэг улс

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, БНЭУ-ын хооронд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон.

Манай орон Делид 1956 онд, БНЭУ Улаанбаатарт 1971 онд тус тус ЭСЯ-аа нээсэн.

Монгол Улс, БНЭУ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ-г 1994 онд байгуулсан.

Хоёр орон оюуны хөршүүд бөгөөд хоёр талын харилцааг түншлэлийн шинэ түвшинд гарган хөгжүүлэхээр Ерөнхий сайдын айлчлалын үед 2004 онд тохиролцсон.

БНЭУ-ын Гадаадтай харилцах Энэтхэгийн Зөвлөл жилд 30 оюутанд тэтгэлэг олгож байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АЙТЕК/-ийн хүрээнд жилд 50 гаруй хүнийг богино хугацааны сургалтад хамруулж байна.

Монгол, Энэтхэгийн хооронд тоо, мэдээллийн технологийн хамтарсан дунд сургууль 2003 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлагийн сургуулийг Энэтхэгийн Засгийн газар АЙТЕК хөтөлбөрийн шугамаар 1996 онд байгуулав.

Ховд аймагт цементийн үйлдвэрийг Энэтхэгийн зээлийн хөрөнгөөр барьснаас гадна Энэтхэгийн Засгийн газар 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдээд байна.

Энэтхэгийн Засгийн газар 1 сая ам.долларын хөрөнгийн буцалтгүй тусламжаар А.Б.Важпайн нэрэмжит Холбоо, мэдээллийн төвийг байгуулж 2002 онд ашиглалта өгөөд байна.

Түүхийн үнэт бичвэрүүдийг тоон системд оруулах, электрон засаглал, сэргээгдэх эрчим хүчний салбарт Энэтхэгээс тусламж авахаар тохиролцоод байна.

Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа өргөжиж, хамтарсан сургууль 2004 онд зохиов.

Энэтхэгийн Бодгаяа гэдэг бурхан багшийн гэгээрсэн газар Монгол сүм байгуулахаар тохиролцоод байна.

Бvгд Найрамдах Хятад улс

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХАРИЛЦАА

1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон.

1950 онд хоёр улс ЭСЯ-аа Улаанбаатар, Бээжин хотноо харилцан нээсэн. Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ 1957 - 1959 онд ажиллаж байсан бөгөөд 1990 онд сэргээн байгуулсан. Тус ЕКГ-ын салбарыг 1996 онд Эрээн хотод нээж, 2004 оноос КГ болгов.

БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцааг сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа хэмээн тодорхойлсон байна.

Хятад Улстай хийж буй худалдаа 2003 онд 448.2 сая ам. доллар буюу манай гадаад худалдааны 32.3 хувь (экспортын 46.1, импортын 21.8 хувь), 2004 оны эхний 5 сарын байдлаар 231.5 сая ам.доллар буюу гадаад худалдааны 36.9 хувь (үүнд экспортын 60.1, импортын 22.1 хувь) болоод болж тус улс манай гадаад худалдааны хамгийн том түнш болсон хэвээр байна. 2004 оны эхний хагас жилийн байдлаар хятадын 1338 компани 407.7 сая ам. доллорын хөрөнгө оруулалтыг манай улсад хийжээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь геологи уул уурхай, худалдаа, нийтийн хоол, барилга, хөнгөн үйлдвэрийн салбарт ноогдож байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу манай 180 оюутан, мэргэжил дээшлүүлэгч Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх тоог 40- өөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн манай тал хятадын тодорхой тооны хүмүүсийг Монголд өөрийн зардлаар сургаж байна. 2004 оны 4 дүгээр сард БНХАУ-ын соёлын өдрүүдийг анх удаа Монголд зохион явуулав. 2005 онд Монголын соёлын өдрүүдийг БНХАУ-д зохиохоор төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд иргэд харилцан зорчих явдал эрс нэмэгдэж байна. Жилд дунджаар манай улсын 350000-370000, БНХАУ-ын 60000-70000 мянган иргэд харилцан зорчиж байна.

Томоохон гэрээ, хэлэлцээрүүд:

1. Хилийн гэрээ (1962)

2. Хилийн тухай протокол (1964)

3. Консулын конвенц (1986)

4. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр (1991)

5. Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (1991)

6. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ (1994)

7. Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр (2004)

Бvгд Найрамдах Туркменистан улс

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс, Туркменистан Улстай 1992 оны 4 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас БНТурк Улсад суугаа элчин сайд П.Халиун Туркменистанд хавсран суухаар 2003 оны 10 дугаар сард итгэмжлэх жуух бич гээ барьсан.

1995 оны 10 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Шихмурадов нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хоёр улсын харилцааг идэвхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлж, харилцан элчин сайдаа хавсран томилох талаар ярилцжээ.

Монгол Улс Туркменистан Улстай хоёр ба олон талын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

Монгол Улс, Туркменистан Улсын хооронд харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ үргэлжилж байгаа болно.

Бvгд Найрамдах Турк улс

МОНГОЛ, ТУРКИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа 1969 онд тогтоосон ба Туркийн ЭСЯ 1996 онд Улаанбаатарт, Монголын ЭСЯ 1997 онд Анкарад тус тус нээгджээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 1992, УИХ-ын дарга 1993, 2002 онд, Ерөнхийлөгч 1998, 2004 онд Туркт, БНТУ-ын ҮИХ-ын орлогч дарга 1994, Ерөнхийлөгч 1995, 2002 онд, Ерөнхий сайд 2005 онд Монголд албан ёсны айлчлал харилцан хийсэн ба эдгээр айлчлалуудын үеэр Монгол, Туркийн харилцааны эрх зүйн үндэс болсон олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан болно.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 1992 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн ба Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хороо 1994 онд байгуулагдсан. Мөн Монгол-Туркийн Бизнесийн Зөвлөл 1999 онд байгуулагдсан нь хоёр орны ажил хэрэгч хүмүүсийг холбох, хөрөнгө оруулалтыг Монголд оруулах зэрэгт дэмжлэг үзүүлж байна.

2004 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 2.123 мянган ам. доллар, үүнээс манай улсын экспорт 648.3 мянган ам. доллар, импорт 1.475 мянган ам. доллар болсон. Манай улсын экспортын дийлэнх хувийг өлөн гэдэс, давсаг гүзээ эзээлсэн ба импортод Туркээс чихэр, саван, тоног төхөөрөмж, нийтийн тээврийн моторт хэрэгсэл авсан байна. 2004 оны эцсийн байдлаар туркийн хөрөнгө оруулалттай 19 пүүс, компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 12 нь худалдааны чиглэлээр ажиллаж байна.

Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 1990-2004 онд Турк Улс нийтдээ 5,6 сая ам. долларын тусламжийг манай улсад олгоод байна. Тусламжийн 69 хувийг боловсролын салбарт, 13 хувийг уул уурхайн салбарт олгосон байна.

Туркийн тал 1992 оноос эхлэн өөрийн зардлаар монгол оюутныг хүлээн авч сургаж байна. Одоо туркийн 12 хотын их, дээд сургуулиудад монголын 460 гаруй охид, хөвгүүд эдийн засаг, менежмент, анагаах ухаан, хөнгөн үйлдвэрийн инженер зэрэг олон мэргэжлээр баклавр, магистрантур, докторантурт суралцаж байгаагийн 250 гаруй нь засгийн газрын шугамаар суралцаж байна. Тэрчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Баян- Өлгий аймагт байгуулсан Монгол-Туркийн хамтарсан сургуулиудад 600 гаруй хүүхэд суралцаж байна.

Бүгд Найрамдах Хорват улс

МОНГОЛ, ХОРВАТЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

1993 оны 10 дугаар сарын 3-нд Монгол, Хорватын хооронд дипломат харилцаа тогтоосон. Хуучин ХБНСЮУ-ын хүрээнд Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт хөгжиж байв.

Хоёр улсын ГХЯ-ны хооронд хамтран ажиллах тухай протокол болон Худалдааны танхимуудын хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг 2005 оны 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо байгуулсан.

Хорватын Олимпийн хорооны Ерөнхийлөгч бөгөөд Хорват Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Златко Матеса 2004 оны 9 дүгээр сард Монголын Олимпийн хорооны шугамаар Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны 4 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулсан.

1990 оноос өмнө Хорватын нийслэл Загреб хотноо манай 6 оюутан аялал, жуулчлал, эдийн засаг, барилгын инженер-техникийн мэргэжлээр их, дээд сургуулийг дүүргэжээ.

Бүгд Найрамдах Хорват Улсын ЭСЯ Монгол Улсыг Бээжингээс хавсран ажилладаг. Манай улс Хорват Улсыг Будапешт дэх ЭСЯ-наас хамаарч байснаа 2003 оноос Вена дахь ЭСЯ-наас хамаарах болсон бөгөөд одоогоор элчин сайдаа томилоогүй байна.


Бүгд Найрймдах Унгар улс

МОНГОЛ, УНГАРЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс БНУУ-тай 1950 оны 4 дүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал ЭСЯ- даа Улаанбаатар, Будапешт хотуудад 1957 онд тус тус нээсэн.

1990 оноос тус хоёр орон ардчилал, зах зээлийн замыг сонгон, нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнээр харилцааны агуулга, зарчим, арга хэлбэр нь мөн өөрчлөгдөж, шинэ үндсэн дээр улам нээлттэй, ч өлөөтэй өргөжин хөгжиж байна.

1984 онд хоёр орны хооронд байгуулсан “Найрамдал хамтын ажиллагааны Гэрээ”-г шинэчилж, 1998 онд хоёр орны харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон гол баримт бичиг "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ"-г байгуулсан.

Улс төрийн харилцаанд 1990 оноос хойш дээд, өндөр хэмжээний болон төрийн өндөр албан тушаалтны айлчлал тогтмолжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНУУ-ын Ерөнхийлөгч Мадл Ференцийн урилгаар 2005 оны 4 дүгээр сарын 25-29-нд БНУУ-д төрийн айлчлал хийсэн.

БНУУ-ын Засгийн газар 2004 оноос Монгол Улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх болсон.

Унгарын талаас олгосон шилжих рублийн урт хугацааны зээлийг Сонгино дахь Биокомбинат, Дарханы махкомбинат, Архангайн хүрмэн гулдмайн үйлдвэр, Улаанбаатарын ан олдвор ба стандартын бус арьс ширний үйлдвэр, эмийн ургамлын станцыг тус барьж байгуулах, Хархорины гурилын үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, 375 өрөмдмөл худаг гаргах, малын халдварт өвчинтэй тэмцэх зэрэгт зарцуулжээ.

Унгарын талаас олгосон шилжих рублийн буцалтгүй тусламжийг бэлчээр усжуулах, радио, электроник, шатах тослох материал авах, генетикийн лабораторийг шинэчлэх, хүнсний их дэлгүүр барих, Олон улсын геологийн экспедицид оролцох, геологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, оёдлын үйлдвэр барих, мэргэжилтэн бэлтгэх, эмнэлгийн багаж, төхөөрөмж нийлүүлэх зэрэгт зарцуулжээ.

Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх гол механизмуудын нэг болж байна.

2004 онд Монголын экспорт 42,8 мянган ам.доллар, импорт 7,2 сая ам.доллар байв. 1990 оноос хойш Монгол Улсад БНУУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 7 компани нийт 1,162 сая ам, долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол, Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, хамтын ажиллагаа 1996 оны хэлэлцээрийн үндсэн дээр төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Унгарын их, дээд сургуулийг 250 гаруй хүн, техник мэргэжлийн сургуулийг /ТМС/ 190 хүн дүүргэж, 20 гаруй хүн эрдмийн зэрэг хамгаалсан.

Унгарт 1600 орчим монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаагийн 42 нь оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгчид, 700 орчим нь оёдол, сүлжмэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр гэрээгээр хөдөлмөр эрхлэгчид байна.

Бүгд Найрамдах Финланд Улс

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН
ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс Бүгд Найрамдах Финланд Улстай 1963 оны 7 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. 1964 оноос элчин сайд нараа Москвагаас хавсруулан ажиллуулж ирсэн. Финландын элчин сайд манай улсыг 1994 оноос хойш төвөөсөө хавсрах болсон.

Анх 1985 онд Финландын парламентын төлөөлөгчид манай улсад, 1987 онд манай АИХ-ын төлөөлөгчид, 1997 онд УИХ-ын дарга, 1998 онд Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайд, 1999 онд Гэгээрлийн сайд, 2000 онд Гадаад харилцааны сайд Финландад тус тус айлчилсан.

Хоёр орны хооронд худалдааг 1966 оноос эхлэн худалдааны нэгдэл, пүүсүүдийн шугамаар хийж байгаад улмаар Засгийн газар хоорондын Худалдааны хэлэлцээр 1974 онд байгуулсан боловч 1995 онд Финланд улс Европын Холбоонд нэгдэн орсноор хүчингүй болсон. Хоёр тал Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг 2001 онд үзэглэсэн. Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах Монгол-Финландын Засгийн газар хоорондын хамтарсан комисс 1990 онд байгуулагдсан. Тус комисс эдүгээ 9 удаа хуралдаад байна. 2004 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын хооронд нийт 1,8 сая ам.долларын худалдаа хийгдсэн байна.

Финландаас Монголд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ тун чамлалттай байгаа бөгөөд Финландын хөрөнгө оруулалттай /10 мянган ам.доллар/ нэг компани хөнгөн үйлдвэрийн салбарт бүртгэгдсэн байна.

1980-1990-ээд онд финландын зээл, тусламжаар цаг агаарын тандалтын сүлжээ байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийх, хүйтэн нөхцөлд авто зам тавих технологи турших, ойн түймрээс сэргийлэх болон нөхөн үржүүлэх, сүүний үйлдвэрийн технологийг шинэчлэх зэрэг нэлээд олон төсөл хэрэгжсэн.

Финланд Улс МУЗН-ийн шугамаар 1992 онд 500 000 фин. маркийн эм, хувцас, саван, Эрүүл мэндийн яамны шугамаар 1991 онд 1 сая орчим ам. долларын 37 нэрийн эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, 1996 онд түймрийн хохирол арилгахад зориулан 50 мянган ам. долларын тусламж, 2000 онд манай зарим аймаг, сумдад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулан Финландын Засгийн газар 25 мянган ам.доллар, Финландын Улаан загалмайн нийгэмлэг 35 мянган ам.долларыг хүмүүнлэгийн тусламжийн хэлбэрээр тус тус олгосон.

Хоёр орны соёлын харилцаа 1970-аад оноос эхэлж, 1980 оноос соёлын хамтын ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө байгуулан хэрэгжүүлж ирсэн. Хоёр тал Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2007 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар ажиллаж байна.

Финландын иргэн Брор Хенрик Яанкес Монгол Улсын Өргөмжит консулаар 2000 оны 8 дугаар сараас ажиллаж буй.

Бүгд Найрймдах Филипинн Улс

МОНГОЛ, ФИЛИППИНИЙ ХАРИЛЦАА

1973 оны 10 дугаар сарын 11-нд Монгол , Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосон.

Ханойд суугаа ЭСЯ-наас хавсран суудаг.

Манай улс Бүгд Найрймдах Филипинн Улстай хэвийн найрсаг харилцаатай. Хоёр орон бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд түлхүү хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн үед хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжих хандлагатай болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2000 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсад албан ёсны айлчлал хийсэн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр, Шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах Хэлэлцээр, Соёлын болон Агаарын харилцааны Хэлэлцээрүүдэд тус тус гарын үсэг зурсан байна.

2004 оны эхний 10 сарын гадаад худалдааны статистикийн мэдээгээр манай улс Филиппинд 15.6 мянган ам.долларын бараа экспортлож, 1752.9 мянган ам.долларын бараа импортлосон байна. Манайх Филиппинээс үс арчлах зориулалтын бэлдмэл, эрэг, татуурга, гархи, чагт,жийргэвч зэрэг ган төмрөөр хийсэн зүйлс, зөөвөрлөх, тэгшлэх, сэндийлгэх, цас цэвэрлэгч бусад машин механизм импортоор авч, боржин, шигтгээн, элсэн чулуу болон бусад чулуу экспортлодог байна.

Украин Улс

МОНГОЛ-УКРАИНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс, Украин Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Польшид суугаа ЭСЯ Украин Улсад,Украин Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсад хавсран суудаг. Монгол Улсаас Киевт Консулын төлөөлөгч ажилладаг.

Монгол Улс, Украин Улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Давхар татвараас зайлсхийх тухай Хэлэлцээр, Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг 50 шахам хэлэлцээр байгуулагдсан.

Монгол Улсын гаалийн статистик мэдээгээр 2003 онд Украин Улсад 2,7 сая ам. долларын бараа экпортлож, Украинаас 8,4 сая ам. долларын бараа импортлосон байна. Украины талын мэдээгээр хоёр улсын хооронд 2003 онд 20 сая ам. долларын бараа солилцоо хийсэн байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Украины Засгийн газар хоорондын Комисс 1992 оноос байгуулагдан ажиллаж 2 жилд нэг удаа хуралдаж байна.

Монгол Украины харилцаа тогтвортой хөгжиж байгаа бөгөөд цаашдаа хо ёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих хандлагатай буй. Монгол Улсад Украины 800 орчим иргэн, Украинд Монголын 300 иргэд ажиллаж амьдарч байна.

Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн 1992 оны 6 дугаар сард Украинд айлчлах үедээ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг үзэглэж, Консулын харилцааны тухай Протоколд гарын үсэг зурсан. 1992 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Л.М.Кравчук манай улсад албан ёсны айлчлал хийж, энэ үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурж, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол, Украины Засгийн газар хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комисс байгуулах тухай хэлэлцээр байгуулсан. Мөн 1992 онд Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Төлбөрийн тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зуржээ.

Украин Улсын Ерөнхийлөгч Л.Кучмагийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Украин Улсад 2002 оны 7 дугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаж, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Хэлэлцээр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд хамтран ажиллах тухай Хэлэлцээр тус тус байгуулж, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Гэрээний батламж жуух бичиг солилцсон.

Айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Украины Худалдаа, Аж Yйлдвэрийн Танхим, Монгол Улсын Булган аймаг, Украины Киев мужийн Белая Церковь дvvргийн хооронд тус тус шууд харилцаа тогтоожээ.

Украины Ерөнхийлөгч Л.Д.Кучма 2003 оны 3 дугаар сард Монголд айлчилж , айлчлалын дүнгээр Монгол, Украины Ерөнхийлөгч нар Хамтарсан мэдэгдэл гарган, Монгол Улсын Засгийн газар, Украины Сайд нарын Танхим хооронд Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай, Монгол Улсын ХХААЯ, Украины Хөдөө аж ахуйн бодлогын яам хооронд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай, Монгол Улсын Үндэсний мэдээллийн агентлаг, Украины Үндэсний мэдээллийн агентлаг хооронд мэдээлэл солилцох салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүд байгуулав. Монгол -Украины ЗГХК-ын үндэсний хэсгийн дарга нар Монгол Улс, Украин Улсын хооронд 2005 он хүртэл харилцан нийлүүлэх барааны жагсаалт солилцов. Айлчлалын хүрээнд хоёр талын бизнес уулзалт зохион байгуулан, МҮХАҮТ, Украины Аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны хооронд хамтын ажиллагааны тухай Протокол байгуулав.

Бүгд Найрамдах Франц Улс

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон.

Францын тал 1966 онд Улаанбаатарт, манай улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-даа тус тус нээсэн боловч Францын тал 1984 онд Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан бөгөөд 2003 оны 6 дугаар сараас дахин байнгын ЭСЯ-аа нээн ажиллуулж байна.

Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа бөгөөд ялангуяа улс төрийн харилцааны түвшинд хоёр орны Засгийн газрын түвшинд яриа, хэлэлцээ идэвхжиж байна. Тухайлбал, манай талаас Монгол Улсын Дэд бүтцийн сайд, ХХАА-н сайд нар 2003 онд, Зэвсэгт хүч ний жанжин штабын дарга тэргүүтэй төлөөлөгчид 2004 онд Францад, францын талаас Францын ГХЯ-ны ТНБД 2003 онд манай улсад айлчилсан.

Хоёр орны хооронд "Хөрөнгө оруулалтыгхөхиүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр" (1991), "Иргэний хэргийн салбарт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр" (1992), "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр" (1996), "Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр" (1996), Теофизикийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр" (1996), "Франц Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 5 000 тонн буудайгаар хэмжигдэх хүнсний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр" (2002)-үүдийг тус тус байгуулсан.

Монгол, Францын хооронд бараа эргэлтийн хэмжээ 2003 оны эцсийн байдлаар экспорт 1873,8 мянган ам.доллар, импорт 10749,8 мянган ам.доллар байжээ.

1968 онд байгуулсан Монгол, Францын Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээрийн дагуу Соёлын төлөвлөгөөний хүрээнд монгол, франц хэлний багш, оюутан солилцох, кино өдрүүд зохион явуулах, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг францын талын зардлаар урт, богино хугацааны курст суралцуулж, мэргэжил дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол дахь Францын ЭСЯ 1996 оноос хойш урт хугацааны тэтгэлэг 20, богино хугацааны тэтгэлэг 40, франц хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг 14-ийг олгоод байна.

2003 онд Токиод болсон Монголд хандивлагчдын зөвлөлгөөний үеэр Францын Засгийн газраас манай улсад 1 сая еврогийн өртөг бүхий хүнсний тусламжийн хүрээнд 4320 тн улаан буудайн тусламж үзүүлэхээр болсон юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улс

МОНГОЛ- УЗБЕКИСТАНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол, Узбекистаны ард түмэн өнө эртний хэлхээ холбоотой.

Монгол Улсаас БНТурк Улсад суугаа ЭСЯ Узбекистанд, БНУзбекистан Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсад харилцан хавсран суудаг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ үргэлжиж байна.

Монгол Улсын Засгийн газар, Узбекистан Улсын Засгийн газар хооронд соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр 2004 онд байгуулсан байна.

Монгол Улсын гаалийн статистикийн мэдээгээр 2003 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 123,6 мянган ам. долларын бараа харилцан нийлүүлсэн.

Монгол Улс, Узбекистан Улстай хоёр талын хэмжээнд төдийгүй олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд идэвхитэй хамтран ажилладаг.

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛС

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРbАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН
ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Тажикистаны хооронд өнө эртний хэлхээ холбоотой. Монголын их эзэнт гүрний үед Чингисийн элчийн амийг нь хороож, олон арван худалдаачдыг хөнөөсний учир Чингис хаан тажик үндэстнийг хатуу ширүүнээр гэсгээж байжээ.

Хуучин ЗХУ-ын үед Монгол Улс Тажикистантай өргөн харилцаатай байв. Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хооронд 1992 оны 4 дүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНТажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмонов нар тус тусын үндэсний баяраар харилцан баяр хүргэж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолоо илэрхийлсээр ирэв. 2003 оны 9 дүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч Н.Багабанди Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмонов нар Нью-Йорк хотноо НҮБ-ын ээлжит чуулганы үеэр уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Монгол Улс Бүгд Найрамдах Тажикистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд 2002 онд баярын илгээлт солилцож байв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Тажикистаны Гадаад хэргийн сайд Т.Назаров нар 2004 оны 1 дүгээр сарын 14-нд Бээжин хотноо уулзаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцжээ.

Хуучин ЗХУ-ын хүрээнд манай хоёр улсын хооронд боловсрол, шинжлэх ухаан, худалдаа, эдийн засгийн салбарт багагүй харилцаатай байсан. Тажикийн барилгачид, цэргийн албан хаагчид Монголд ажиллаж, Монголын охид, хөвгүүд Тажикистанд мэргэжил эзэмшиж байв.

1998 онд Тажикистан Азийн Хөгжлийн Банкинд элсэх хүсэлт тавьж, энэ талаар Монгол Улс ямар саналтай байгааг АХБ-аас асуусанд манай тал татгалзах зүйлгүй гэсэн хариу өгч байлаа.Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Комисстой хамтран Төв Азийн орнуудад гадаадаас шууд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх олон улсын эдийн засгийн бага хурал, бүс нутгийн зөвлөлгөөн - дугуй ширээний уулзалтыг 2003 оны 4 дүгээр сарын 2-4-нд Душанбе хотод зохион байгуулахыг мэдээлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярт урилга ирүүлж байсан. Уг арга хэмжээнд БНКазахстан Улсад суугаа элчин сайд Д.Дашням оролцож, хурлын завсарлагаар Ерөнхий сайд А.Г.Акиловтай уулзахад Акилов: ”Тажикистан өмнө нь Монголоос жонш авч байсан, одоо ч авах шаардлагатай байгаа” хэмээжээ. Элчин сайд Д.Дашням Тажикистаны Гадаад хэргийн дэд сайд А.Сатторовтай 2003 оны 4 дүгээр сарын 4-нд уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон байна.

2003 оны 9 дүгээр сарын 9-12-нд Улаанбаатар хотод болсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хуралд Тажикистаны Парламентын гишүүн оролцсон байна.

Монгол Улс, БНТажикистан Улсын хооронд 2002 онд 10 мянган ам. долларын худалдаа хийжээ.

БНТажикистан Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Акбаршо Искандаровт (Алматыд суугаа) 2003 оны 11 дүгээр сард агреманы хариу өгсөнд тэрбээр 2004 оны 4 дүгээр сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид итгэмжлэх жуух бичгээ барьсан. А.Искандровыг Гадаад хэгийн сайд Л.Эрдэнчулуун, УИХ-ын дэд дарга Бямбажав нар хүлээн авч уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 7 тоот зарлигаар Монгол Улсаас БНТажикистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинжавын Дашнямыг Алматыгаас хавсран суулгахаар тохоон томилоод байгаа. Д.Дашням ИЖБ-ээ барихаар бэлтгэж байна.

Тажикистаны Ерөнхийлөгч Рахмонов манай Ерөнхийлөгчийг 2004 оны 8 дугаар сард айлч луулах урилга ирүүлсэн бөгөөд манай Ерөнхийлөгч хариу урилга хүргүүлсэн. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл 2004 оны 9 дүгээр сард НҮБ-ын хуралдаанд оролцох үеэр тажикийн талтай уулахад манай Ерөнхийлөгчийг эхэлж айлчлуулахыг санал болгожээ.

Монголтой дипломат харилцаа тогтоосон ч харилцаа хөгжөөгүй орнууд 3

МОНГОЛ, СОМАЛЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Сомали Улстай 1971 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Сомали Улсыг хавсран сууж байна.

Бvгд Найрамдах Ардчилсан Судан Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1970-07-07

МОНГОЛ, СЕЙШЕЛИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Сейшелийн Бүгд Найрамдах Улстай 1981 оны 8 дугаар сарын 21-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Сейшелийн Бүгд Найрамдах Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ, СЕНЕГАЛЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Сенегал Улстай 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Сенегал Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ, ТАНЗАНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улстай 1967 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ УРУГВАЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсыг, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Фижийн Арлуудын Бvгд Найрамдах Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1976-03-15

Тонгагийн Вант Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 2000-04-04

МОНГОЛ, ТУНИСИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Тунисийн Бүгд Найрамдах Улстай 1977 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Тунисийн Бүгд Найрамдах Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ, ТӨВ АФРИКИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай 1970 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг хавсран сууж байна.

гаа ЭСЯ Тунисийн Бүгд Найрамдах Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ ЭКВАДОРЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Эквадор Улстай 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Эквадор Улсыг, Бүгд Найрамдах Эквадор Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Бvгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1967-01-24

МОНГОЛ, ӨМНӨД АФРИКИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсыг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны үндэсний баяр, бусад тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан өндөр, дээд хэмжээнд баярын утас харилцан солилцож байна.

СЕРБИ, МОНТЕНЕГРОГИЙН УЛС

МОНГОЛ УЛС, СЕРБИ, МОНТЕНЕГРОГИЙН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс Югославтай (өнөөгийн Серби, Монтенегрогийн Холбооны Улс) 1956 оны 11 дүгээр сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон.

Манай улс 1966 онд Белградад, Югослав 1963 онд Улаанбаатарт ЭСЯ-даа тус тус нээсэн.

Монгол, Югославын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн салбарт 1980-аад оны сүүлч хүртэл идэвхтэй хөгжиж байв. Сүүлийн үед зогсонги байдалд орсон.

Худалдааны хэлэлцээр, төлбөрийн протоколыг 1958 онд байгуулж, 1990 онд шинэчилсэн. 1959 оноос харилцан бараа нийлүүлж эхэлсэн.

Худалдааны нөхцөлөөр Югослав Улстай хамтран Улаанбаатар хотод ”Чингис хаан” зочид буудал барьсан боловч төлбөр тооцооны ажил, материал хүн хүчний дутмаг байдлаас голлон шалтгаалж дуусгах ажил удааширсан тул өмч хувьчлалаар уг барилгыг хувийн компанид худалдсан. ХБНЮУ-ын Засгийн газрын 11 сая ам.долларын зээлээр Улаанбаатарт савхин эдлэлийн үйлдвэр барьж, 1988 онд ашиглалтад оруулсан.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд 1974 онд байгуулагдсан Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Югославын Засгийн газар хоорондын хороо нэлээд үүрэг гүйцэтгэсэн ба тус хорооны сүүлийн 6 дугаар хуралдаан 1990 онд Улаанбаатарт болсон.

Соёлын хамтын ажиллагааны анхны хэлэлцээр 1962 онд байгуулагдаж, 1985 онд шинэчилсэн. Соёлын хэлэлцээрийн хүрээнд манай 50 гаруй иргэн Югославт суралцсаны 20 гаруй нь дээд боловсрол эзэмшсэн.

Монгол Улс 1993 оны 4 дүгээр сард Белград дахь ЭСЯ-аа хаасан. Одоо Будапешт дахь Монгол Улсын ЭСЯ Серби, Монтенегро Улсыг хавсран ажиллаж байна. Югослав 1999 оны 2 дугаар сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан. БНХАУ-д суугаа Серби, Монтенегро Улсын ЭСЯ Монгол Улсыг хавсран ажилладаг.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Улс төрийн харилцаа

Монгол Улс, БНСУ 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон. Манай улс 1991 онд Сөүлд, БНСУ 1990 онд Улаанбаатарт тус тус Элчин сайдын яамаа нээсэн. Хоёр орны харилцаа 1999 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан “Монгол Солонгосын хамтарсан мэдэгдэл”-д тохиролцсон талууд XXI зуунд “харилцан нөхсөн хамтын ажиллагаа”-г хөгжүүлэх тухай зарчимд тулгуурлан хөгжиж байна.

Монгол Улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нарын БНСУ-д хийсэн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, 1991 оны 10 дугаар сар (Ерөнхийлөгч Ро Тэ У-гийн урилгаар)

Ерөнхийлөгч Н.Багабанди, 2001 оны 2 дугаар сар (Ерөнхийлөгч Ким Дэ Жүний урилгаар)

Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, 2000 оны 3 дугаар сар

Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал, 1999 оны 11 дүгээр сар (Ерөнхий сайд Ким Жон Пилийн урилгаар)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2003 оны11 дүгээр сар (Ерөнхий сайд Го Гөний урилгаар)

БНМАУ-ын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, 1991 оны 3 дугаар сар

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, 2005 оны 3 дугаар сар

БНСУ-ын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нарын Монгол Улсад хийсэн айлчлал

БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн, 1999 оны 5 дугаар сар

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон, 2001 оны 6 дугаар сар

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Жүн Гю, 1999 оны 7 дугаар сар

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Гуан Ён, 2003 оны 10 дугаар сар

Монгол, БНСУ-ын Парламентын бүлэг 1990 онд, БНСУ, Монголын Парламентын гишүүдийн найрамдлын бүлэг 1992 онд анх байгуулагдсан. 2005 оноос УИХ дахь Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, Солонгосын Үндэсний Ассамблей дахь БНСУ, Монголын Парламентын гишүүдийн найрамдлын бүлгийн даргаар Парламентийн гишүүн Жөн Жан Сөн нар тус тус ажиллаж байна.

Зээл тусламж

БНСУ манай улсад 1992 оноос буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож байна. 2004 оны байдлаар БНСУ-ын Засгийн газар нийт 10 сая вонын буцалтгүй тусламж, 43 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байна.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан обьект:

* Нэг удаагийн зүү, тариурын “МОНСАМ” үйлдвэр
* Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станц
* Төрийн холбооны сүлжээ
* Зүүн аймгуудын холбооны шилэн кабелийн сүлжээ

БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төсөл:

* Төрхурхын үслэг ангийн аж ахуйд хөргүүрэн зоорийн байгууламж
* Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн лабораторийн шинэчлэлт
* Шүүх эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах
* Цусны төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах
* Эрхтэн шилжүүлэх төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт
* Уламжлалт анагаах ухааны хамтарсан эмнэлэг байгуулах
* Техник мэргэжлийн коллежийн чадавхийг сайжруулах
* Мэдээлэл технологийн парк байгуулах
* Мал эмнэлгийн лаборатори сайжруулах

БНСУ-ын Засгийн газар 2001 онд Монгол оронд тохиолдсон зудын хохирлыг арилгахад зориулан 120 мянган ам.долларын тусламж үзүүлсэн.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Хоёр орны худалдааны хэмжээ тасралтгүй өсч БНСУ манай худалдааны гол түнш орны нэг болов.

2004 оны байдлаар БНСУ хөрөнгө оруулалтын хэмжээгээр 4 дүгээрт орж байгаа бөгөөд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 503 компани бүртгэгдэж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 85.4 сая ам. доллар болов. Хөрөнгө оруулалт худалдаа, үйлчилгээ, харилцаа холбоо, оёдол, боловсролын салбарт зонхилж байна.

Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын Эрчим хүч, ашигт малтмалын нөөцийн хамтын ажиллагааны хамтарсан хороо 1999 онд байгуулагдаж, IV хуралдаан 2004 онд Улаанбаатарт болсон.

Бусад салбарын хамтын ажиллагаа

Хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Тухайлбал, Боловсролын яамд хооронд хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулан ажиллаж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон хоёр талын их, дээд сургуулиудын шууд харилцаа, Солонгосын их, дээд сургууль, хувийн хэвшлийн сургалтын сангийн тэтгэлгээр манай улсаас олон оюутан, аспирант Солонгост боловсрол эзэмшиж байна.

Засгийн газар хоорондын соёлын хамтарсан хороо 2001 онд байгуулагдаж, тус хорооны II хуралдgан 2005 оны 5 дугаар сард Сөүлд боллоо.

Хоёр орны Соёлын өдрүүдийг 2001, онд, нийслэл хотуудын өдрийг Сөүл, Улаанбаатарт 2005 онд харилцан зохион байгуулсан. Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу хүүхэд залуучуудын солилцооны арга хэмжээг 2000 оноос жил бүр харилцан зохион байгуулж байна.

Монголч эрдэмтдийн холбоо 1990 онд байгуулагдаж одоо 30 гаруй эрдэмтдийг эгнээндээ нэгтгэж байна. Холбооноос жил Улаанбаатар, Сөүл хотод монгол судлалын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Мөн “Монгол судлал” сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргаж байгаа нь дэлхийн монгол судлалын нэр хүндтэй сэтгүүлийн нэг болоод байна. Дангугийн их сургуульд монгол хэлний тэнхим хичээллэж монгол хэлний орчуулагч, судлаачийн мэргэжлээр 80 орчим оюутан суралцаж байна.

“МИАТ” компани 1994 оноос, Солонгосын “КАЛ” компани 1996 оноос эхлэн Улаанбаатар Сөүлийн хооронд тогтмол нислэг хийж байна.

Монголын 4 өргөмжит консул Дэгү, Намянжу, Инчхон, Пусан хотод ажиллаж байна.

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН БАРИМТ БИЧИГ

* БНМАУ, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл (1991 оны 10 дугаар сарын 25)
* Монгол улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл (1999 оны 5 дугаар сарын 31)
* Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1991 оны 3 дугаар сарын 28)
* БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан худалдааны хэлэлцээр (1991 оны 3 дугаар сарын 28)
* Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1991 оны 3 дугаар сарын 28)
* БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр (1991 оны 3 дугаар сарын 28)
* Дипломат болон албан паспорттой иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1991 оны 3 дугаар сарын 28)
* Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд хоёр орны нутаг дэсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр (1991 оны 10 дугаар сарын 23)
* Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСУ-ын хоорондын Конвенц (1992 оны 4 дүгээр сарын 17)
* Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1992 оны 7 дугаар сарын 28)
* Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээ (1999 оны 5 дугаар сарын 31)
* Гэмт этгээдийг харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээ (1999 оны 5 дугаар сарын 31)
* Эрчим хүч болон ашигт малтмалын нөөцийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зсгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1999 оны 11 дүгээр сарын 8)
* Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр (2003 оны 11 дүгээр сарын 24)

БНАСАУ

МОНГОЛ, БНАСАУ-ЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон.

Манай орон Пхеньянд 1951 онд, БНАСАУ Улаанбаатарт 1949 онд тус тус ЭСЯ-аа нээн ажиллуулж байна.

Монгол Улс, БНАСАУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ-г 2002 онд байгуулсан. Бусад баримт бичигт нэгэн адил гарын үсэг зурсан.

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны ард түмнүүдийн эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцоод байна.

Сүүлийн жилүүдэд хо ёр орны хоорондын худалдааны хэмжээ 200 орчим мянган доллар болж байна.

Бvгд Найрамдах Сингапур Улс

МОНГОЛ, СИНГАПУРЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол, Сингапурын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Албан ёсны тогтоох саналыг манай тал гаргажээ.

Улс төрийн харилцаа

1973 онд манай ГЯЯ-ны төлөөлөгчид Сингапурт айлчилсан. Манай Элчин сайд 1976 онд Сингапурт ИЖБ-ээ барьсан.

Сингапурын Засгийн газар 1994 оны 12 дугаар сард БНСУ-д суугаа элчин сайдаа манай улсад хавсарган томилохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн. Сингапураас Монголд суух анхны элчин сайд П.Э.Фонг 1995 оны 5 дугаар сард ирж ИЖБ-ээ барьсан. Сингапур Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Калвин Ю Мүн одоо Монгол Улсыг хавсран сууж байна.

Манай улс элчин сайдаа Дели, Токиогоос хавсарган томилж ирсэн. 1995 оноос Вьетнамд суух элчин сайдаа хавсарган томилох болсон. Одоо Вьетнамд суугаа Монгол Улсын Элчин сайд Сингапур Улсыг хамаардаг. Элчин сайд Б.Ганболд 2004 оны 12 дугаар сарын 30-нд Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натанд ИЖБ-гээ барьсан.

Манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн үйл явцаас хойш хоёр орны харилцаа идэвхжих хандлагатай болсон.

1990 оны 6 дугаар сард Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Шаравсамбуу тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Сингапурт айлчилсан. Манай төлөөлөгчид Сингапурын үйлдвэрийн сайд, Сангийн сайд болон эдийн засгийн бусад байгууллага, пүүс компанийн төлөөлөгч идтэй уулзаж ярилцсан. Сингапурын Засгийн газар манай орны өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж байгаа, хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжүүлэхэд анхаарч 1992 онд Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрыг Сингапурт байгуулсан. Монгол Улсын Засгийн газар 2002 онд Худалдааны төлөөлөгчийн газрын статусыг дээшлүүлж, Ерөнхий консулын газар болгон өргөтгөсөн бөгөөд 2002 оны 10 дугаар сарын 11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ЕКГ-ын нээлт болсон /2005 оны 4 дүгээр сард ЕКГ-ын статусыг өргөтгөж ЭСЯ байгуулах УИХ-ын тогтоол гарсан/.

1993 онд дэд бүтцийн сайд Р.Сандалхан Сингапурт айлчлах үеэрээ Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн 1993 онд хоёр талын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Монгол, Сингапурын эдийн засгийн хамтын ажиллагааны семинар”-ыг Сингапурт зохиосон байна.

Хоёр орны их сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоож, багш, оюутан харилцан солилцож байна.1993 онд Сингапурын политехникийн их сургуулийн багш, оюутан ирж манай техникийн их сургуульд компьютерийн лабораторийг байгуулсан.

Манай тал Сингапур улстай хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ АПЕК-т элсэх, АСЕАН-ы бүс нутгийн чуулгын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ажиллаж ирэв.Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Сингапурын Гадаад хэргийн сайдтай 1991, 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр, 1992, 1994, 1995 онд ЭҮНХ-ний гишүүн орнуудын сайд нарын хурлын үеэр уулзаж хоёр талын харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцож, байр сууриа тайлбарлаж ирсэн.Сингапурын тал ч манай хүсэлтийг дэмжих тухайгаа илэрхийлж ирсэн.

Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 онд Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Сингапурт айлчлахдаа Ерөнхий сайдын илгээлтийг гардуулж, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрийг үзэглэсэн байна. Тэр үеэр Сингапурын Ерөнхий сайд хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Азийн орнууд болон бүс нутгийн байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлэх манай хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдсэн байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд харилцан визгүй зорчуулж байхаар тохиролцжээ.

Ерөнхий сайд П.Жасрайн 1995 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай улсын гадаад бодлого, үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азид идэвхжүүлэх, тус бүс нутгийн орнууд, түүний дотор Сингапуртай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх аятай уур амьсгал бий болгох, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцэд манай улсыг хамруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн алхам болсон. Айлч лалын үеэр “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулганд оролцох үеэрээ Ерөнхий сайд М.Энхсайхан Сингапурын Гадаад хэргийн сайд Жаяакумартай уулзаж АПЕК-ийн гишүүнчлэлийн асуудлаар санал солилцохын хамт Сингапурын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлон, өөрийг нь мөн айлчлахыг урьсан болно.

2001 оны 2 дугаар сарын 15-17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Сингапур улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааг шинэ зуунд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсон.

Айлчлалын үеэр Монгол Улсын болон Сингапур улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд хамтран ажиллах асуудлаар харилцан ойлголцох Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол Улсын Техникийн Их сургууль, Нанянгийн технологийн их сургуулиудын хооронд харилцан ойлголцох Санамж бичигт хоёр сургуулийн захирлууд гарын үсэг зурж, мэдээлэл харилцан солилцох, мэргэжлийн тэнхимүүдийн хооронд хамтран ажиллах, тодорхой төслүүдийг судлан хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

2002 оны 2 дугаар сард Батлан хамгаалахын дэд сайд Ц.Тогоо Сингапурт ажлын айлчлал хийж хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг практик байдлаар хөгжүүлэхэд голлон анхаархаар тохиролцжээ.

2002 оны 10 дугаар сарын 9-11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Сингапур улсад албан ёсны айлчлал хийв. Тус айлчлал нь сингапурын хөгжлийн туршлагаас судлах, хуваалцах талаар Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг сингапурын талд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой болсон. Сингапураас Монголд хөрөнгө оруулах пүүс, компаниудаа Сингапурын Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улстай улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүрсэн туршлагаасаа илэн далангүй хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдэж, олон салбар чиглэлээр сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монголоос хамрагсдын тоог нэмэгдүүлэхээ амалсан.

Айлчлалын үеэр Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Монгол, Сингапурын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурж, ХҮТ хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Мөн энэ үеэр Сингапурын Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг /Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куанг Ю-гийн хүү/ Монголд Улсад айлчилна гэдгээ мэдэгдэж байсaн болно.

Монгол Улсын Eрөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 оны 4 дүгээр сарын 26-27-нд Сингапур Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үeэр Сингапурын Eрөнхийлөгчид бараалхаж, Eрөнхий сайд Ли Хсиeн Лүнгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын үeэр сингапурын бизнeсийн төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд тэд манай аялал жуулчлал, тeхнологи, барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байв. Энэ айлчлал АСЕАН-ы голлох эл оронтой харилцааг идэвхжүүлэх, улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг ‎эрчимжүүлэхэд чухал түлхэц өгч, бүс нутгийн олон талт үйл явцад Монгол Улсын оролцоог бий болгоход Сингапурын дэмжлэгийг авахад тус дөхөмтэй болов. /Дипломат харилцаа тогтоосноос хойш хэдийгээр монголын тал удаа дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад яамдын сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьж байсан боловч Сингапураас ямар нэг дээд, өндөр хэмжээний айлчлал хийгдээгүй болно/.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Хоёр орон 1970-аад оны үеэс худалдаа хийж эхэлсэн.

2004 оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 31 сая 514.8 мянган ам. доллар болсон байна. 2003 оны байдлаар Сингапурын шууд хөрөнгө оруулалт 404.6 мянган ам.доллар байна. Манай улс Сингапураас хөргөөх, хөлдөөх цахилгаан буюу цахилгаан бус төхөөрөмжүүд, ахуйн цахилгаан бараа, мэдээдэлэл боловсруулалтын автомат машин ба тэдгээрийн бүрдэл хэсгийг импортлож, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортложээ.

Сингапуртай хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгж 23 бүртгэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая гаруй ам. доллар байна.

МИАТ компани 1994 оноос захиалгат нислэг хийж байгаа.

Сингапур Улс хандивлагч орнуудын 2 дугаар уулзалтаас эхлэн ажилагчаар оролцон, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө манай улсыг хамруулж, монголын мэргэжилтнүүдийг богино хугацааны дамжаанд сургаж байна.

Найрамдах Словак Улс

МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс Бүгд Найрамдах Словак Улсыг тусгаар тогтносон өдрөөс нь буюу 1993 оны 1 дүгээр сарын 1-нд хүлээн зөвшөөрч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон.

Хуучин Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1950 оны 4 дүгээр сараас эхэлсэн түүхтэй. Хуучин Чехословак, Монголын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа арьс шир, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт идэвхтэй байсан.

1995-1996 онуудад Словак улс манайхаас импортоор зэсийн баяжмал авч байсан байна. Сүүлийн жилүүдийн бараа эргэлт Словакаас нийлүүлж буй шоколад, сахар, жимс, ногооны шүүс, нийлэг хуванцар хавтан, хуудас, гялтас, вакуумны насос, жимсний шүүс шахагч машин зэрэг гэр ахуйн төхөөрөмж, манайхаас гаргаж буй савхин хувцас, бээлий, ханцуйвч, зарим багаж төхөөрөмжөөс бүрдэж байна.

<>Монгол, Словакийн боловсрол, соёлын харилцаа монгол оюутан словакийн их, дээд сургуулиудад суралцаж эхэлсэн 1955 оноос эхтэй бөгөөд 1993 он хүртэл манай улсаас оюутан авч сургадаг байсан.

Монголд суух өргөмжит консулаар монголын иргэн М.Энхтайван ажиллаж байна.

Одоогоор манай Прага дахь ЭСЯ Словак Улсыг, Бээжин дэх Словакийн ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран ажиллаж байна.

Тaйлaндын Вaнт Улс

МОНГОЛ-ТАЙЛАНДЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, ын хооронд мaнaй тaлын сaнaaч илгaaр 1974 оны 3 дугaaр сaрын 5–нд дипломaт хaрилцaa тогтоосон.

Монгол Улсад aрдчилсaн өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс хойш АСЕАН–ы гишүүн орнууд дотроос Тaйлaнд Улс мaнaй улсыг хaрьцaнгуй илүү сонирхож, хaрилцaa хөгжүүлэх идэвх гaргaх болсон. Тaйлaндын гүнж Мaхa Чaкри Сириндхорн 1992 оны 10 дугаар сaрд манай улсад aлбaн ёсоор aйлчилсaн нь Тaйлaндын өндөр хэмжээний aнхны зочин бaйв. Эл aйлчлaл хоёр орны хaрилцaaг идэвхжүүлэх, Тaйлaндын Вaнгийн гэр бүлийнхэн, өндөр aлбaны хүмүүст Монгол Улсын тaлaaр тодорхой ойлголт өгөхөд aч холбогдолтой болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны 2 дугaaр сaрд Тaйлaндын Вaнт Улсaд aлбaн ёсоор aйлчилсaн. Айлчлaлын үеэр хоёр орны хaрилцaa, хaмтын aжиллaгaaны үндсэн зaрчим, чиглэлүүдийг тодорхойлсон Монгол, Тaйлaндын хэвлэлийн хaмтaрсaн мэдэгдэл гaргaж, Зaсгийн гaзaр хоорондын Агaaрын хaрилцaa тогтоох болон Визийн журмын тухaй хэлэлцээрүүд бaйгуулсaн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Таксин Чинаватын урилгаар ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхай, ашигт малтмал, барилга, хот байгуулалт мөн холбоо харилцааны чиглэлээр идэвхжүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах болон орон нутгийг хөгжүүлэх “нэг суурин –нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож ажиллах талаар тохиролцсон болно.

Өнгөрсөн хугaцaaнд Тaйлaндын Ерөнхий сaйдын Тaмгын гaзрын сaйд Чиннaвут Сунторнсима 1993 онд, Сенaтын дарга Мийчай Рүчүпан 1994 онд, Үндэсний Ассамблейн Төлөөлөгчдийн тaнхимийн ерөнхий нaрийн бичгийн дaргa Пайсит Пипатанакул 1995 онд, Үндэсний Статистикийн газрын дарга, Тайландын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирлын орлогч Сумати Срисучат 1997 онд, ГХЯ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Норачит Сихасени 2002 онд, Үндэсний Ассамблей дахь Тайланд, Монголын найрамдлын бүлгийн дарга Лабсак Лапарожкит тэргүүтэй төлөөлөгчид 2003 оны 8 дугаар сард, Тайландын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн танхимийн спикер Утай Пимчайчон тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2003 оны 9 дүгээр сард, Тээврийн яамны орлогч сайд Вичет Касемтонгсри 2004 онд, Тайландын Сенатын Ерөнхий нарийн бичгийн дарга Монтри Рүпсуван тэргүүтэй Сенатын Тамгын газрын төлөөлөгчид 2004 оны 6 дугаар сард Монголд, мaнaй талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Б.Шаравсамбуу 1990 онд, Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.Ганболд 1991 онд, УИХ–ын дэд дaргa Ж.Гомбожaв 1995 онд, УИХ–ын дaргa Н.Багабанди 1996 онд, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Ц.Баасанжав тэргүүтэй төлөөлөгчид 1999 онд, УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2002 онд, 2004 оны 1 дүгээр сард УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн дарга Б.Эрдэнэбилэгт тэргүүтэй төлөөлөгчид Тайландад тус тус aйлчилсaн.

2004 онд Бурхан багшийн мэлмий нээсэн өдрийн ёслолын үйл ажиллагаанд Гандантэгчилин хийдийн хамба лам Д.Чойжамцыг тайландын тал тусгайлан урьж оролцуулжээ.

2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтооосон орнуудын олон улсын 5 дугаар бага хуралд Тайландын Засгийн газрын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Соражак Касемсуван тэргүүлж оролцов. Түүнээс гадна, уг бага хурлын хүрээнд болсон Парламентчдын чуулга уулзалтад Тайландын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн танхимийн спикер Утай Пимчайчон оролцсон болно.

Тайландын олон улсын хамтын ажиллагааны Агентлагийн захирал Пиамсак Минлитачинда тэргүүтэй төлөөлөгчид 2005 оны 7 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж тайландаас үзүүлж болох тусламж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор манай холбогдох яам, газруудын удирдлагатай уулзаж, санал солилцсон болно.

1996, 1998 онуудад Тaйлaндын худaлдaaны товчоо, Худaлдaaны тaнхим, Үндэсний эдийн зaсaг, нийгмийн хөгжлийн гaзар болон техник, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид мaнaй улсaд зочилж, улсын болон хувийн компaниудын удирдлaгaтaй уулзaж, хaмтрaн aжиллaх боломжийн тaлaaр сaнaл солилцон, "Хөгжлийн төлөвлөлт", "Монгол, Тaйлaндын эдийн зaсгийн хaмтын aжиллaгaaны гол хөтөлбөр", "Эдийн зaсгийн хөгжил дэх хувийн хэвшлийн үүрэг роль" сэдэвт семинaрыг Улaaнбaaтaрт тус тус зохион явуулсaн.

Мөн бизнесийн уулзaлтыг хоёр талдаа хийж Тaйлaндын Хөгжлийн судaлгaa, олон улсын мэдээллийн гaзaр, Бaнгкокын их сургууль, томоохон бaйгууллaгa, пүүс компaнийн төлөөлөгчдөд улс орноо суртaлчлaх aжил зохион байгуулав.

Тaйлaнд Улс Монголд хaндивлaгчдын уулзaлтaд оролцож, эдийн зaсгийн хүндрэл бэрхшээлийг дaвaхaд зориулaн хоёр сaя бaтт (80 гaруй мянгaн aм.доллaр)-ын буцaлтгүй туслaмжийг 1994 онд өгсний зэрэгцээ ой хээрийн түймрийн хохирлыг aрилгaхaд зориулж 500 мянгaн бaат (19.700 aм.доллaр)–ын буцaлтгүй туслaмж үзүүлсэн. 2000, 2001 онд зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон тус бүр 10 мянган ам.долларын тусламж үзүүлэв.

Тайландын Засгийн газар 1990-ээд оны эхэн үеэс техник, эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар манай төрийн албан хаагчдыг төрөл бүрийн дунд болон богино хугацааны сургалтад хамруулж ирсэн. 1991-1995 оны хооронд Тайландын Засгийн газраас Монгол Улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх (сургалт/тэтгэлэг)-д зориулж 760 сая ам долларын буцалтгүй тусламж /740 сая ам долларын хуваарилалттай/ үзүүлсэн. Тайландын Засгийн газраас 2004 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн гэх дөрвөн чиглэлээр манай талаас 20 хүртэл хүн авч сургахаа мэдэгдсэн болно.

1991 оноос хойш манай иргэний нисэхийн 139 мэргэжилтэн Тайландад сургалтанд хамрагджээ.

Хоёр орны худалдааны эргэлт 2004 онд 4.7 сая ам долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал 3 дахин, 2000 онтой харьцуулбал 10 гаруй дахин нэмэгдсэн байна.

Тайланд Улсад манай улсаас үхэр, адууны боловсруулсан шир, цахир, байгалийн чулуу экспортлож, сахар, хөнгөн тэрэг, ачааны тэрэг импортоор авдаг. Импортоор авдаг саахарын хэмжээ 3254.1 мян ам.долларт хүрсэн нь 2002 онтой харьцуулбал бараг 10 дахин нэмэгдсэн нь худалдааны эргэлтийн нийт хэмжээ өсөх гол хүчин зүйл нь болжээ.

Тайланд Улсаас Монгол Улсад нийт 73 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс 3 мянган ам.долларыг 2004 онд оруулсан байна. Одоогийн байдлаар тус улсын хөрөнгө оруулалттай 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Батлан хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Тухайлбал, манай зэвсэгт хүчин 2004 оны 5 дугаар сарын 13-27-нд Тайландад болсон АНУ, Тайландын хамтарсан “Кобра Гоулд” хээрийн сургуульд анхны удаа оролцогчийн статустай оролцов. Монгол Улс 2000-2003 онд уг хээрийн сургуульд ажиглагчаар оролцсон юм.

Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн. Үүнээс өмнө нь Дели, Токио, Вьентьянаас тус тус хавсран ажиллаж байсан.

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух элчин сайдаар Б.Дашцэрэн (1976-1979 он, 1986-1992 он), Ж.Нямаа (1979-1986 он) Т.Төмөрхүлэг (1992-1998 он), Л.Баярт (1998-2000 он), Л.Даваагив (2001- 2005) нар ажиллаж байв.

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух Элчин сайд Я.Батсуурь 2005 оны 9 дүгээр сараас үүрэгт ажилдаа ороод байна. Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жуллапонг Нонсричай 2004 оны 11 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсан болно.

2004 оны 12 дугаар сарын 26-нд болсон далайн хүчтэй давалгаа цунамид Тайландын өмнөд мужууд нэрвэгдэж, хүний амь эрсдэн, эдийн засгийн хохирол учирсантай холбогдуулан манай Засгийн газраас тус улсад 10.000 ам.долларыг буцалтгүй тусламж болгон хандивлахаар шийдвэрлэснийг Элчин сайд Л.Даваагив энэ 2005 оны 2 дугаар сард Тайландын ГХЯ-нд албан ёсоор гардуулсан болно.

Арабын Бүгд Найрамдах Сири Улс

МОНГОЛ, СИРИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хооронд 1967 оны 7 дугаар сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон.

Өнгөрсөн хугацаанд ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй сайн санааны төлөөлөгчид 1978 онд, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Ц.Намсрай тэргүүтэй төлөөлөгчид 1982 онд, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Г.Чингэл тэргүүтэй төлөөлөгчид 1985 онд Сирид тус тус айлчилсан. Сирийн талаас Арабын Социалист Сэргэн Мандлын “Баас” Намын /АССМН/ Үндэсний удирдлагын гишүүн, хэлтсийн эрхлэгч С.Аль-Сухейль тэргүүтэй төлөөлөгчид 1983 онд Монголд айлчилж, 1986 онд МАХН-ын 19 дүгээр Их хуралд Сирийн АССМН-ын Үндэсний удирдлагын гишүүн Мохамед Салех Аль-Хермаен тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй төлөөлөгчид 1978 онд Сирид айлчлахад Сирийн Ерөнхийлөгч Хафез Аль-Асад хүлээн авч уулзсан ба манай төлөөлөгчид МАХН-ын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын илгээлтийг гардуулсан. Мөн Монголын төлөөлөгчид Сирийн ГЯЯ-ны сайдтай уулзаж Монголд айлчлах урилга гардуулсан.

1982 онд Г.Чингэл тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны төлөөлөгчид Сирид айлчлах үеэр хоёр намын хооронд хамтран ажиллах төлөвлөгөө байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргасан.

АССМН-ын төлөөлөгчид 1983 онд Монголд айлчлахад тэднийг Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Д.Гомбожав, хэлтсийн эрхлэгч Ц.Балхаажав нар тус тус хүлээн авч уулзсан бөгөөд айлчлалын дүнд хамтарсан мэдэгдэл гаргасан.

МАХН-ын төлөөлөгчдийн 1985 онд Сирид хийсэн айлчлалын үеэр хоёр намын хооронд 1985-1986 онд хамтран ажиллах төлөвлөгөө байгуулсан.

Дээрхээс гадна манай тал Сирийн Парламентын төлөөлөгчдийг урьсан урилгыг 1980 онд, ГЯЯ-ны сайд айлчлах урилгыг 1978, 1986 онд тус тус Сирийн талд өгсөн. Мөн хоёр орны хооронд соёлын хэлэлцээр, төлөвлөгөө байгуулах саналуудыг тавьж байсан.

Хоёр улсын үндэсний баярын өдрүүдээр харилцан баярын цахилгаан утас солилцож ир

Мексикийн Нэгдсэн Улс

МОНГОЛ МЕКСИКИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Мексикийн Нэгдсэн Улстай 1975 оны 9 дүгээр дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Хоёр улс Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд нараа хоёр талдаа хавсруулан ажиллуулж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2001 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсад албан ёсоор айлчилсан. Уг айлчлал Монгол-Мексикийн парламент хооронд хэлхээ холбоо тогтооход чухал алхам болсон.

2002 оны эхээр Мексикийн Монтерей хотноо Санхүүжилтийн асуудлаар болсон олон улсын хуралд Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

2003 оны 11 дүгээр сарын эхээр Мексикт ЮНЕСКО–гийн шугамаар болсон олон улсын хуралд манай БСШУ-ны сайд, мөн сарын 13-15-нд болсон Ази, Номхон далайн парламентчдын Байгаль орчин, хөгжлийн бага хуралд УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

2003 оны 9 дүгээр сард Улаанбаатарт болсон АШСТО – 5дугаар бага хуралд Мексикийн хоёр Сенатч ирж оролцсон.

Мексикийн иргэн Хорхе Родрего Ранхел де Алба Брунел 2004 оны 12 дугаар сард Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон.

МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ УЛС

МОНГОЛ, ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол, Мьянмарын хооронд 1956 оны 9 дүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон.

Дипломат харилцаа тогтоохоос өмнө 1956 оны 7 дугаар сард Ардын хувьсгалын 35 жилийн ойд Мьянмарын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч - БНХАУ дахь Элчин сайд У Ла Маунг ирж оролцсон.

Мьянмарын Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1957 оны 12 дугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Айлчлалын төгсгөлд хоёр тал хамтарсан албан мэдэгдэл гаргаж Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг Мьянмарын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэсэн.

1957 онд Монголд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлыг арилгахад Мьянмарын Засгийн газар 50 тонн цагаан будааг хандивлаж байжээ.

Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн дарга /Ю.Цэдэнбал/ 1959 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлах үед Мьянмарын Ерөнхийлөгч У Не Вин түүнийг өөрийн оронд айлчлахыг урьсан. Мьянмарын Ерөнхийлөгч Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргыг албан ёсоор урьж 1975 оны 2 дугаар сард мөн урилга ирүүлсэн. АИХТ-ийн дарга 1978 онд БНСВУ, БНАфгУ-д айлчлахаар бэлтгэж байхдаа Мьянмарт айлчлахаар хугацаагаа тохиролцоод байсан ч тухайн үеийн байдлаас шалтгаалан манай тал айлчлалыг хойшлуулсан.

Манай Гадаад хэргийн сайд Л.Ринчин 1976 онд, орлогч сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид 1969, 1984 онд Мьянмарт тус тус албан ёсоор айлчилсан.

Манай тал Мьянмарын Гадаад хэргийн сайд Хла Фон, Мьинт Маунг нарыг айлчлахыг урьсан бөгөөд Мьинт Маунг 1979 оны 6 дугаар сард айлчлахаар бэлтгэж байснаа хойшлуулсан. Мьянмарын Гадаад хэргийн сайдаар 1981 онд томилогдсон У Чит Хлайнг-ийг манай оронд айлчлахыг урьж урилгыг 1984 оны 5 дугаар сард гардуулсан.

Элчин сайд Н.Лувсанчүлтэм 1987 оны 2 дугаар сард Итгэмжлэх жуух бичгээ барихаар Мьянмарт очихдоо Ерөнхийлөгч У Сан Ю, Гадаад хэргийн сайд Е Гуанг нартай уулзаж Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд болон яамны төлөөлөгчид манай оронд айлчлах урилгатайг сануулж хэзээ айлчлах боломжтойг тодруулахад тодорхой хариу өгөөгүй байна.

Мьянмарын Гадаад хэргийн сайд У Он Гио сайд Ц.Гомбосүрэнтэй 1993 оны 10 дугаар сард Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд уулзаж ЭҮНХ-ий хүрээнд байгаль орчныг хамгаалах асуудлаар Монголтой хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байв. Тэрээр манай Гадаад хэргийн сайдыг Мьянмарт айлчлахыг урьсан.

Мьянмарын дотоод улс төрийн байдал, газар нутгийн алслагдмал байдал, эдийн засаг, санхүүгийн чадавхиас шалтгаалан харилцаа өргөжин хөгжих боломж хязгаарлагдмал явж ирсэн.

Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нар үндэсний баярыг тохиолдуулан цахилгаан утас солилцож байна.

Мьянмарын Холбооны улсаас тус улсад суух Элчин сайд Ю Тейн Лвин 2004 оны 5 дугаар сард ИЖБ-гээ барихдаа Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нартай уулзсан.

Монголтой дипломат харилцаа тогтоосон ч харилцаа хөгжөөгүй орнууд 2

Арабын Нэгдсэн Эмирт Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1996-04-01

МОНГОЛ ПЕРУГИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Перу Улсыг, Бүгд Найрамдах Перу Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

МОНГОЛ САЛЬВАДОРЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Сальвадор Улстай 1999 оны 7 дугаар сарын 14-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Сальвадор Улсыг, Бүгд Найрамдах Сальвадор Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

МОНГОЛ САЛЬВАДОРЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Сальвадор Улстай 1999 оны 7 дугаар сарын 14-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Сальвадор Улсыг, Бүгд Найрамдах Сальвадор Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

МОНГОЛ, САН-ТОМЕ ПРИНСИПИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе Принсипи Улстай 1975 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе Принсипи Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд 1993 оны 2 дугаар сарын 18-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс Словени Улсыг 2003 оноос Вена дахь ЭСЯ-наас хавсран ажиллаж байна. БНХАУ-д суугаа Бүгд Найрамдах Словени Улсын ЭСЯ Монгол Улсыг хавсран ажилладаг.

Оросын Холбооны Улс


МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

1993 оны 1 дүгээр сарын 20-нд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ нь өнөөгийн харилцааны эрх зүйн шинэ үндэс болсон бөгөөд тус Гэрээнд тусгасан зарчмуудыг хоёр талын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мөрдлөг болгож байна.

Монгол Улс ОХУ-тай харилцах асуудлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх ач холбогдолтой чиглэлийн нэг гэж үзэж, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа үүнийг тусгасан бөгөөд аль нэг орныг өрөөсгөлөөр дагалгүйгээр харилцааны тэнцвэрийг хангах, дэлхийн олон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол- Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газар хоорондын 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Гэрээгээр тус хоёр улсын харилцааны эрх зүйн үндэс анх тавигдаж, дипломат харилцаатай болжээ. Энэ гэрээг “Монгол, Оросын хоорондохи найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” гэж албан ёсоор нэрлэдэг. Хоёр улс 1922 онд ЭСЯ-аа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

1991-2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 4 удаа, Монгол Улсын Ерөнхий сайд 5 удаа, УИХ-ын дарга 3 удаа, Монгол Улсын гадаад хэргийн сайд 4 удаа тус тус ОХУ-д айлчлал хийжээ. Мөн энэ хугацаанд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Төрийн Думын дарга тус тус 1 удаа, Гадаад хэргийн сайд 3 удаа Монгол Улсад айлчилжээ. Харин 1974 оны 11 дүгээр сараас хойш хуучин ЗХУ буюу ОХУ-аас төр, засгийн тэргүүний айлчлал хийгдээгүй байсан бөгөөд 2000 оны 11 дүгээр сард Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн төрийн айлчлал, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойш Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхижсэн гэж үзнэ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.М.Касьянов Монгол улсад 2002 оны 3 дугаар сард, 2003 оны 6 дугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал тус тус хийж улмаар хоёр орны гүйцэтгэх засаглалын төв байгууллагууд хоорондын харилцаа өмнөх үеэсээ идэвхижиж өргөн хүрээг хамрах болсон.

Москва хотноо 2005 оны 5 дугаар сард тэмдэглэх Эх орны дайны ялалтын 60 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч урилгаар оролцоно.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ОХУ-ын субьектуудын харилцаа, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарав. 1999-2004 оны хооронд ОХУ-ын БН Якут (Саха) БН Тува, БН Алтай улсуудын Засгийн газрын тэргүүн, Кемеров, Эрхүү, Чит мужуудын болон Алтайн хязгаарын захирагч нар Монгол Улсад, манай улсын Засгийн газрын тэргүүн, зарим гишүүд, Аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын зарим муж, бүгд найрамдах улсуудад харилцан айлчилж, Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд, ОХУ-ын субъектуудын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, тэдэнтэй худалдаа, эдийн засгийн шууд харилцаа хөгжүүлж байгаа нь харилцан ашигтай, үр дүнтэй болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын эхэн хэсэгт буюу 2003 оны 6 дугаар сарын сүүлээр ОХУ-ын Чита, Эрхүү, Кемеров мужуудад зочилж орон нутгийн засаг захиргааны удирдагч нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудаар санал бодлоо солилцсон.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдаан 1992 онд Улаанбаатар хотод болсноос хойш тус Комисс 10 удаа хуралдаж, тус хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч байна. Уг Комиссын ээлжит XI хуралдааныг 2005 оны 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн, хоёр тал бэлтгэл ажлыг хангаж байна.

Монгол Улс, ОХУ-ын худалдааны нийт эргэлтийг 2004 оны байдлаар 279.9 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувь буюу 35.8 сая доллараар өсчээ. Үүнд ОХУ-д нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 64.1 хувь нь жонш, 22.1 хувь нь үхрийн болон адууны мах байв. Энэ 2003 оны эхээр Монголд малын шүлхий өвчин гарч, оросын талаас долоон сарын турш хориг тавьсан явдал махны нийлүүлэлт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл байлаа. Харин импортын хэмжээ 28.1 хувиар өссөн байна.

1999 оноос хойш Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт удаа дараа зохион байгуулагдаж, эдгээрт оросын талаас 150 гаруй, монголын талаас нийт 100 пүүс компанийн төлөөлөгчид тус тус оролцов. ОХУ-тай хамтран ажилладаг манай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа тарифийн болон тарифийн бус саад бэрхшээлийг арилгах асуудлаар оросын талтай худалдааг либералчлах ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоёр орны хамтын ажиллагаанд “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг чухал байр суурь эзэлж байна. Оросын хөрөнгө оруулалт бүхий 300 орчим аж ахуйн нэгж Монголд ажиллаж байгаа болно.

Хоёр улсын нийслэл хотуудын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж 2002 оны 9 дүгээр сард хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурж Улаанбаатар хотноо “Москва” хорооллыг барих ажил эхлээд байна.

Түүнчлэн, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын чиглэлээр хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа билээ.

ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотуудад манай Ерөнхий консулын газрууд үйл ажиллагаагаа тус тус явуулж байна.

Бүгд Найрамдах Молдов Улс

МОНГОЛ – МОЛДОВЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Молдов Улстай 1992 оны 1 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Бүгд Найрамдах Молдов Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ харилцан хавсран суудаг.

Монгол Улсын гаалийн статистикийн мэдээгээр 2003 онд Монгол Улс Молдовт 38,5 мянган ам. долларын бараа экспортлосон байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Молдов Улстай хоёр талын болон олон талын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс 1959 онд Варшавт, польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулжээ. БНПУ санхүүгийн бэрхшээл дурдаж, 1995 онд Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан, дараагаар нь ЭСЯ-аа сэргээх шийдвэрийг 1999 онд гаргажээ.

Хоёр оронд ардчилсан үйл явц идэвхтэй өрнөсөн 1990-ээд оноос эхлэн харилцаа, хамтын ажиллагааг шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажиллаж байна. Тэрчлэн манай талаас парламентын шугамаар төлөөлөгчид 1991- 2003 онуудад 4-5 удаа, Гадаад харилцааны дэд сайд 1995 онд, УИХ-ын дарга 1997 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 1999 онд, Эрүүл мэндийн сайд 2005 онд тус тус Польшид, Польшийн талаас Польшийн Сенатын дэд маршал 1991 онд, Сенатын маршал 1995 онд, Польшийн парламентын төлөөлөгчдийн 1999, 2004 онд, Гадаад хэргийн сайд 2004 онд тус тус манай улсад айлчилсан.

Найрамдал хамтын ажиллагааны тухай 1975 оны Гэрээ, Эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх тухай урт хугацааны Программыг тус тус 1993 онд цуцалсан. Монгол, Польшийн шинэ үеийн харилцааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх ажил аажим боловч хийгдэж байна. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрт” (1995), “Орлогын ба хөрөнгийн татварыг давхардуулан олгохгүй байх тухай хэлэлцээрт” (1997), “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр” (1997), Хоёр орны иргэдэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шинэ гэрээ (1998) Соёл, боловсрол, ШУТ-ийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр(1999) зэрэг хэлэлцэрүүдийг байгуулаад байна.

Хоёр орны худалдааны анхны Хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт жилд 6-7 сая орчим ам.доллар байгаа. Худалдаанд манай импорт 90 гаруй хувь байгаа ба ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал оруулж байна.

2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсаас 72,7 мянган ам.долларын бараа экспортлож, 3471,5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд байна. 2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНПУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 16 компани нийт 1782 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байгааг салбараар нь авч үзвэл аялал жуулчлал, МАА-н гаралтай түүхий эдийн боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, худалдаа, нийтийн хоол, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Хоёр улсын хооронд соёл, ШУТ-ийн талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр анх 1958 онд байгуулагдаж, 1974 онд шинэчлэгджээ. 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг манай 200 орчим оюутан төгссөн бөгөөд одоо 47 оюутан, 5 аспирант суралцаж байна.