Tseenorov Rentsentsogt
Read the information you need, it will be better soon
Search This Blog
Friday, February 15, 2013
Thursday, February 10, 2011
2010-2011 оны хичээлийн жилийн 2-р улирлын хичээлийн хуваарь
08:00 Хятад 202, Орос-205, Герман-302, Франц-302, Солонгос-301, Япон хэл-410
09:40 Гадаад худалдаа-407 Лхамсүрэн
11:20 Дэлхийн түүх соёл иргэншил 305 С.Баясгалан
13:00 Гадаад худалдаа семинар- 405
14:40 Англи хэлний хэл зүй Амартөвшин
Мягмар гариг
08:00 Дэлхийн түүх соёл иргэншил-14 хоногт 1 удаа
09:40 Англи хэлний бичих дадал 406
11:20 Олон улсын түгээмэл эрх зүй 305
13:00 Хятад хэл 302, Япон хэл
14:40 Хятад хэл-407
Лхагва гариг
08:00 Япон хэл- 410
09:40 Орос-205, Герман-302, Франц-302, Солонгос-301
Пүрэв гариг
09:40 Олон улсын түгээмэл эрх зүй-303
11:20 Бизнесийн англи хэл-405
13:00 Улс төр судлал-305
14:40 Олон улсын глобал асуудлууд-407 Төмөрхүлэг
Баасан гариг
08:00 Орос-205, Герман-302, Франц-302, Солонгос-301,
09:40 Бизнесийн англи хэл
11:20 Улс төр судлал 303-14 хоногт 1 удаа
Wednesday, December 15, 2010
2010-2011 оны хичээлийн жилийн 1-р улирлын шалгалтын хуваарь
12 сарын 23нд Монголын гадаад бодлого 10:00 цагт 305 тоотод
12 сарын 25нд Олон улсын эдийн засгийн харилцааны онолын үндэс 10:00 цагт 305 тоотод
1 сарын 2нд Дипломат ба консулын харилцааны онолын үндэс 13:00 цагт 405 тоотод Соёл судлал 15:00 цагт 407 тоотод
1 сарын 4нд Олон улсын эдийн засгийн байгууллага 13:00 цагт 305 тоотод
1 сарын 6нд 2-р гадаад хэл 10:00 цагт
Орос 205 тоотод Хятад 407 тоотод Япон 202 тоотод
Франц 303 тоотод Герман 302 тоотод Солонгос 307 тоотод
1 сарын 7нд Англи хэлний хэл зүй 12:00 цагт 305 тоотод
1 сарын 10нд Англи хэлний бичих дадал 10:00 цагт 305 тоотод ,
1 сарын 10нд Олон улсын байгууллага
Tuesday, October 26, 2010
Saturday, October 9, 2010
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 324 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.1. Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлах;
2.2. гадаад улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдмэл байдал, олон тулгуурт, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг хадгалах;
2.3. эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ тухайн улс орны дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг шалгуур болгох;
2.4. гадаад орнуудын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах;
2.5. эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ил тод байх.
Гурав. Хөтөлбөрийн зорилго
3. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн зорилго нь гадаад харилцааны арга хэрэгслээр эдийн засгийн өгөөжийг дэмжихэд оршино.
4. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гадаад бодлогын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, ерөнхий болон шууд үйлчлэлтэй болгон Гадаад харилцааны сайдын төсвийн багцын нэгж төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
5. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
5.1. гадаад худалдааны эргэлтийг, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
5.2. гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
5.3. хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх;
5.4. хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах;
5.5. эх орноо гадаад зах зээлд таниулах.
Тав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6. Хөтөлбөрийн 5.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1. экспортыг дэмжих, төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх;
6.2. худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах, худалдааг хөнгөвчлөх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох;
6.3. худалдааны түнш орнуудтай чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах;
6.4. далайд гарцгүй байдлаас үүдэлтэй үр дагаврыг саармагжуулах, далайд гарах гарц эрэлхийлэх.
7. Хөтөлбөрийн 5.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:
7.1. нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих;
7.2. тэргүүний, дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, нутагшуулах;
7.3. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт импорт орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
8. Хөтөлбөрийн 5.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. Засгийн газар хоорондын комисс, зөвлөлдөх уулзалт, бизнес форум, өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зохион байгуулах уулзалт, зөвлөгөөнийг үр дүнтэй ашиглаж, мөрөөр нь ажиллах;
8.2. гадаад эдийн засгийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах;
8.3. бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох;
8.4. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ашиг сонирхлоо хамгаалах.
9. Хөтөлбөрийн 5.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. зээл, тусламжийг эдийн засгийн тэргүүлэх салбарт илүүтэй ашиглах;
9.2. өндөр мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэж, оюуны хөрөнгө оруулалтыг татах;
9.3. хэрэгжиж байгаа хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэн шинээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх;
9.4. олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах.
10. Хөтөлбөрийн 5.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.1. үндэсний үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах;
10.2. газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох;
10.3. олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, сургалт семинар, үзэсгэлэн, яармагт оролцох.
Зургаа. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам
11. Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг санаачлан боловсруулж хөрөнгө оруулалтыг татна.
12. Хувийн хэвшил, олон улсын болон банк, санхүүгийн байгууллага, тэдгээртэй адилтгах байгууллагатай хамтран хөгжлийн судалгаа хийж, төсөл, хөтөлбөр боловсруулна.
13. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авч ажиллана.
14. Гадаад эдийн засгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангана.
15. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг үр дүнтэй ашиглана.
Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт
16. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг 2009-2012 онд хэрэгжүүлнэ.
17. Гадаад харилцааны яам нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, зохицуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.
18. Монгол Улсын хөгжлийн зорилтыг хангах, тухайн оронтой хөгжүүлж байгаа худалдаа, эдийн засгийн өнөөгийн харилцаа, хэтийн төлөв байдлаас хамааруулан Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байршил, орон тоог зохицуулна.
Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
19. Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
19.1. улсын төсөв;
19.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
19.3. гадаадын зээл, тусламж.
Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
20. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
20.1. гадаад худалдааны эргэлт, түүний дотор экспортын өсөлт;
20.2. гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт;
20.3. ажлын байрны нэмэгдсэн байдал, тоон үзүүлэлт;
20.4. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт;
20.5. гадаад улс оронд суралцан төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан, ажилчдын тоо, тэдгээрийн ажиллаж байгаа байдал;
20.6. гадаад зах зээлд монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, нийлүүлсэн дүнгийн өсөлт;
20.7. Гадаад харилцааны сайдын төсвийн багцын өгөөжийн өсөлт.
21. Хөгжлийн зээл, тусламжийн хэрэгжилт болон гадаадын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн байгууллага, шинжээчди
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
I.Нийтлэг зүйл
1.Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын ард иргэд, нийгмийн бүх хэсэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлын цогцолсон илэрхийлэл мөн.
2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал /цаашид "үндэсний аюулгүй байдал" гэх/ гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна.
3.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний эв нэгдэл багтана. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь төр, ард түмний онцгой анхаарал хамгаалалтад байна.
4.Үндэсний аюулгүй байдлыг хангах гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлж тал бүрийн баталгаа буй болгоход чиглэсэн төрийн бодлого, төр, түүний байгууллага, албан тушаалтнаас авч буй, иргэдээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ. Эдгээр арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулах чиг хандлагатай байна. Монгол Улс нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол зэрэг салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхыг чухалчилна.
Нэг.Үндэсний аюулгүй байдлын бүтэц
5.Үндэсний аюулгүй байдал нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ:
1/ Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
2/ нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3/ иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
4/ эдийн засгийн аюулгүй байдал,
5/ шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
6/ мэдээллийн аюулгүй байдал,
7/ монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
8/ хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
9/ экологийн аюулгүй байдал.
Хоёр.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд
6.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод, гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн, тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн гэж тус тус ангилна. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь мөнхийн ангиллын ашиг сонирхол мөн.
7.Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлж болох хүчин зүйлийг шинж чанарын үүднээс объектив, субъектив; учруулах аюулын магадлалаар нь бодит болон болзошгүй гэж тус тус ангилна. Үндэсний аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх бодлого нь аливаа аюулыг "болзошгүй" үед нь тодруулан тогтоож арилгах, субъектив аюулыг цаг тухайд нь арилгах замаар объектив аюулыг багасгах, урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.
8.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйл:
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь олон улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүнээс шууд хамаарна. Улс төрийн орон зайн хувьд аюулгүй байдлыг дэлхийн, бүс нутгийн, салбар бүс нутгийн гэж ангилна.
9.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоод хүчин зүйл:
Үндэсний аюулгүй байдлыг дотоод орон зайгаар нь улсын, бүсийн, аймаг, нийслэлийн, сум-нутгийн гэж ангилна.
Гурав.Үндэсний аюулгүй байдлыг хангах арга зам, баталгаа
10.Үндэсний аюулгүй байдлыг нийгэм, улс төр, зохион байгуулалт, эдийн засаг, дипломат, цэрэг, тагнуул, хууль зүйн аргаар дангаар буюу олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хангана.
11.Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл нь баттай мэдээлэл, нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйл явдлын өрнөлт, хөгжлийг урьдаас харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал мөн.
12.Үндэсний аюулгүй байдлын үндсэн баталгаа нь монголын ард түмэн өөрөө, Монгол Улсын төр мөн.
13.Үндэсний аюулгүй байдлын олон улсын баталгаа нь улс төр, хууль зүй, ёс суртахуун-сэтгэл зүйн баталгаанаас бүрдэнэ. Олон улсын баталгааг дангаар, хоёр болон олон талын арга хэмжээг хослуулан авах замаар буй болгож бэхжүүлнэ. Цэрэг-улс төрийн аюулгүй байдлын баталгааг хамтын хүчээр аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдүүлэх, оролцох замаар хангана.
Дөрөв.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо
14.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, хууль сахиулах болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ.
15.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох актаар бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.
16.Улс төр, олон нийтийн байгууллагууд болон иргэд Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
17.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайн үеийн байдлыг харгалзан энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх стратеги, тактикийг уялдуулан зохицуулах үүргийг хүлээх бөгөөд үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байна.
18.Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн байгуулагууд өөрсдийн төсөвт тусгаж гүйцэтгэнэ. Тусгай арга хэмжээ авах нөхцөлд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Тав.Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан
19.Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага, иргэд, гадаадын эх сурвалжаас олж авах бөгөөд, мэдээллийн нэгдсэн санг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулна.II.МОНГОЛ УЛСЫН ОРШИН ТОГТНОХЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
20.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ.
21.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ аливаа улс, хүчин Монгол Улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдэх буюу үйлдэхээр заналхийлэх;
2/ Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг хүчээр өөрчлөх, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах бодлого явуулах;
3/ олон улсын эрх зүйн дагуу бусад улстай чөлөөтэй харьцахад саад хийх, дарамт шахалт үзүүлэх;
4/ Монгол Улс, түүний ард иргэдийн эсрэг алан хядах, хорлон сүйтгэх, тагнан турших үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах буюу тийнхүү үйл ажиллагаа явуулахыг өдөөн турхирах, туслах;
5/ аливаа улс гүрэн өөрийн ашиг сонирхол, үзэл бодлыг Монгол Улсад хүчээр тулгах, маргааныг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг оролдох;
6/ Монгол Улсыг улс төр, цэрэг, эдийн засаг, үзэл бодлын хувьд эрхшээлдээ оруулах;
7/ дэлхий дахин, бүс нутаг буюу салбар бүс нутагт манай улс оронд нөлөөлөхүйц зөрчил хямрал үүсч дайнд татагдан орох;
8/ Монгол Улсын эдийн засгийг тогтворгүй болгох, төрийн эргэлт гаргуулахаар завдах буюу хийх, бусад улс орны эсрэг бодлого, үйл ажиллагаандаа түшиц болгон ашиглах;
9/ улсын хилийг өөрчлөх, хууль бусаар хил нэвтрэх, хилийн зөрчил гаргах;
10/ хил залгаа орнуудын хоорондын зөрчил тэмцэл, мөргөлдөөнд татагдан орох, тэдгээрийн дотоод зөрчил, хямралын уршигт нэрвэгдэх;
11/ хөрш орноос дүрвэгсэд олноор орж ирэх;
12/ байгаль, экологийн гай гамшиг гарах, хүн ба амьтны гоц халдварт өвчин гарч тархах.
22.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ төрт ёс алдагдах, Монгол Улсыг бусад улсад дагаар оруулах явуулга, оролдлого хийх;
2/ үндэсний эв нэгдлийг сарниулах, Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг алдагдуулах улс төр, эдийн засаг, цэргийн бодлого явуулах;
3/ шашин, үндэс угсаа, нутаг орны хурц маргаан, зөрөлдөөн гарах нөхцөл байдал бий болох;
4/ Монгол Улсын хүчин чадлыг сулруулах, хорлон сүйтгэх, тагнан турших ажиллагаа явуулах;
5/ зэвсэгт хүчин, бусад цэрэг дотроо хуваагдах, түүний байлдах чадвар, цэрэг-эх оронч үзэл алдагдах, цэрэг-иргэний талцал маргаан, зэвсэгт үймээн, мөргөлдөөн гарах.
23.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах арга зам:
Нэг.1/ аливаа улстай харилцахдаа орчин үеийн олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг сахих, бусдаар сахиулах;
2/ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгуулагын үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллах;
3/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу улс орноо түрэмгийллээс дангаараа буюу хамтын хүчээр хамгаалах эрх зүйн үндсийг хоёр болон олон талын шугамаар бүрдүүлэн баталгаажуулах;
4/ Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн-хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг хангах, энх тайвныг бэхжүүлэх, аюулгүй байдлын найдвартай тогтолцоог бий болгох бодлого явуулах;
5/ нутаг дэвсгэрээ бусад улс орны эсрэг ашиглуулахгүй байх бодлогыг тууштай баримтлах, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулж, аюулгүй байдлаа улс төрийн аргаар бэхжүүлэх чухал тулгуур болгох. Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиг баримтлах;
6/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн, түүнд харшилсан болон Монгол Улсын нэр хүндийг гутаахад чиглэсэн аливаа явууллагад цаг тухайд нь үндэслэл бүхий няцаалт өгч, шаардлагатай гэж үзвэл төрийн бодлого, үйл ажиллагаандаа зохих ёсоор тусгаж байх;
7/ гадаад улс оронтой харилцах нэг чухал суваг болох "ардын дипломат" бодлогыг өргөнөөр ашиглаж Монгол Улсыг мэддэг, дэмждэг уур амьсгалыг бусад улс оронд, нэн ялангуяа хөрш зэргэлдээ болон нөлөө бүхий улс оронд буй болгох;
8/ Монгол Улсад оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, тэдний зорчин явах журмыг хуульчлан тогтоож, хяналт тавих, Монгол Улсад хууль бусаар оршин суух явдлыг гаргуулахгүй байх хяналтын тогтолцоотой болох.
Хоёр. 1/ Монгол Улс бусад улс орон, олон улсын байгууллагуудтай цэргийн салбарт хамтран ажиллаж, өөрийгөө болзошгүй түрэмгийллээс урьдчилан сэргийлэх, хамтын хүчээр батлан хамгаалах бодлогодоо хөрш зэргэлдээ, гурав дахь улс гүрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын бусад нэгдсэн зэвсэгт хүчнийг ашиглах чиг баримтлах;
2/ улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах чадвартай үндэсний зэвсэгт хүчин, бусад цэрэгтэй байх;
3/ Монгол Улс өөрийгөө батлан хамгаалах зорилтоо бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоонд тулгуурлан өөрийгөө хамгаалах цэргийн номлолын дагуу хэрэгжүүлэх.Түрэмгийлэл, зэвсэгт халдлагаас гагцхүү өөрийн хүчинд тулгуурлан хамгаалахад хүрвэл өөрийгөө хамгаалах дайн явуулж, түүнд дотоодод байгаа бүх хүч арга хэрэгсэл, гадаад хүчин зүйлийг өргөнөөр ашиглах;
4/ цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах механизм буй болгох олон улсын хүчин чармайлт, хамтын ажиллагаанд бололцооныхоо хэрээр оролцох.
III.НИЙГЭМ-ТӨРИЙН БАЙГУУЛЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
24.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар бататгасан төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд, түүнчлэн хүний эрх, эрх чөлөө баталгаажсан байдлыг хэлнэ.
25.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог бусниулахад чиглэсэн бодлого явуулах;
2/ Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг алдагдуулах зорилгоор үндэс угсаа, нийгмийн хэсэг, бүлэг, төрийн удирдлагыг хагаралдуулах, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах буюу чингэхийг оролдох;
3/ төрийн нууц, түүний дотор цэргийн болон технологийн нууц алдагдах;
4/ гадаадын тусгай албад, тэдний төлөөний хүмүүсийн зүгээс тагнан турших үйл ажиллагаа явуулах.
26.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ Үндсэн хуулиар тогтоосон Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдах;
2/ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах;
3/ өмчийн хэлбэрүүдийн тэгш байдал алдагдаж, өмчлөгчийн эрх зөрчигдөх;
4/ төрийн байгууллага шашны, сүм хийд төрийн хэрэгт үл оролцох зарчим алдагдах;
5/ Монгол Улсын төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим алдагдах;
6/ үзэл бодол, үндэс угсаа, сүсэг бишрэл, нутаг усаараа явцууран бүлгэрхэх, талцах, төрийн удирдлагын дотор үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөрчил гарах;
7/ улс орны батлан хамгаалах чадвар, ард түмэн-цэргийн холбоо сулрах;
8/ нийгэмд хууль ёс, дэг журам сахилга, хариуцлага суларч, эмх замбараагүй байдал бий болох, төрийн удирдлага, сонор сэрэмж суларч, төрийн нууц алдагдах;
9/ хээл хахууль газар авч гэмт хэрэг зохион байгуулалтын шинжтэй болох;
10/ стратегийн болон улсын нөөц шавхагдах, өлсгөлөн, байгалийн ноцтой гамшигт нэрвэгдэх, хүн амыг олноор хөнөөх өвчин гарах.
27.Нийгэм-төрийн аюулгүй байдлыг хангах арга зам:
Нэг. 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, заалтуудад нийцсэн хууль тогтоомж гарган тууштай мөрдөх;
2/ улс төрий нам, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах улс төрийн механизм буй болгох;
3/ төрийн дээд удирдлагыг үндэсний ашиг сонирхолд харш аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж сэргийлэн хамгаалах;
4/ үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар хориглосноос бусад тохиолдолд төрийн үйл ажиллагааг ард олонд ил тод болгох.
Хоёр. 1/ Монгол Улс гадаад харилцаандаа улс төрийн бодит байдлаас хандах, үндэсний язгуур ашиг сонирхол, үндэсний ашиг сонирхлоо дээдлэх, олон түнштэй байх, тууштай зарчимч байх бодлого явуулах.
Үндэсний язгуур ашиг сонирхолд аюул занал учраагүй нөхцөлд Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлого явуулах;
Монгол Улсын ашиг сонирхол бусад улсын ашиг сонирхолтой харшилдах нөхцөлд Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг харгалзан уян хатан шийдвэрлэж байх.
2/ Монгол Улс хөрш хоёр оронтой харилцах асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэнцвэртэй харилцах зарчим баримтлах тэнцвэртэй харилцана гэж адил зай барих, бүх асуудлаар адил байр суурьтай байхыг бус, харин хоёулантай нь итгэлцлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх бодлогыг хэлнэ. Эдгээр оронтой харилцахдаа хөрш орнуудаас Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, нэн ялангуяа үндэсний язгуур ашиг сонирхлын талаар баримталж буй бодлогыг зохих ёсоор харгалзан тусгаж байх. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөөгүй хөрш хоёр орны маргаанд эс оролцож төвийг сахих бодлого баримтлах;
3/ нээлттэй гадаад бодлого явуулах. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нөлөө бүхий улсуудтай зөвлөлдөж байх чиг баримталж, улс орныхоо стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого явуулах;
4/ хөгжиж буй, далайд гарцгүй бусад улс оронтой харилцахдаа нийтлэг ашиг сонирхлоо олон улсын тавцнаа хамтран хамгаалах, хэрэгжүүлэх чиг баримтлах.IV.ИРГЭДИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
28.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал гэж бие хүн өөрийн хийгээд эх орон, ард түмнийхээ ашиг сонирхлын төлөө биеийн болон оюуны хүч чадавхиа бүрэн зориулах, олон улсын гэрээний дагуу хүний эрхийн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүрэг хэрэгжих нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ.
29.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ бусад улсын явуулга, дарамт шахалтын улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдон баталгаажиж буй ардчилал, шударга ёс, тэгш байдал, иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөх;
2/ үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлын ялгаа зэргээр хүн амын дотор, иргэдийн хооронд янз бүрийн арга хэлбэрээр эв нэгдлийг сарниулах;
3/ гадаадад алба, амины ажлаар явж байгаа, гадаадад байнга буюу түр оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө хязгаарлагдах, зөрчигдөх, эрх тэгш байдал алдагдах;
4/ гадаадын байгууллага, албад элдэв амлалт, явуулга, ухуулгаар Монгол Улсын иргэнийг өөрийн эрхшээлд оруулах, Монгол Улсын ашиг сонирхолд харшилсан зорилгод ашиглах;
5/ хоёрдмол харьяалал үүсч төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдах.
30.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон буюу байгуулсан олон улсын гэрээ, конвенцид заагдсан хүний эрх ноцтойгоор зөрчигдөх;
2/ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөг хангахуйц улс төр, эдийн засаг, нийгмийн болон бусад бодит баталгаа эс бүрдэх буюу алдагдах;
3/ нийгэм, эдийн засгийн байдлын улмаас иргэдийн эх оронч сэтгэлгээ алдагдах.
31.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн тодорхой эрх, эрх чөлөөг хууль тогтоомжоор баталгаажуулах;
2/ хүний эрх, эрх чөлөөг бататган хамгаалсан олон этгээдийн гэрээ, конвенцид нэгдэж орохын зэрэгцээ өөрийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалсан хоёр талын гэрээ, хэлэлцээр байгуулах;
3/ гадаадад аялж, явж байгаа Монгол Улсын иргэдэд тэдний эрх, үүргийн талаар эрхээ мэдэж хамгаалах талаар мэдээлэл өгдөг механизм буй болгохын дээр гадаадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын иргэдийнхээ эрхийг хамгаалах үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;
4/ улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг тодотгон тогтоож, хэлмэгдэгсдийг цагаатгах, иймэрхүү эмгэнэлт явдал үл давтагдах улс төр, эрх зүйн баталгааг буй болгох;
5/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Засгийн газрын бус тогтолцооны үйл ажиллагааг дэмжих;
6/ гоц халдварт өвчин гарах, Монгол Улсын хүн амын нас хүйс, нийт бүтцийн харьцаа алдагдах зэрэг хүн ам,үндэс угсаанд аюул занал учрах нөхцөлд хүний эрх, эрх чөлөөнд хуульд заасны дагуу зохих язгаарлал тогтоож болно;
7/ хоёрдмол харьяаллыг үүсгэхгүй байх хууль гаргах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах;
8/ иргэд болон гадаадын хүмүүс эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд халдах, бусдыг хохироох, мөн түүнчлэн улс орны аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд хохирол учруулж үл болно.V.ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
32.Эдийн засгийн аюулгүй байдал гэж дотоод нөөц бололцоогоо ашиглан нөхөн үйлдвэрлэл явуулах, ард түмнийхээ хэрэгцээг хангах, тусгаар тогтносон байдлаа бэхжүүлэх эдийн засгийн чадавхитай байх, шаардлагатай нөхцөлд улс орноо тодорхой хугацаагаар тэтгэж чадах эдийн засгийн бүтэц бүрдсэн байдлыг хэлнэ.
Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур үндэс мөн.
33.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ гадаад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хязгаарлагдах буюу хаагдах;
2/ бусад улс орны түүхий эдийн хавсарга болох;
3/ стратегийн ач холбогдол бүхий экспортын барааны үнэ унах, зах зээл үгүй болох;
4/ эдийн засгийн стратегийн ач холобгдол бүхий салбарт нэг улсаас шууд хараат болох.
34.Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ экологийн бодлого алдагдаж, ус, ой, мод, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ багасах;
2/ бүс нутгийн хөгжлийн ялгаа гүнзгийрэх, эдийн засгийн тэнцвэр алдагдах;
3/ монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сорт хомсдох;
4/ гаалийн бодлого алдагдаж, Монгол Улс, ард түмний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй эд зүйлс орж ирэх, төсвийн орлогын эх үүсвэр багасах, үндэсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх;
5/ улсын урсгал төсвийн алдагдал өсөх, Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгийг хамгаалах төрийн бодлого алдагдах;
6/ инфляци үсрэнгүй нэмэгдэн төгрөгийн ханш унаж, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой айл өрхийн тоо олшрох;
7/ бусад улс бую уолон улсын байгууллагад өртэй болж дарамт шахалт, хараат байдалд орох;
8/ гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монголд олноороо суурьших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин олноороо гадаадад цагаачлах;
9/ ажилгүйчүүд, түүний дотор хөдөлмөрийн насны хөдөлмөрлөх чадваргүй хүн амын тоо хэт ихсэх.
35.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга зам:
Нэг.Дараах чиглэлээр төрийн нэгдсэн бодлоготой байх:
-эдийн засгийн бүтцийн өөрчлөлт;
-эдийн засгийн гадаад харилцаа;
-өр төлбөрийн асуудал;
-төсвийн бодлого;
-мөнгөний бодлого;
-шинжлэх ухаан-технологийн бодлого;
-эдийн засгийн тайлан, бүртгэл, мэдээлэл.
Хоёр. 1 /эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх үүргийг нь харгалзан дараах салбаруудыг стратегийн ач холбогдолтой гэж үзэх:
а/үйлдвэрлэлийн салбарт:
-хүнс, хөдөө аж ахуй;
-уул уурхайн аж үйлдвэр;
-хөнгөн аж үйлдвэр;
-химийн аж үйлдвэр.
б/дэд бүтцийн салбарт:
-эрчим хүч;
-түлш;
-холбоо, мэдээлэлжүүлэлт;
-зам тээвэр.
2/ дараах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих:
-стратгийн ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх;
-экспортын болон хүнсний нөөцийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
-импортыг орлуулж болох зарим түүхий эд, техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл зэргийг дотооддоо үйлдвэрлэх.
Гурав.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дараахь чиглэл баримтлах:
1/ эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;
2/ орон нутаг харьцангуй биеэ даан хөгжих нөхцөлийг бүрдүүлж чадахуйц эдийн засгийн мужлал тогтоон цогцолбороор хөгжүүлэх;
3/ экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдалгүй технологи бүхий үйлдвэрлэл хөгжүүлэх чиг баримтлах;
4/ хүн амыг хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах нөөцийг жил бүр тогтоон бүрдүүлж, сэлбэн шинэтгэж байх, стратегийн ач холбогдолтой зарим барааг дотооддоо үйлдвэрлэх;
5/ Монгол Улсын валютын гадаад нөөцийг 2-оос доошгүй сарын нийт импорттой тэнцэх хэмжээнд байлгах;
6/ монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаалах;
7/ дэлхийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжүүлэхдээ эдийн засагт, нэн ялангуяа стратегийн ач холбогдолтой салбарт нэг буюу хэсэг орны ноёрхол тогтох хараат байдалд орох,түүхий эдийн хавсарга болохоос сэргийлэх. Манай Улстай чөлөөтэй харилцах сонирхлыг өндөр хөгжилтэй, нөлөө бүхий улс орнуудад буй болгох;
8/ Монгол Улсын далайд гарах эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулах;
9/ эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үүднээс хөрш орнууд, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай хоёр болон оон талын худалдаа-эдийн засгийн эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдаа-эдийн засгийн сүлжээнд өөрийн байр суурьтай болох;
10/ нэг орноос авах стратегийн ач холбогдолтой түүхий эд, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, ажилчдын тоо хэмжээг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүй байх хэмжээнд байлгах;
11/ гадаад орны хөрөнгө оруулагчдад үзүүлэх аливаа хөнгөлөлт, тэдний эдийн засгийн сонирхлыг хамгаалах арга хэмжээг монголын үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт, эдийн засгийн нөхцөлөөс давуутай болохоос сэргийлж, хяналт тавих;
12/ гадаадад улс, олон улсын байгуулагаас авах зээлийн хэмжээг түүнийг төлөх хугацааны төлбөрийн боломжоос хэтрүүлэхгүй байлгах;
13/ 1990 оноос өмнө авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрийн болон зээлдүүлэгч орны ашиг сонирхол, өр анх буй болсон шалтгааныг харгалзан олон улсын жишгийн дагуу шийдвэрлэх;
14/ гадаад худалдаанд экспортыг нэмэгдүүлэх бодлого явуулахдаа боловсруулалт буюу эцсийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн гаргах. VI. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 36.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэж өөрийн орны экологийн өвөрмөц нөхцөлд технологи болон мэдээлэл судалгааг улс орныхоо хөгжилд ашиглах, шинжлэх ухааны үндэсний чадамжийг дээшлүүлэх, оюуны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хангасан нөхцөл байдлыг хэлнэ. 37.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд: 1/ улс орны хөгжлийн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлийн салбар нэг орны технолгийн хараат байдалтай болох; 2/ шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрох. 38.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд: 1/ шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төрийн нэгдсэн бодлого дутагдах; 2/ түүхэн хөгжлийн явцад шалгарч буй болсон монгол үндэсний технологи алдагдах; 3/ Монгол орны өвөрмөц шинж чанартай технологи, хүн, ургамал, мал амьтны генофондын судалгаа, мэдээлэл төрийн хамгаалалтын гадна орхигдох, шинжлэх ухаан, технологийн нууц алдагдах; 4/ эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөл, баталгаа бүрдээгүйн улмаас дэлхийн шилдэг технологи нэвтрэхгүй байх; 5/ орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрээгүйгээс болж үндэсний техник, технологи өрсөлдөх чадвараа алдаж хоцрогдох; 6/ үндэсний оюуны чадавхи, мэргэжилтэй боловсон хүчнийг улс орондоо бүрэн ашиглаж чадахгүй байх; 7/ шинэ, шинэчлэгдсэн технологийг үйлдвэрлэлд ашиглах боломж, нөхцөл бүрдэхгүй байх. 39.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангах арга зам: 1/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, тэргүүлэх чиглэлийг тогтоож, үндэсний орлогын З хувиас доошгүйг шинжлэх ухааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах; 2/ эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих, шинжлэх ухааны нээлт, оюуны бүтээлийг баталгаажуулах, гадаадын технологийг монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх эрх зүйн баталгааг бүрдүүлэх; 3/ байгалийн баялаг, хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийг ашиглах монголын нөхцөлд тохирсон технологийг боловсруулж нэвтрүүлэх; 4/ шинжлэх ухаан, технологийн мэдээллийн үндэсний нэгдсэн сүлжээ, сантай болж, төрийн хамгаалалтад байлгах; 5/ шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхэд чиглэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих. Шинжлэх ухаан, технологийн үндэсний ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, технологийн шинэ шийдэл боловсруулах, үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд амжилт гаргаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад албан татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тэргүүн ээлжинд олгодог зарчим баримтлах; 6/ шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн өрсөлдөх, хөгжих чадварыг бэхжүүлэх; 7/ технологийн дэд бүтэц, орчныг буй болгох, технологийн агууламж, чадамж, статусыг зөв үнэлэх; 8/ шинжлэх ухаан, технологийн оюуны чадавхи, хөрөнгө бололцоог улсын хэмжээний судалгааны төслүүдийг шийдвэрлэхэд эн түрүүнд төвлөрүүлэх; 9/ боловсролын тогтолцоог байнга чанаржуулж, авьяасыг тэтгэн хөгжүүлэх; 10/ өндөр мэргэжилтэй мэргэжилтэнг технологийн онц шаардлагатай чиглэлээр зориуд бэлтгэх, үндэсний эрдэмтдийг эх орондоо ажиллуулах, өсгөх оюуны болон материаллаг нөхцөл бололцоог бий болгох; 11/ шинжлэх ухаан, технологийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарт ажиллах ирээдүйтэй боловсон хүчнийг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн сонгох, тэднийг хүн нэг бүрээр сургадаг, ажиллах нөхцөл, боломжоор хангадаг журам нэвтрүүлэх; 12/ оюуны зохиомол удирдлагын технологи, биотехнологийг тэргүүлэн хөгжүүлэх, цахим техник, цахилгаан хэрэгсэл угсрах, нар салхины гаралтай эрчим хүч ашиглах технологи эзэмших, теле холбооны орчин үеийн технологитой нэгдсэн сүлжээ буй болгоход онцлон анхаарахын зэрэгцээ оюуны багтаамж ихтэй шинэ материалын эрэл хайгуулын судалгааг өргөжүүлэх; 13/ шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн интеграцид байр сууриа эзлэх; 14/ шинжлэх ухаан, технологийн үндэсний уламжлал, арга зүйг өвлөн авах, орчин үеийн нөхцөлд тохируулж хөгжүүлэх. |
VII. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
40.Мэдээллийн аюулгүй байдал гэж төрөөс улс орны дотоод, гадаад бодит байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллээр төрийн байгууллага, ард иргэд хангагдсан Монгол Улсын талаар гадаадад мэдээлэл тархах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
Мэдээллийн эрх чөлөө нь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх нэн чухал хэрэгсэл мөн.
41.Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ гадаадын бодит бус мэдээлэл түгсэний улмаас:
-Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаар бусад улсад эргэлзээ төрөх;
-Аливаа улс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох;
-Монгол Улсын үндэстэн угсаатны хооронд үл итгэлцэх байдал, маргаан мөргөлдөөн гарах, улс орны дотоод байдал тогтворгүйжих;
2/ мэдээллийн хувьд нэг буюу хэсэг улсаас хараат болох.
42.Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ аливаа хүчин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улс орны байдлыг хурцатгах, хувь хүн хувийн тооцоо хийх, бусдын нэр хүндийг гутаах зэвсэг болгон ашиглах;
2/ мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх алдагдах;
3/ үндэсний аюулгүй байдал, улсыг батлан хамгаалах, нийгмийн хэв журмыг хангах зорилго бүхий төрийн нууц алдагдах;
4/ хэвлэл мэдээллээр гүтгэгдсэн иргэн, байгууллага өөрийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу шударга шүүхээр хамгаалуулах эрх хумигдах;
5/ бүрэн мэдээлэл өгөхгүй байх буюу худал мэдээлэл өгөх замаар бусдыг хохироох;
6/ мэдээллийн эрх чөлөө алдагдаж, мэдээлэл хаагдмал болсноос үйл явцын өрнөлт, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрох.
43.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ гадаад, дотоод байдлын тухай олон эх сурвалж бүхий мэдээллийн сантай байх;
2/ хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэгсэл гадаадын байгууллага буюу иргэдийн эрхшээлд орох явдлаас сэрэмжлэх;
3/ хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээх эрх зүйн үндсийг тогтоох;
4/ компьютерт байгаа мэдээллийг хамгаалах улсын тогтолцоо, эрх зүйн хамгаалалт буй болгох;
5/ олон улсын мэдээллийн сүлжээнд нэгдэж орох, Монгол Улсын тухай үнэн бодит мэдээллийг шуурхай түгээх;
6/ хэвлэл мэдээллийн байгууллагууд ардчилал,олон ургальч үзлийг хөгжүүлэн бэхжүүлэхийг эрхэмлэх, үнэн бодит байдлыг зориуд гуйвуулж ашиглахгүй байх;
7/ Монгол Улсын тусгаар тогтнол, монгол соёл, зан заншилд харш мэдээллийн түрэлтээс сэрэмжлэх;
8/ хэвлэл мэдээллийн байгуулагууд болон мэдээллийн бусад эх сурвалжууд үндэсний аюулгүй байдлын талаар шалгагдсан мэдээ, мэдээллийг түгээх замаар аюулгүй байдлын мэдээллийн орчинг бүрдүүлэх.
VIII. МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
44.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж монгол түмэн, монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл бичиг, түүх, соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
45.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ гадаад улс, хүчнүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бодлогын улмаас монгол соёл иргэншлийн өвөрмөц дүр төрх бүдгэрч бусдад уусч болох нөхцөл бүрдэх;
2/ үндсэрхэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, фашизм зэрэг хүмүүлэг бус үзэл суртал, шашин харгис номлолыг сурталчлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг сурталчлагч зүйлсийг ямарваа хяналтгүйгээр дэлгэрүүлэх.
46.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ монгол соёл иргэншлийнхээ түүхэн уламжлалыг хэт дөвийлгөн үнэлж, бусад ард түмний соёлыг үл тоомсорлох, алсдаа улс үндэстний хувьд жожигрон ганцаардах;
2/ бусад ард түмний соёл иргэншлийг хэт дөвийлгөн сохроор хуулбарлах буюу зах зээлийн эдийн засгийн болон орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн сөрөг үр дагавараас сэргийлэх бодлого алдагдах;
3/ гадаад, дотоод байдлын улмаас нийгэмд оюуны хоосон зай үүсэх, нийгэм оюуны хоосролд орох;
4/ түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарах.
47.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ нүүдлийн соёл иргэншлийнхээ язгуур шинжүүдийг бататган баяжуулж, дэлгэрүүлэх идэвхтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх. Аж ахуйн монгол иргэншил, монгол төрт ёс, эдийн болон оюуны соёл, зан заншлынхаа үнэ цэнэтэй, дэвшилттэй бүхнийг өвлөн авч, нийт хүн төрөлхтний соёлын дээжистэй зүй зохистойгоор хослуулан хөгжүүлэх;
2/ уйгаржин болон кирилл монгол бичгээ уламжлан эзэмших замаар монгол хэл бичгээ зүй тогтлын нь дагуу төгөлдөржүүлэх;
3/ соён гэгээрүүлэх монгол уламжлал, хүн төрөлхтний орчин цагийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бүрдүүлж, үндэснийхээ оюуны чадавхийг хамгаалан бэхжүүлэх;
4/ ард түмнийхээ түүх, соёлын өв уламжлал, сэтгэлгээ, зан заншил, эх орныхоо байгалийг танин мэдэх нөхцөлийг бүрдүүлэх, эх орноороо бахархах, нэр төрийг нь бүхнээс эрхэмлэх сэтгэлийг хүн бүрд, ялангуяа залуу үедээ төлөвшүүлэх, Монголын түүх, шашин, соёлын судалгаа, сургалт, сурталчилгааны ажлыг төрийн байнгын анхааралд байлган дэмжих;
5/ монгол соёл иргэншлийн дурсгалт зүйлсийг сурвалжлан олох, хамгаалах, бүрдүүлэх, эх орондоо эгүүлэн залах, сэргээн босгох бодлого явуулах. Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарахаас сэрэмжлэх;
6/ монгол хүний онгон байгальдаа зохицон аж төрөх эрдэм чадвар, арга билгийг хослон барилдуулагч ухаан, төрт ёс, эрдэм билгийг дээдлэх ёс, хамтач чанарыг эрхэмлэн хадгалж үлдэх;
7/ аж ахуйн монгол иргэншлийн өвөрмөц арга технологи, үндэсний соёл урлагийн өв уламжлалыг сэргээн хадгалах, тэдгээрийг туурвин бүтээгчдийн урын санг хамгаалах;
8/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүндэтгэж, шашин-сүм хийдийн дотоод хэрэгт төрөөс үл оролцон, жаяг номын нь дагуу чөлөөтэй явуулах. Сүм хийдийн тоо, байршил, лам санваартан нарын үнэмлэхүй тоог төрийн хяналтад байлгах;
9/ шашин хоорондын харилцааны асуудлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хямрал мөргөлдөөнөөс сэргийлэх. Аливаа сүм хийдийн үйл ажиллагааг үндэсний соёл иргэншилд хор хохирол үл учруулах хэмжээнд хууль зүйн хүрээнд байлгах;
10/ дэлхийн олон оронд тархан суусан монголчуудтай холбоо харилцаагаа өргөжүүлж монгол соёл иргэншлээ хадгалж хөгжүүлэхэд нь тэдэнд туслах. Монгол Улс нь монголчуудын гал голомт мөн бөгөөд Монгол орноо хөгжүүлэх гэсэн тэдний эрмэлзлийг дэмжих чиглэл баримтлахын зэрэгцээ уг харилцаанд улс төрийн аливаа утга агуулга оруулахаас онцлон сэрэмжлэх;
11/ Монголын ард түмний эв нэгдэл, хүн ардын ёс суртахуун, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, фашизм зэрэг хүмүүнлэг бус үзэл номлол дэлгэрэхээс сэргэмжлэн, хүчрхийлэл, аллага хядлага, дайн, садар самуун зэрэг бусармаг явдлыг ямар нэгэн байдлаар "сурталчлагч" зүйлсийг зөвхөн хууль зүйн хүрээнд тусгай журмын дагуу үзүүлдэг, хэвлэн нийтэлдэг, түгээдэг байх.
IХ.ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
48.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.
49.Хүн амын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ агаар, ус болон газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэх;
2/ олон улсын хөдөлмөрийн хуваарьт байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй үйлдвэрлэл явуулдаг болж орох;
3/ гадаад худалдааны бодлого, импортын барааны чанарт тавих хяналт суларч алдагдсаны улмаас хүн амын эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, хими болон өргөн хэрэглээний бараа орж ирэх.
50.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох хүчин зүйлүүд:
1/ хүн, амьтны гоц халдварт өвчин гарах;
2/ цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдах, дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс илүү гарах;
3/ архидан согтуурах явдал газар авч хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх;
4/ хүн амын нас хүйсний бүтцийн харьцаа алдагдах;
5/ хүн амын дунд өлсгөлөн, тураал газар авах, ундны болон цэвэр усны хангамж хомсдох, бохирдох;
6/ дотоодын үйлдвэрлэгчид эрүүл ахуйн болон бусад тогтсон стандартыг зөрчих, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж аливаа хяналтгүй худалдаалах;
7/ химийн бодистой харьцах заавар журмыг зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх.
51.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох;
2/ урьдчилан, сэргийлэлтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;
3/ цус ойртох, архидан согтуурах, мансуурах зэрэг монгол хүний удмын санд сөрөг нөлөөлөх бүхнээс сэргийлэх, монгол хүн, хүн амыг цогцолбороор судлах асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тавих.
Оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан оношлох, сэргийлэх бодлого явуулах, хүн амын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах;
4/ хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх;
5/ хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох;
6/ хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт, илрэлтийн давтамжинд байнгын хяналт тавих;
7/ хүний удмын санд сөрөг нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх;
8/ хүнсний аюулгүй байдлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хүнсний бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, удашлын бүтцэд нөлөөлөх элдэв хорт бодисын хольц байгаа эсэхэд хяналт тавих, үндэсний нэгдсэн лаборатори байгуулах;
9/ хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, биологи, орчны хүчин зүйлд хатуу хяналт тавих, эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технолгийг хөгжүүлж, үндэсний зайлшгүй чухал эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, юуны өмнө эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээр эм бэлтгэх бодлого явуулах;
10/ хүн амын эрүүл мэнд, эх хүүхдийн өвчлөл, нас баралтын гол үзүүлэлтүүдийг дэлхийн дундаж түвшинд хүргэн бууруулах. Эх хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зорилгоор хүн амын төрөлтийг зохицуулах бодлого явуулах
IХ.ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
48.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.
49.Хүн амын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ агаар, ус болон газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэх;
2/ олон улсын хөдөлмөрийн хуваарьт байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй үйлдвэрлэл явуулдаг болж орох;
3/ гадаад худалдааны бодлого, импортын барааны чанарт тавих хяналт суларч алдагдсаны улмаас хүн амын эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, хими болон өргөн хэрэглээний бараа орж ирэх.
50.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох хүчин зүйлүүд:
1/ хүн, амьтны гоц халдварт өвчин гарах;
2/ цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдах, дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс илүү гарах;
3/ архидан согтуурах явдал газар авч хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх;
4/ хүн амын нас хүйсний бүтцийн харьцаа алдагдах;
5/ хүн амын дунд өлсгөлөн, тураал газар авах, ундны болон цэвэр усны хангамж хомсдох, бохирдох;
6/ дотоодын үйлдвэрлэгчид эрүүл ахуйн болон бусад тогтсон стандартыг зөрчих, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж аливаа хяналтгүй худалдаалах;
7/ химийн бодистой харьцах заавар журмыг зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх.
51.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох;
2/ урьдчилан, сэргийлэлтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;
3/ цус ойртох, архидан согтуурах, мансуурах зэрэг монгол хүний удмын санд сөрөг нөлөөлөх бүхнээс сэргийлэх, монгол хүн, хүн амыг цогцолбороор судлах асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тавих.
Оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан оношлох, сэргийлэх бодлого явуулах, хүн амын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах;
4/ хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх;
5/ хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох;
6/ хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт, илрэлтийн давтамжинд байнгын хяналт тавих;
7/ хүний удмын санд сөрөг нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх;
8/ хүнсний аюулгүй байдлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хүнсний бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, удашлын бүтцэд нөлөөлөх элдэв хорт бодисын хольц байгаа эсэхэд хяналт тавих, үндэсний нэгдсэн лаборатори байгуулах;
9/ хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, биологи, орчны хүчин зүйлд хатуу хяналт тавих, эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технолгийг хөгжүүлж, үндэсний зайлшгүй чухал эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, юуны өмнө эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээр эм бэлтгэх бодлого явуулах;
10/ хүн амын эрүүл мэнд, эх хүүхдийн өвчлөл, нас баралтын гол үзүүлэлтүүдийг дэлхийн дундаж түвшинд хүргэн бууруулах. Эх хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зорилгоор хүн амын төрөлтийг зохицуулах бодлого явуулах
Х.ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
52.Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
53.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;
2/ хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон мэрэгчид, хорхой шавьж олшрох;
3/ мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий эд бэлдэх түшиц газар болон хувирах.
54.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны удмын сан хомсдох;
2/ ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;
3/ байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах;
4/ хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох.
55.Экологийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;
2/ байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг зөвхөн улс орны хөгжлийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт хүчин зүйл болгож ашиглах зарчим баримтлах;
3/ эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;
4/ газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;
5/ газрыг чөлөөтэй эзэмших хэлбэрээр эзэнгүйдүүлэх буюу хүн бүрд хувь оноох хэлбэрээр тасдан хуваахаас зайлсхийх, бэлчээрийг эргэж буцалтгүй талхагдалд оруулахаас сэргийлэх;
6/ эдийн засгийн дэд бүтэц, байгалийн нөөцийн иж бүрдлийг багтаасан байгаль орчны тэнцвэрийг хангахуйц цогцолбор бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн хуваарилалтыг цаашид задалж жижигрүүлэхгүйгээр экологи-эдийн засгийн бүс бий болгох чиглэл баримтлах;
7/ хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахдаа хүн амыг хэт бөөгнөрүүлж тухайн бүс нутагт байгаль орчин тэнцвэр алдагдах голомт болохоос зайлсхийх;
8/ элс тогтоох, ус шингээн хадгалах бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хязгаарлаж, модон материалын хэрэгцээг хангахад хөрш зэргэлдээ орнуудын боломжийг ашиглах бодлого баримтлах.Ой модыг нөхөн сэргээх, гал түймрийн аюулаас сэргийлэх, булаг, шанд, гол горхийн эхийг ойжуулах, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах зэрэг цогцолбор арга хэмжээг үндэсний стратегийн зорилт болгон хэрэгжүүлэх;
9/ доройтсон орчныг ургамалжуулах, ургамлын нөмрөгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх;
10/ үндэсний "Улаан ном"-ыг байнга сэргээн баяжуулж дэлхийд ховордсон болон Монгол орны ховор ховордсон үлдэц, устах аюулд орсон буюу орж болзошгүй бичил биетний удмын санг хамгаалах цэгцтэй бодлого явуулах;
11/ эмийн болон хүнсний түүнчлэн техникийн үнэт ургамлыг нутагшуулах, тарималжуулах замаар үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах, монголын унаган болон ховордсон, аж ахуйн чухал ач холбогдол бүхий амьтан, ургамлын гаралтай олзворын зүйлийг эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс гадаадад гаргахыг хязгаарлах;
12/ Монгол Улсын тус улсын нутаг дэвсгэрт байгаа нуур мөрөн гол, уст цэгүүд, усны нийт нөөц төр, ард түмний хамгаалалтад байж, усны нөөцийг хэмнэлттэй зарцуулах, хуримтлуулах, хур тунадасны ус хураах сан байгуулах, ахуйн болон үйвлдвэрлэлийн хэрэглээний цэвэр усны нөөц чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх;
13/ Монгол Улсын нутаг дэвсгэрт болон түүний хилийн ойролцоо газарт цөмийн зэвсэг турших, байрлуулахын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг оновчтой арга хэлбэрээр явуулах;
14/ байгаль орчинд халтай нөлөө бүхий аж ахуй эрхлэх явдлыг эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргээр хязгаарлах чиглэл баримтлах;
15/ озоныг саармагжуулах үйлчилгээ бүхий хий гаргадаг үйлдвэрлэл явуулахгүй байх, ийм төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах;
16/ байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, тэмцэх тогтолцоо бий болгох;
17/ хуурай буюу цөлжсөн бүс нутагт хүн ардынхаа амьдралыг хангах үндэсний уламжлалт технологийг судалж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн аливаа тохиолдолд үндэснийхээ амьдрах чадварыг хангах бэлтгэлтэй байх;
18/ Монгол орны амьд биетний бүрдлийн өвөрмөц голомт, шимт мандлын зангилгаа цэгүүдийг дархан газрын сүлжээнд бүрэн хамруулахын хамт тэдгээрийн заримыг нь олон улсын статустай болгож дэлхийн соёлын өвд багтаах арга хэмжээ авах;
19/ Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах бодлого явуулах;
20/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын байгууллагууд хандивлагч орнуудтай хамтран экологийн чиглэлийн төслүүд хэрэгжүүлэх замаар тэргүүний технологи оруулах, болзошгүй аливаа аюулаас урьдчилан сэргийлж ямар ч нөхцөлд хохирол багатай даван туулах тогтолцоо бий болгох.
ХI. БУСАД ЗААЛТ
56.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан үндсэн бүтэц, тэдгээрийн агуулгад дэлхий дахины, бүс нутгийн болон улс орны байдал хөгжил, өрнөлтийн чиг хандлагад гарч байгаа өөрчлөлттэй уялдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал зохих нэмэлт өөрчлөлт оруулж байна.