Search This Blog

Monday, February 1, 2010

ХХ зууны дайнуудын еренхий тойм

1.Орос-Японы дайн. ХХ зууны дайны тvvх 1904-1905 оны Орос-Японы хооронд болсон том дайнаар эхэлсэн. Шинэчлэгдсэн Япон улс эх газарлуу түрэн орж хуурай газрын гүрэн болохын тулд Алс Дорнодод Оростой нөлөөллийн бүсээ хуваахын тулд энэ дайныг эхлүүлсэн. Дайн эхлэхээс өмнө Япон Оростой хэд хэдэн удаа дипломат хэлэлцээ хийж Манжуурыг 39-р өргөргөөр хуваах тухай ярилцсан ч амжилтанд хүрсэнгүй. Японыг Англи дэмжиж байсан бөгөөд 1902 онд байгуулсан гэрээгээр уг 2 улс өөрсдийн Хятад Солонгос дахь ашиг сонирхлуудаа хүлээн зөвшөөрцгөөж санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тохиролцсон байлаа. Англи улс уг гэрээг байгуулснаар Хятад руу Оросыг түрж орохоос сэргийлж Японоор хаалт хийхийг зорьсон бөгөөд Япон ч уг боломжийг алдахгүй Манжуурт нөлөөгөө тогтоохыг хүсэж байлаа. Англи улс Оростой ч мөн харьцаагаа сайжруулахыг хичээж байсан боловч Оросын Афганистан дахь ашиг сонирхол Англид таалагдаагүй ба Түвд дэхь ашиг сонирхлоо Оросоор хүлээн зөвшөөрүүлэх гээд олон ан цав Англи Оросын хооронд гарч байлаа. Оросын цэрэг хэдийгээр Манжид ихээхэн цэрэг хуримтлуулсан боловч Японы цэргийн гэнэтийн цохилтыг зогсоож чадаагvй. Vvний сацуу Орос улс дайнд бэлэн бус байлаа. Хэдийгээр Орос улс дэлхийд хvчирхэгээрээ гайхагддаг тус улсын сvр сvлд болсон Балтийн флотоо илгээсэн боловч Цvшима арлын дэргэд шившигтэйгээр ялагдсан юм. Энэ дайнд Япон улс ялснаар Азид, ялангуяа Хятад, Манжуурт нелееллее ихээхэн бэхжvvлсэн юм. 1905.8.23нд АНУ н Порсмут хотод Орос Япон Пордсмутын энхийн гэрээг байгуулснаар Өмнөд Сахалин Өмнөд Манжуур нь Японы эзэмшил болов. Мөн Япон тэнгис, Агнуурын тэнгис, Берингийн тэнгист загасчлах эрх олж авчээ. Харин Орос улс Манжуур, Алс Дорнод, Хятадаас шахагдан гарсан. Энэхvv дайн нь Орос улсад хувьсгал гарахад ихээхэн нелеелсен.


2. Балканы дайн. Балканы I дайн 1908-1909 онд Туркт ернесен vндэсний ардчилсан хувьсгал ялж, хаант засгийг тvлхэн унагаснаас эхтэй. Туркт хаант засаг унамагц Итали улс Бага Азид нелеегее тогтоохын тулд Туркын эсрэг дайн зарласан. Энэхvv дайн нь 1911-1912 оны хооронд vргэлжилсэн. Дайны явцад Туркийн дарлалд байсан Балканы хойгийн Болгар, Серби, Грек, Черногор зэрэг улсууд Туркийн эсрэг дайнд орсон. Эдгээр улсууд хэрэв дайнд ялбал Македоныг хувааж авах болзолтойгоор холбоотны гэрээ байгуулжээ. Сербүүд Албаныг эзлэн авч Адриатын тэнгист боомттой болохыг зорьж байсан бөгөөд Сербийн энэ хүчирхэгжилт нь славян үндэстэн олон байдаг Австри Унгарт аюултай гэж үзсэн тул Герман, Австри Унгарын улс Туркийг дэмжиж байв. Орос Балканы хойгт нөлөөгөө бэхжүүлж Австри Унгарын эсрэг холбоотноор Сербийг өөртөө татахын тулд эхэндээ Сербийг дэмжиж байсан ч сүүлдээ Францын шахалтаар дэмжихээ болижээ.
Хэдийгээр Антант Сербийн санаархлыг хориглолтод оруулсан боловч Балканы орнуудыг дэмжиж байсан бөгөөд ялангуяа Орост Славян үндэстний нэгдэл чухал байсан бөгөөд энэ Сербид Оросын нөлөөг тогтоож Австритай байлдахад холбоотон болгох Австрийн славян үндэстнүүдийн тусгаарлах үзлийг дэвэргэж дотроос нь задлахыг хүсэж байв. Холбоотны цэргvvд Туркийн цэрэгт цохилт егч, улмаар Туркийн нийслэлд тулж ирсэн тэр vед 1912 оны сvvлчээр Лондон хотод байлдагч талуудын хооронд энхтайвны хэлэлцээр эхэлж юуны түрүүнд Албаныг тусгаар тогтнуулсан нь 3н холбоо болон Антантад хэрэгтэй байв. 1913 оны 5р сард нэг талаас Балканы орнууд нөгөө талаас Турк гарын үсэг зурж Балкан дахь эрхээсээ Турк татгалзсанаар уг дайн дуусчээ.
Балканы II дайн Туркийн дарлалаас челелегдсен нутаг дэвсгэрийг хуваах асуудлаас болж холбоотнуудын дунд зерчил гарснаар энэ дайн эхэлсэн. Болгар улс Македоны газраас нилээд ихийг авсан бөгөөд энэ нь далайд гарцгүй болсон алдагдлаа Македоноор нөхөхийг оролдож байсан Сербийн дургүйцлийг хүргэжээ. Мөн Болгарын Австри Унгартай холбоотон болохыг зорьж байсан, Уг дайны өмнө Румын төвийг сахисныхаа хариуд Болгараас нилээд газар авах гэрээтэй байсан боловч Румынд ганцхан хот ноогдсон нь Лондонгийн гэрээний маргааш нь Грек, Серби, Руминыг холбоотны гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. 1913н оны 6-р сарын 29-нд Болгарын цэргvvд Серби, Грекvvдийн эсрэг байлдаж эхлэв.Болгарчууд Австритай холбоолсноороо Австриар Румыныг төвийг сахиулж чадна гэж бодож байсан талаар болжээ. Германчууд Австрийн Болгарт туслах санаархлыг дэмжсэнгүй. 7-р сарын 9-ний едер Румын улс Болгарын эсрэг дайн зарлав. Энэ vеэр Турк улс мен Болгарын эсрэг тулалдаж Адрианополь хотыг буцааж авчээ. Болгар улс ялагдах нь гарцаагvй болмогц энх тайвны хэлэлцээр хийж эхлэв. 1913 оны 8-р сарын 30-нд Бухарест энх тайвны гэрээ байгуулагдав. Уг гэрээгээр Серби Умард Македонийг, Грек Өмнөд Македони,Фракийг, Турк Дорнод Фракийн хэсгийг, Румын Өмнөд Добружийг авснаар Болгар үндсэн газар нутгаасаа нилээд хэсгийг Балканы I-р дайнаар авсан газартайгаа хамт алджээ. Энэ гэрээгээр энэ дайн тегсгел болов.Балканы энэхvv хоёр дайны vр дvнд Дэлхийн Нэгдvгээр Дайн дэгдэхэд ихээхэн тvлхэц vзvvлсэн. Балканы эвсэл задарсан нь Австри Германд ашигтай болсон бөгөөд Румын,Грек,Серби нэг эвсэл болсон нь өөрсдөд нь аюултай гэж үзсэн 3н холбооныхон Болгар Турк хоёрыг нэгтгэж Италийн орон зайг нөхөхийг хичээж байв. Болгар улс ч Балканы бусад улсуудаас нутгаа эргүүлж авахын тулд Австритай холбоотон болохыг зорьж байв. Орос улс Румыныг Антантад оруулж Австрийн эсрэг холбоотон бий болгохыг зорьж байв. Румын Унгар 2 Трансильванийн асуудлаас болж нилээд маргаантай байсан бөгөөд Герман Румыныг өөрийн холбоотон болгохын тулд Унгарыг уг асуудлаар буулт хийхийг шаардаж байлаа.


3. Дэлхийн I-р дайн (1914-1918)
Хvн терелхтений тvvхэнд дэлхийн II дайныг тооцохгvйгээр хамгийн их гамшиг тарьж, хамгийн олон орон оролцсон, хамгийн харгис хэрцгий дайн нь Дэлхийн I дайн байсан юм. Уг дайн хэд хэдэн шалтгаанаар хамгийн харгис хэрцгий дайн болох нь харагддаг. Учир нь:
-Vй олноор хенеех шинэ шинэ зэвсэг техникvvд энэ vед зохион бvтээгдэж, хэрэглэгдэж байсан.
-Урьд емне байгаагvй их хэмжээгээр олон сая хvнийг цэрэгт татаж, маш том том армиуд бий болсон.
Дэлхийн I дайн vvсэх хэд хэдэн шалтгаан байлаа.
-XIX, XX зуунд Европт vндсэрхэг vзэл маш хvчтэй тархаж байсан. Ялангуяа Балканы дайны дараа Сербийн эсрэг vзэл Европ даяар, тэр дундаа Австрид ихэд тархсан байна.
-1870-1871 оны хооронд болсон Франц-Пруссын хооронд болсон дайны дараа Европ дахин цэрэг стратеги, ашиг сонирхлын хоёр туйлд хуваагдсан байжээ. Энэ дайны vр дvнд Баруун Европын том том улсууд хэд хэдэн холбоо, нэгдэлд хамрагдаж еерсдийн эрх ашгийг хамгаалахын тулд бусдыг заналхийлэх зорилгоор зэвсэглэл, цэрэг дайны зардалд маш их хэмжээний херенге хаях болсон.
-Энэ vед vзэл суртал, суртал ухуулаг урьд емне байгаагvй их хэмжээгээр ерген далайцтай явагдаж байжээ.
-Европ даяар аж vйлдвэрийн хувьсгал ялж, аж vйлдвэрийн бvтээгдэхvvний хэмжээ нэмэгдэж, гадаад зах зээл хэрэгтэй болсны улмаас их гvрнvvдийн эдийн засгийн ерселдеен идэвхжиж, энэ нь цаашид цэрэг дайны vйл ажиллагаагаар ч илэрч байсан тохиолдол бий.
Энэ мэт учир шалтгааны улмаас 1910-аад онд Европ дахин дайны ирмэгт тулж ирэв. Гэхдээ дайны аюулыг арилгах зорилготой vйл ажиллагаанууд хийгдэж байсны нэг нь 1899 онд Гаагын бага хурлаар дайны аюулаас сэргийлэх, зэвсэглэлийг хорогдуулах асуудлыг хэлэлцэж байсан. Гэвч энэ нь биелэхэд дэндvv хол байлаа.
Тэр vеийн Европын улсууд еерсдийгее хамгаалахын тулд дан ганц еерийнхее батлан хамгаалах хvчинд найдаж байсангvй, эвсэл холбоодод нэгдэх нь vр дvнтэй гэж vзэж байсны нэг тод илрэл нь Европ цэрэг дайны доорхи хоёр холбоонд хуваагдсан байдал харуулдаг.
1. Гурвын гэрээ: Германи, Австри-Унгар, Итали
2. Антантын гэрээ: Их Британи, Франц, Орос г.м.
Дэлхийн I дайны дохио болсон хямралууд ихээр гарах болсон. Vvнд:
-Маррокогийн хямрал
Маррокогийн тусгаар тогтнолын хеделгеенийг германчууд дэмжиж Маррокод (Францын колони) цэрэг оруулснаар энэ нь Францын дургvйцлийг хvргэснээр энэ хямрал эхэлсэн. 1906 онд Испанийн Алжециразид болсон олон улсын бага хурлаар энэ хямрал тvр намжсан боловч 1911 онд Германы засгийн газар байлдааны хелег онгоцуудаа Марроко руу илгээсэн нь байдлыг дахин хурцдатгасан. Дахиад л дайны асуудлыг Алжециразийн бага хурлаар шийдвэрлэсэн.
-Балканы хямрал
1908 онд Австри-Унгарын эзэнт улсын харьяанд байсан Босни-Херцеговины емнед хэсгээр амьдардаг Серб vндэстнvvдийн дунд Пан-Серби vзэл дэлгэрч, Австрийн эсрэг бослого гаргасан.
-Итали-Туркийн зерчил
Италичууд Хойд Африкийн Ливи, Ялангуяа Триполийг эзлэхэд Оттоманы эзэнт гvрэнтэй мергелдсен. Улмаар энэ нь дайн хийх хэмжээнд хvрч 1911 онд Итали улс Туркт дайн зарлах хэмжээнд хvрсэн.
-Балканы дайнууд
Энэ мэт бvс нутгийн зерчил мергелдеенvvд нь дэлхийн дайн дэгдэх хугацааг наашлуулсны сацуу тvvний гол шалтгийг бэлтгэж егсен юм.

1914 оны 6 сарын 28-нд Босни-Херцеговинийн нийслэл Сараевод Австри-Унгарын Эзэнт Улсын угсаа залгамжлагч хунтайж Францис-Фердинанд эхнэрийн хамт Сербийн vндсэрхэг vзэлт бvлгийн гишvvн Гаврилло Принципт алагдсан нь Европын их гvрнvvдийн тэнцвэрийн байдлыг алдагдуулж дайн эхлэх шалтаг болов. Энэ аллагын хариуд Австри-Унгар Серб рvv довтлохоор заналхийлэв. Орос улс энэ vед Сербийг дэмжиж буйгаа илэрхийлэхэд Австри Оросоос болгоомжилж, тээнэгэлзэж байх vед Германы эзэн хаан II Вильхелм Вена руу захидал бичиж, "Эсвэл одоо, эсвэл хэзээ ч vгvй... Сербvvдийг нэг месен дуусгах хэрэгтэй" гэж уриалснаар Герман улс Оросыг серен зогсов. Берлинээс шийдвэр хvлээн авсан Австрийн засгийн газар 1914 оны 7 сарын 7-нд хуралдаж, Унгарын засгийн газрын тэргvvн гvн Тиссагаас бусад нь Сербийн эсрэг хедлех талаар санал нэгджээ. Дайн эхлэхэд том гvрнvvдийн цэргийн хэмжээ:
Антантын улсууд Орос 12,000,000 Их Британи 8,900,000 Франц 8,400,000 Итали 5,600,000 АНУ 4,300,000 Япон 800,000
Гурвын холбоо Герман 11,000,000 Австри- Унгар 7,800,000 Турк 2,800,000
Болгар 1,200,000
Дайн эхэлсэн тvгшvvртэй энэ vед Их Британи улс тевийг сахина гэдгээ зарлаж, харин Франц улс Оросын емне холбоотны vvргээ биелvvлнэ хэмээн мэдэгджээ. 7 сарын 28-нд Австри Сербд дайн зарлав. Харин 8 сарын 1-нд Герман Орост дайн зарласан тэр едреес Франц дайнд бэлтгэж эхэллээ. Ийнхvv нэг талаас Австри-Унгар, Германы Тевийн бvлэг, негее талаас Франц, Орос гэх мэт Антантын гvрнvvд Европт байлдаж эхэллээ. Дайны эхэн vед Германы цэрэг бvх фронтод амжилттай тулалдаж эхлэв. Европт дэгдсэн дайн дэлхийн хэмжээнд тавигдах болсны учир шалтгаан нь Их Британи 8 сарын 4-нд Германд дайн зарлаж, мен оны 11-р сард Энэтхэгийн далайд Австралийн "Сидней" хэмээх хелег Германы усан онгоцыг живүүлснээр тайлбарлагдана. Антантад Румын , Португаль, Япон, Австрали зэрэг 20 гаруй орон нэгдлээ. Япон улс 8 сарын 23-нд Германд дайн зарлаж, Хятад, Номхон далай дахь Германы эзэмшлvvдийг дайрч эхлэв.
1914 оны 8-р сарын 3-нд Германы цэрэг Францтай дайтахаар хеделжээ. Гэвч тэдний замд тевийг сахисан Бельги улс саад болж байлаа. Германчууд Бельгид халдан довтолж, хариуд нь Бельги Британиас тусламж хvсэв. Vvний дагуу Их Британи нь Бельгийг хамгаалахаар 8 сарын 4-нд 90,000 хvн бvхий хvчийг тус улс руу илгээсэн. Гэвч холбоотнууд ухарч, Германчууд Бельгийг бvхэлд нь эзлэн, улмаар Франц руу цемрен оров. Энэ vед 8-9 сарын хооронд Оросын цэргvvд дорнод фронтод амжилттай тулалдаж, Дорнод Прусс рvv цемрен орж, нилээн хэсгийг нь эзлэн авсан байна. Энэ хэсэгт Дорнод Фронтын шийдвэрлэх хамгийн том тулалдаан нь Танненбергийн тулалдаан байсан ба энэ тулалдаан 8-р сарын 26-30-нд болж Оросууд ялагджээ. Гэвч оросууд Австрийн Галиций руу 8 сарын сvvлээр довтлож эзлэн авчээ. Энэ байдал нь удаан vргэлжилсэнгvй. Оросын цэрэг Австри-Германы нэгдсэн хvчний довтолгооныг зогсоож чадсангvй 9 сарын сvvлээр Галицийг орхин гарсан байна. Энэ vед Баруун фронтод Германчууд Францын Лоррейн хvртэл давшиж, Люксембург хvрэв. Франц, Британы цэргvvд 9 сард Марне голын дэргэд Германы нэг армийг бvсэлжээ. Гэвч Германы нэмэлт хvч ирснээр холбоотнууд ухрав. Энэ vед Германчуудыг Парист дехеж ирэх vед Францын засгийн газар Борде хот руу емне тийш нvvх хvртэл арга хэмжээ авч байжээ.
1914 оны 9 сард баруун фронтод холбоотнууд Айсен руу довтолж германчуудыг ухраав. Энэ vеэс 2 тал шийдвэртэй бус зууралдсан тулалдаан хийсээр байв. Нуувчны тулалдааныг урт хугацаанд явуулж, дайнд туйлдаж эхлэв. 1914 оны 10 сард Холбоотнууд Ипр гол руу довтолсноор Иприйн тулалдаан эхэлж, 1915 оны 4 сар хvртэл vргэлжилсэн бегеед энэ тулалдаанд дэлхийн тvvхэнд анх удаа хлорын хий буюу химийн зэвсэг хэрэглэсэн байдаг. Уг тулалдаанд хоёр талаас хохирсон хvний тоо 250,000-д хvрсэн байна. Зvvн фронтод Оросын цэрэг Герман-Австрийн цэргийг тогтоон барьж байсан боловч хvнд байдалд орж эхлэв. Vvн дээр нэрмээс болох гэсэн мэт 1914 оны 10 сарын 29-30-нд Туркийн флот Хар Тэнгис дэх Оросын боомтууд луу галласнаар Турктэй дайтаж эхлэв.Тевийн бvлгийнхэн Турк улс нь Балканы орнуудыг холбоотон Оростой нь сулруулж Орос Английн хүчийг Хар тэнгист тогтоон бариж Газар Дундын тэнгис рүү гаргахгүй байхад чухал гэж үзсэн тул Герман улс Турк улсад их хэмжээний зээл өгч 1914.10р сард дайнд татан оруулжээ. Энэ дайралтын дараахан нь 11 сарын 2-нд Орос Туркт дайн зарласан бол 11 сарын 5-нд Британи, Франц улсууд мен дайн зарлав. Тэр даруй Туркийн цэрэг Оросын Кавказ руу довтолгоонд орж, хvнд байдалд орсон Орос Их Британаас тусламж хvссэний дагуу 1915 оны 4-8 сард Галлиполийн хойгт холбоотны (Их Британи, Франц, Австрали) цэрэг 2 удаа буусан байна. Гэвч тэд Туркийн цэргийн хvчтэй эсэргvvцэлтэй тулгарч 1916 оны 1 сар гэхэд Галлиполын хойгоос гарсан байна. Галлиполийн хойг дахь тулалдааны хохирлын хэмжээ:
Их Британи Нийт 410,000
Франц Нийт 79,000
Турк Нийт 300,000
Ийнхvv Герман Туркийг Орос, Антантын эсрэг хеделгеснеерее Оросын флотыг газар дундын тэнгис рvv нэвтрvvлэхгvй байх, Орос, Английн ихээхэн хvчийг Европын фронтоос холдуулах боломжтой болсон юм. Ингэснээрээ Орос улс Серб, Грект туслах гарцаа алдаж, Балканы хойг дахь байр суурь нь ихээхэн суларчээ. Харин энэ vед Австри-Унгарын цэрэг Серб рvv 3 удаа довтолсон боловч тэр бvрдээ няцаагдаж, Сербийн фронт нэг хэсэгтээ л идэвхгvй байдалд оров. 1915 оноос Оросын цэргийн хvч суларч, Тевийн хvчнийхэн Оросын цэргийг зvvн Прусс, Польшоос шахан гаргаж, Оросын нутаг руу эрчимтэй давшиж эхлэв. Яг энэ vед буюу 1915 оны 5 сард Итали улс Австри-Унгарын эзэнт улсаас нутаг салган авах далд зорилготойгоор Антантын талд орж Австрийн Трентино руу довтлосон. Гэхдээ ингэхийн тулд Антантаар нутаг дэвсгэрийн vлэмж буулт хийлгэж, Газар Дундын Тэнгис, Умард Африк дахь нилээд эзэмшлээс нь татгалзуулж, мен ихээхэн зээл тусламж авч, бас Австрийн емнед хэсгийн эзэлсэн нутгаа еертее нэгтгэнэ гэсэн шаардлагыг хvлээн зевшеерvvлсний дараа зевхен Австритай байлдана гэсэн болзолтойгоор дайнд оржээ. Ийнхvv Итали Гурвын гэрээнээс гарч, Антантын талд оров.
Дайны vйл явц, тэр дундаа Герман, Австри нь ихээхэн итгэл терvvлж, Балканы дайнаар алдсан нутгаа эргvvлж авна гэсэн тооцоотойгоор Болгар улс 1915 оны 10 сарын 14-нд Серби рvv халдан довтолжээ. Австри-Германы цэрэг негее талаас нь мен нэгэн зэрэг Серб рvv довтлов. Ийнхvv Болгар нь Тевийн бvлэгт нэгдэн орлоо. Сербид туслахаар Англи, Францын цэрэг Балкан руу нэвтрэх гарц болох Грекийн Салоникад газардсан байсан. Улмаар Серби рvv орж Тевийн хvчтэй тулалдсан боловч бут цохигдож, Балканы хойгоос зугтан гарсан байна. Сербийн зэвсэгт хvчин бут цохигдож байлдах чадваргvй болсноор Балканы хойг бараг бvхэлдээ Тевийн хvчний хяналтанд оров.
Балканы хойгийн орнуудаас Тевийн хvчинд эзлэгдэлгvй тевийг сахиж хоцорсон ганц улс болох Румын нь хоёр тийш гуйвж дайвсан байр суурьтай байв. Антант Румыныг еертее татахын тулд Унгараас нутаг тасалж авахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэний эцэст 1916 оны 8-р сарын 17-нд Румын-Антантын хооронд гэрээ байгуулагдав. Ингээд 8-р сарын 28-нд Австрийн эсрэг дайн зарлав.
1916 оны 2-р сараас германчууд баруун фронтын емнед хэсгийн Вердун хавиар довтолсноор уг тулалдаан эхлэсэн. Энэ тулалдаанд хэн хэн нь амжилт олохгvй зууралдсан байдалд байсаар 7 сард тулалдаан дууссан байна. Энэ тулалдаанд Францын тал 350,000, Германы тал 330,000 хvний хохирол vзсэн байна.
Баруун фронтод болсон хамгийн том тулалдаан нь Соммегийн тулалдаан бегеед Соммегийн I тулалдаан нь 1916 оны 7 сараас 11 сард vргэлжилж холбоотнууд 324 км.кв нутаг бvхий чухал тvшиц газрыг хяналтандаа авсан байна. Тулалдааны явцад тvvхэнд анх удаа Британы тал танк хэрэглэсэн байна.
Хохирлын хувьд холбоотны 600,000 хvн, vvний 2/3 нь Британы цэрэг, германы 450,000 хvн алагдаж, шархдаж, алга болсон, олзлогдсон байна. Энэ vед Италийн фронтод шийдвэрлэх хэд хэдэн том тулалдаанууд болов. Vvний нэг нь 1915 оны 6 сараас 1917 оны 9 сар хvртэл Исонзо голын тулалдаан бегеед энд Дэлхийн I дайны туршид 11 удаа тулалдаан болж байсан байх юм. Италичуудын гол зорилго нь Адриатын тэнгисийн боомт хот Трестийг эзлэх явдал байлаа. Гэвч тэр болгон амжилттай байлдаж чадахгvй байлаа.
Дайны эхнээс 2 тал бvх фронт дээр сунжирсан, шийдвэртэй бус зууралдсан нуувчны дайныг удаан хугацааны турш явуулж байсан нь аль аль талыг туйлдуулж, дайныг хурдан дуусгахыг хvсэж байлаа. 1916 оны сvvлээр дайны явцад еерчлелт гарч эхэллээ. Учир нь Антант хvн хvч, материаллаг неецийн хувьд Тевийн хvчнээс илvv болж эхэллээ. АНУ-аас Антантад терел бvрийн туслалцаа vзvvлж эхлэв.
Дайны эхнээс тевийг сахиж байсан АНУ 1917 оны 2 сарын 3-нд Германтай дипломат харилцаагаа тасалж, 1917 оны 4 сарын 6-нд дайн зарласнаар Америкийн цэргvvд Европт холбоотны талд тулалдаж эхлэв. Ер нь тэр vеийн АНУ-ын бодлогыг ойлгоход ихээхэн тевегтэй юм. Герман Европт ганцаар ноёрхохыг АНУ хvсэхгvй байсан учраас Антантыг дэмжихээс еер аргагvй байдалд оржээ. Учир нь АНУд хуваагдмал хүчгүй Европ хэрэгтэй байсан бөгөөд байлдагч талуудын хэн нь ч ялсан нэг их чухал биш байсан ч хэрэв Герман хүчирхэгжвэл Герман Японы холбоо байгуулагдаж магадгүй гэж болгоомжилж байсан тул 1917.4.6нд Германд дайн зарлажээ. Негее талаар АНУ-ын иргэд зорчиж байсан бусад орны хелгvvд рvv Германы U-Boat хэмээх шумбагч хелгvvд дайрч, сенееж байсан нь АНУ-ыг дайнд оруулахад тvлхэц болжээ. Гэхдээ энэ нь шалтаг тедий зvйл билээ.
1917 оны зунаас эхлэн Антантын цэрэг нуувчнаас гарч, шийдвэрлэх давшилтанд орсон нь дайны ялалт хаашаа эргэхийг тодорхой болгосон. Британы цэрэг Туркт амжилттай давшиж, Туркийн дарлалд байсан Араб, Сири зэрэг ойрхи дорнодын улсуудад байр сууриа бэхжvvлж, арабчуудыг Туркийн эсрэг босгож байлаа.
Сербид холбоотнууд амжилттай тулалдаж, Болгар улс нилээд сулраад байв. Италийн фронтод эргэлт гарч, Австрийн цэрэг хvнд байдалд орж эхлэв. 1918 оны 11 сарын 3-нд Итали Адриатын тэнгисийг гаталж, Австрийн Трестийг эзэлсэн юм.
Туркийг сулруулснаар Антантын цэрэг Хар тэнгис рvv нэвтрэв. Харин баруун фронтод сvvлчийн шийдвэрлэх гол тулалдаан болсон Соммегийн II тулалдаан болов. Уг тулалдаан 1918 оны 3 сараас 11 сарын хооронд vргэлжилсэн бегеед Холбоотнуудын ялалтаар тегссен юм.
Хохирол:
Их Британи Нийт 150,000
Герман Нийт 180,000
1917 онд Орост хувьсгал гарч, В.И.Ленин тэргvvтэй большевикvvд засгийн эрхэнд гарсныхаа дараа фронт дээр гал зогсоох шийдвэр егч, 1917 оны 11-р сарын 20-ноос Брест-Литовск хотноо эвлэрэх тухай хэлэлцээ хийж эхэлсэн юм. Фронт дээр эвлэрэл тогтсоноор Герман баруун фронт дээр хориглон хамгаалах хvчээ дахин сэлбэсэн нь дайны тегсгелийг ешее уртасгасан байна. Брестийн хэлэлцээ хийж эхэлснээр Орос Антантаас дэмжлэг хvлээхээ больсон. Фронт дээр гал зогссоныг далимдуулан Герман 1918 оны 2-р сарын 18-нд давшиж, Балтийн улсууд, Беларус, Украйнд vлэмж урагшлав. Герман эзэлж авсан нутгаараа хил тогтоож, эвлэрэх шаардлага тулгасны дагуу Брест-Литовскийн энх тайвны гэрээнд Орос-Герман болон тvvний холбоотнуудын хооронд 1918 оны 3-р сарын 3-нд гарын vсэг зурагджээ. Энэ гэрээнд нэгдсэнээрээ Орос улс дайнаас гарсны сацуу Польш, Балти, Беларусын vлэмж нутгийг Герман, тvvний холбоотонд алджээ. Мен Ардаган, Карс, Батумыг Туркт егч Эстони, Финлянд зэрэг орноос цэргээ гаргах, арми флотоо татан буулгах зэрэг vvргийг хvлээсэн байна. Ийнхvv Ленинийхээр байгуулсан энэхvv гэрээ нь Оросын хувьд гадаад бодлого, улс терийн маш том эмгэнэлт алдаа, vндэсний гутамшиг болсон юм. Энэ дайнд сая, сая хvнээ алуулж шархдуулж, маш их vvрэг гvйцэтгэсэн Орос улс Дэлхийн I дайны ялагчдын тоонд орж чадаагvй ба энэ дайн нь тэдний хувьд маш том ялагдал болсон тvvхтэй.
Юуны учир дайнд тэртээ тэргvй ялагдах нь тодорхой болсон Германд ийнхvv буулт хийх болсон шалтгааныг хуучин зевлелтийн тvvхчид vзэл суртлын vvднээс тайлбарлахдаа "тухайн vед Орос улс нь тодорхой нехцлийн дагуу дайнаас гарсан нь Орос улсыг сvйрлийн ирмэгээс аварч, цаг хожсон явдал болсон" гэж тайлбарласан байдаг нь учир дутагдалтай. Гэтэл хэрэг дээрээ энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байсан.
-Лениний коммунизм, социализмын vзэл санааг германчууд еерсдийн ашиг сонирхлын vvднээс далдуур дэмжиж байсантай холбоотой. Учир нь энэ нь Оросыг дотор нь туйлдаах, задлан бутаргах, еерийн ивээлийн улс болгох санаа агуулж байсан байдаг. Харин Лениний хувьд энэ нь еерийн коммунист дэглэмтэй улс бий болгох мереедлее хэрэгжvvлж биелvvлэх боломжийг олгох ашигтай байснаас аль 1900-аад оны vеэс Герман большевикvvдийг дэмжиж байсан байдаг.
-Ленин тэргvvтэй Большевикvvдийн vзэж байснаар тvvнд ялалт хэрэгтэй бус дэлхий нийтийн пролетарийн хувьсгал л хэрэгтэй байсан. Vvний тулд тэрээр иргэний дайнд ялахын тулд Германтай хийж байсан дайнаас гарч, фронт дээрх олон сая цэрэг тvvнд хэрэгтэй байлаа. Vнэхээр ч олон сая цэрэг фронтоос гэртээ эргэж ирсэн боловч тэд иргэний дайнд оролцохоор ирсэн юм.
Энэ мэтчилэн холбоотнууд тевийн хvчнийхнийг удаа дараа бут цохисны vр дvнд 1918 оны 10 сарын 30-нд Австри-Унгар, 11 сарын 3-нд Турк тус тус дайнд бууж егснее зарлав. Гол гол холбоотноо алдсан Герман эвлэрэх тухай хvсэлт тавьж эхлэв. Vvний хариуд Антант Германыг 15 хоногийн дотор эзэлсэн бvх нутгаасаа цэргээ гаргах, Антантын орнуудын нутгаас цэргээ гаргах, зэвсэг техникээ хураалгах, Брест, Бухарестийн гэрээнээс татгалзах, Рейн мерний дагуу Антантын хvчийг байгуулах, цэргийн олзлогдогсдыг эргvvлж егех гэх мэт шаардлагуудыг тавьжээ. Герман улс дээрх шаардлагуудыг хvлээн авснаар 1918 оны 11-р сарын 11-нд дэлхийн I дайн дуусчээ. Ийнхvv ХХ зууны аймшигт яргаллын нэг нь дууссан боловч энэ нь дараа дараагийн vйл явдлын эхлэл нь болж егсен юм.
Дайнд ялагчид 1919 оны 1-р сарын 18-аас 4-р сарын 28-нд Парисийн ойролцоох Версальд энх тайвны бага хурал хийв. Хурлаар маш олон асуудал хэлэлцсэн бегеед 440 зvйл бvхий гэрээний теселд германчууд гарын vсэг зурсан 1919 оны 6-р сарын 28-нд Дэлхийн I дайн дууссан гэж албан ёсоор vздэг.
Дайны гол буруутан хэмээгдсэн Германд бvгд найрамдах засаг тогтож, Герман еерийн нутаг болох Рейн мужийг бvхэлд нь Кёльн хотын хамт холбоотнуудад егехийн зэрэгцээ vлэмж хэмжээний хелег онгоц, шумбагч завь, хvнд хенген их буу, нисэх онгоц зэрэг зэр зэвсгээ холбоотнуудад тушааж, зэвсэгт хvчинтэй байхаа нь хориглуулж, дайны телбер телех, еерийн колониудаасаа татгалзах vvргийг давхар хvлээсэн юм.

Дайнд ялагч гvрнvvд болох Их Британи, Франц, Итали, Япон еерсдийн ашиг сонирхлын vvднээс уг гэрээг Германд хvчээр тулгаж, Германы колониудыг хувааж авцгаав. Азид: Туркийн эзэнт улсын харьяанд байсан, Сирийг Франц, Палестин, Арабыг Их Британи авав. Энэтхэг-Хятадын хойг дахь Германы байр суурийг Франц нехеж авлаа. Африк дахь Германы колониудыг дайны олз болгож хувааж авсны дотор Англи хамгийн ихийг хvртэв. Танзани, Египт, емне тийшээ Сайн Итгэлтийн хошуу хvртэл Африкийн ерген зурвас газрыг Англи, Марроког Франц колоничлох эрхтэй болов. Мен Германы холбоотнууд болох Австри, Турк, Болгартай тусд нь гэрээний теслийг батлуулсан.
Дайны дараа Европын улс терийн газрын зураг танигдашгvй болтлоо еерчлегджээ. Европын 3 том эзэнт гvрэн (Австри, Герман, Орос) алга болов. Австри-Унгарын эзэнт улсын суурин дээр Австри, Унгар, Чехословак гэх мэт улсууд шинээр бий болов. Прусс, Австри, Оросын эзэмшлийн нутаг дэвсгэрээс бvрдvvлэн Польш улсыг байгуулав. Германыг 2 хувааж голоор нь Польш улсад далайд нэвтрэх газар гаргаж өгснийг Польшийн корридор гэж нэрлэдэг ажээ. Польшийг дэмжиж байсан нь АНУ Их Британи хоёр нь зүүн Европт социализмийн нөлөөг нэвтрүүлэхгүй дорнод Европт хүчирхэг холбоотонтой болох зорилготой байжээ.
Эльзас, Лотарингийг Францад эргvvлэн егч, Саар мужийг Vндэстнvvдийн Холбооны (Версалийн гэрээг бvрэн баталсан 1920 оны 1-р сарын 10-нд Vндэстнүvдийн холбоо vvссэн.) хяналтын комисст егев. Үндэстнүүднийн холбоо нь Франц, Англи, Япон, Итали,АНУ улсууд голлож дайнд Антантын талд байлдсан 31 улс анхны гишүүд нь болсноор бөгөөд АНУ д сонгууль явагдсаж шинэ засгийн газар нь Үндэстнүүдийн холбоо, Версалийн системд багтахыг хүссэнгүй. Итали жижиг улс тул жинтэй нөлөө үзүүлэхгүй нь тодорхой болж Япон Номхон далайн асуудлаас болж энэ холбоонд нөлөө багатай байлаа. Оросын эзэнт гvрнээс Финлянд, Балтийн улсууд тусгаар тогтнов. Орос Германы хооронд байгуулсан бүх гэрээг хүчингүй болгожээ. Дайнд нийт 38 улс, 1,5 тербум хvн ард, еереер хэлбэл дэлхийн бемберцгийн 3/4 нь хамрагдаж, 12,5 сая хvн амь насаа алдсаны 8,5 сая нь цэргvvд байсан юм.

Дэлхийн I дайнд оролцож хамгийн их цэргийн хохирол vзсэн орнууд
Улс Нийт оролцсон цэрэг Амь vрэгдсэн Шархадсан Олзлогдсон, алга болсон Нийт хохирол Нийт цэрэгт эзлэх хохирлын хувь
1.Холбоотнууд 42188810, 5152115, 12831004, 4121090, 22089709, 52,3%
Орос 12000000, 1700000, 4950000, 2500000, 9150000, 76,3%
Франц 8410000, 1357800, 4266000, 537000, 6160800, 73,3%
Их Британи 8904467, 908371, 2090212, 191652, 3190255, 35,8%
Итали 5615000, 650000, 947000, 600000, 2197000, 39,1%
АНУ 4355000, 126000, 234000, 4500, 350300, 8%
Япон 800000, 300, 907, 3, 1210, 0,2%
Румын 750000, 335700, 120000, 80000, 535700, 71,4%
Серби 707343, 45000, 133148, 152958, 331106, 46,8%
Бельги 267000, 13716, 44686, 34659, 93061, 34,9%
Грек 230000, 5000, 21000, 1000, 27000, 11,7%
Португаль 100000, 7222, 13751, 12318, 33291, 33,3%
Монтенегро 50,000 3,000 10,000 7,000 20,000 40%
2.Тевийн хvч 22850000, 3386200, 8388448, 3629829, 15401477, 67,4%
Герман 11000000, 1773700, 4216058, 1152800, 7192558, 64,9%
Австри-Унгар 7800000, 1200000, 3620000, 2200000, 7020000, 90%
Оттоман 2850000, 325000, 400000, 250000, 975000, 34,2%
Болгар 1200000, 87500, 152390, 27029, 266919, 22,2%
Нийт 65038810, 8538315, 21219452, 7750919, 37494186, 57,6%


4.Оросын иргэний дайн.
Холбогдох хvмvvсийн намтар
В.И.Ленин
Л.Д.Троцкий
1917.2р сард Орост 1р дайнаас шалтгаалсан хөрөнгөтний хувьсгал гарсан бөгөөд шинэ засгийн газар нь Орос улс 1р дайныг дуусгаж Антантын холбоотны үүргээ биелүүлж байсан боловч дайны хүнд бэрхээс залхсан цэргүүд фронтын шугамыг мэр сэр орхих явдал гарч байв. Тухайн үедээ нэг их хүчтэй байгаагүй Большвик нам онд Орост Октябрын хувьсгал ялснаар большевикvvд засгийн эрх авав. Дэлхийн дайнд Орос улс ихээхэн туйлдсан байсан нь тэднийг засгийн эрх авахад нелеелсен. Тэднийг В.И.Ленин, Л.Д.Троцкий нар удирдаж байв. Большевикvvд II Николай хааныг гэр бvлийнх нь хамт цаазалснаар барахгvй ангийн дайсан гэсэн нэрийн доор энгийн номхон олон сая хvмvvсийг хэлмэгдvvлж тус улс елсгелен гуйланчлалд нэрвэгдсэн нь ард олны дургvйцлийг хvргэж байв. Засгийн эрхийг алдсан хуучин ноёд, тvшмэд, цэргийн генералууд большевикvvдийн эсрэг цагаантнуудын дайныг зохион байгуулжээ.
Ийнхvv Орос дахь иргэний дайн эхэлжээ. Цагаантнуудад антантын гvрнvvд тусламж vзvvлэх зорилгоор Англи, Францын цэрэг Хар тэнгисийн эрэг дээр буусан бол Японы 150,000 хvнтэй аялан байлдах корпус Владивостокт 1918 оны 4-р сарын 5-нд орлоо. Мен дайнд олзлогдон Сибирт целегдсен Чехийн 50,000 цэрэг бослого гаргаж Транс-Сибирийн темер замыг хяналтандаа авав. Япончууд Читад тулж ирэв. Харин энэ vед адмирал А.В.Колчак еерийн 400,000 цэрэгтэйгээ Улаан армийн эсрэг дорнод фронтод тулалдаж байв. Гэвч Колчакийн цэргvvд Улаан армид бут цохигдож Колчак олзлогдсон байна.
1919 оны евел генерал А.И.Деникина еерийн цэргvvдийн хамт емнед фронт дээр тулалдаж, Тула хотыг хяналтандаа авсан байв. Гэвч тvvний цэргvvд Новороссийскийн дэргэд улаан армид бvслэгдсэн байна. Энэ мэтээр улаан армийн цэргvvд ээлж дараалан цагааны болон Антантын цэргvvдийг бут цохиж, Хаант Оросын нутаг дэвсгэр дээр еерийн нелеег бvрэн тогтоож чадсан байна. Иргэний дайны явцад Улаан арми Алс Дорнод болон Монголд цагааны vлдэгдлийг бут цохиж, тэнд мен еерийн хараат улсуудыг бий болгосон байна. Оросын иргэний дайн нь тус улсыг гvн хямралд оруулсан. Сая сая хvн энэ дайны золиос болжээ. Тус дайнд большевикvvд ялснаар тус оронд Зевлелт засаг тогтжээ. Шинээр тогтсон зөвлөлт
засаг

5.Хятадын иргэний дайн.
Холбогдох хvмvvсийн намтар
Мао Зе Дун
Сун Ят Сен

1911 оны Синхайн хувьсгалын нелеегеер Хятадад Манжийн дэглэм унаж, БНХУ-ыг тунхаглаж Сун Ят Сен еренхийлегч болжээ. Гэвч Хятадад нэгдсэн тер улс удаан оршин тогтносонгvй. Цэргийн генерал болгон еерийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнvvд нь хоорондоо дайсагналцаж байв. 1914 оны 1-р сард генерал Юан Ши Кай парламентыг тараан, еерийн дэглэмийг Хятадын ихэнхи нутагт тогтоож чадсан байв. Юан Ши Кайн дэглэм удаан оршин тогтносонгvй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв. Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнvvд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа. Жишээ нь, ганц Сеvчань мужийг гэхэд л бие даасан 7,8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв. Энэ vед Хятадад улс терийн хамгийн том хоёр бvлэглэл тогтож байсан нь Кvоминдан буюу гамин нам, негеех нь хятадын коммунист нам билээ. Энэ хоёр намын зерчил 1920-иод оноос эхтэй бегеед 1920-иод оны сvvлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов. 1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бvхий байнгын автоматжуулсан армитай болсон бөгөөд ЗХУ нь Хятадад социалист хувьсгалыг дэлгэрч ялалт олсноор нийт зүүн өмнөд Азид социалист системд орох хаалга нээгдэнэ гэж үзэж байжээ. Энэ vед Гамин намыг Чан Кай Ши, харин ХКН-ыг Мао Зе Дун нар удирдаж байв. 1930-аад оны дундуур энэ хоёр тал ширvvн тулалдаанууд хийж эхлэв. Чан Кай Ши ХКН н эсрэг хэнтэй ч эвсэхэд бэлэн байсан бөгөөд Манжуурын цэргийн эрхтэн Жан Сюзлентэй холбоотон боллоо. Тэрээр Японтой холбоолж ХКН-г дэмжигч ЗХУ улсыг гол дайснаа гэж үзэж байсан ч Япончууд Чан Кай Шигээр улаан армийг бут цохиулаад дараа нь Жан Сюзлень, Чан Кай Шиг устгаж Хятадыг эзлэх санаатай байжээ. Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнууд хоёр намыг 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээнд нэгдэхэд хvргэсэн юм.
Чан Кай Ши Японтой эвлэрхийг хүсэж байсан бөгөөд түүний засгийн газрынхан нь түүнийг баривчлан авч тулган шаардсанаар ХКН тай нэгдсэн фронтоор Японы эсрэг байлдах болжээ. 1937.8.21нд найрамдлын гэрээ байгуулсан ЗХУ хятадыг дэмжиж Монголоор дамжуулан зэвсэг нийлүүлж сайн дурын гэх тодотголтой нисгэгчид цэргийн зөвлөхүүд Хятадад ирж байлаа. Уг дайнд Их Британи Японтой сөргөлдөхөөс сэргийлж АНУ төвийг сахиж байлаа. 1945 онд Iiр дайн Холбоотнуудын ялалтаар төгсөж ЗХУ Японы эсрэг дайтах нь тодорхой болсон үед ЗХУ Гоминдан хоёрын хэлэлцээр эхэлжээ.
1945.6.30нд Зөвлөлт Хятадын хэлэлцээр Москвад эхэлж Хятадаас Гоминданы ГЯЯ ны сайд Сун Зывэнь Чан Кайшигийн хүү Зян Зиньго нар төлөөлөгчөөр иржээ. Хятадын талаас Манжуурт Зөвлөлтийн цэрэг хэдий болтол байх талаар тохиролцох, Зөвлөлтийн талаас Японы эсрэг дайнд оролцох болзлуудыг Хятадад тулгахыг зорьж байв. Хятадын тал нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийхийг хүсэхгүй байсан бөгөөд Монголыг Зөвлөлтөд алдахгүй байхыг хичээж байв. Гоминданыхан Монголыг авч оронд нь Манжуур хавийн хуучин хаант Оросын төмөр зам боомтыг өгөхийг хүсэж байв. Ялтын тохиролцоо нь өөрт нь ашигтай Монголыг өөрийнхөө нөлөөнд байлгаж бамбай хэлбэрийн улс болгох нь ашигтай гэж үзсэн тул ЗХУ уг саналыг хүлээж авсангүй. Уг асуудлаар генералисмус АНУ с тусламж хүссэн боловч тэд Ялтын хурлын шийдвэрийг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлжээ. 1945.8.14нд ЗХУ Гоминданы хооронд 30 жилийн хугацаатай найрамдлын гэрээ байгуулсан нь Хятадад ЗХУ АНУ хоёрын ашиг сонирхол зөрчилдөхгүй байх үндэс болсон гэдэг. Учир нь дайны дараа ЗХУ нилээд суларсан учир ХКНг олигтой дэмжиж чадахгүй тэгээд ч Чан Кайши цэрэг зэвсгийн хүчээр давуу бас түүний хойно АНУ улс дэмжиж байсан тул ХКН ялалт байгуулах боломжгүй гэж үзэж байлаа.
Дэлхийн II-р дайн дууссаны дараа Гоминдан, ХКН удирдагчид болох Генераллисмус Чан Кай Ши болон Мао дарга нарын хооронд 1945.10.10нд иргэний дайн хийхгүй байхаар найрамдлын гэрээ байгуулсан авч нь хоёр тал цаг хожиж дайны бэлтгэлээ хийх гэсэн алхам байлаа. Уг дайнд Чан Кайши 4 сая 300 мянган цэрэгтэй ХКН 1 сая 280 мянган цэрэгтэй байсан 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрх авсан байна. Харин гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хvртэл тэнд еерсдийн засаг захиргааг
байгуулж оршин тогтносоор байна.


6.Испанийн дайн. Испанийн хаан Алфонсо Испанийг орхин явснаар бvгд найрамдахчууд (БН) 1931 онд засгийн эрх авсан. Гэтэл 1936 оны 7-р сард генерал Франциско Франко БН-чуудын эсрэг бослогыг толгойлж иргэний дайн дэгдээжээ. Франкогийн бослогыг Герман, Итали улсууд цэрэг зэвсгээр дэмжиж байсан нь цэрэг зэвсгийн хүчээ шалгах, ирж буй дайнд . Герман, Италийн 50000-75,000 хvнтэй корпус Испани руу оров. Харин ЗХУ тэргvvтэй социалист улсууд БН-чуудыг дэмжиж цэргийн тусламж vзvvлж байв. 1937 он гэхэд босогчид Испанийн ихэнхи хэсгийг хяналтандаа авсан. 1939 оны 3-р сард Франкогийн цэргvvд Мадридыг эзлэн авснаар Испанид БН-чуудын засаглал унав.Энэ дайнаар Испани улс маш их сvйдэж, олон зуун мянган испаничууд амь насаа алдсан байна. Франциско Франко 1975 он хvртэл засгийн эрх барьсан.



7.Халх голын дайн
Дэлхийн 1-р дайны дараагаар Ази Номхон далайд тогтсон Вашингтоны системд шинээр олон улсын тавцанд хүчирхэгжин гарч ирсэн Япон улс нь их гүрний статустай болсон. Японд 1930 онд цэргийн эрхтнүүд засгийн эрхэнд гарснаар Танакагийн гадаад бодлого буюу түрэмгий бодлогын хүрээнд Азийг эзлэх зорилгыг тавьсан. 1931 онд Мүгдэн хавьд төмөр замын дэлбэрэлт хийж Япон улсын аюулгүй байдалд халдлаа гэсэн шалтгаанаар Манжуурт довтлон эзэлж 1932 оны 3р сард Манжийн сүүлчийн эзэн хаан Пү И гээр толгойлуулсан бамбай улс байгуулснаар Япон хуурай Манжуурыг эзэлжээ. Уг түрэмгийллийн тухай ДИУ улс “Үндэстнүүдийн холбоо” нд мэдэгдсэн бөгөөд тэд Япончууд Манжуурыг эзэлсэний дараагаар буюу 1 жилийн турш шинжилсэний дараа Үндэстнүүдийн холбооноос Японыг түрэмгийлэгч гэж тогтоожээ. Уг түрэмгийллийн эсрэг зөвхөн АНУ нот бичиг гаргасан.
Япон үүний дараа 1933 3р сард “Үндэстнүүдийн холбоо”-с гарсан бөгөөд Хятад дахь эзэмшлээ хадгалж үлдэх түрэмгийллээ цааш үргэлжлүүлэхийн тулд бусад гүрнүүдээр төвийг сахиулахыг хичээж байсан.
ЗСБНХУ Японы энэ түрэмгийллийг зогсоохын тулд Монгол Хятадад нөлөөгөө бэхжүүлэх АНУ тай харилцаагаа сайжруулах алхмууд хийсэн. ЗСБНХУ дорнод хилээ бэхжүүлэх алхмууд хийж байсан бөгөөд БНМАУ тай 1934.11.27нд харилцан туслах аман хэлэлцээр байгуулжээ. 1936.3.12нд Монгол Зөвлөлт харилцан туслах протокол баталжээ. Уг протоколыг ДИУ 1924 оны ЗХУ-ДИУ н гэрээг зөрчиж байна гэж үзэж байв. Хятадын Гоминдан намтай харилцаж мөн Номхон далайд Японтой ашиг сонирхолийн зөрчилтэй байсан АНУ тай 1933 онд дипломат харьцаа тогтоожээ. Эдгээр алхмууд нь Японд олон улсын хориг тавьсын арга хэмжээ болжээ. Япон улс ч зүгээр суусангүй 1936 онд Европт нацист дэглэмийг тогтоохыг хүсэж байсан 3р Рейхийн засгийн газартай холбоо тогтоожээ. Берлинд Германы гадаад явдлын яамны сайд Риббонтроп Японы гадаад хэргийн сайд Ишима нар хэлэлцээ байгуулж “Коминтерн” ний эсрэг гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулснаар Гитлер нь Антантын гол хуурай замын хүчний нэг ЗОУ г дайны явцад анхаарлыг нь өөр тийш хандуулж хүчийг сааруулах, ЗОУ-н социалист хувьсгалыг ДИУ-д дэлгэрүүлэхгүй байх үүднээс баталжээ. Япон уг гэрээг баталснаар өрсөлдөгч ЗОУ-н эсрэг геополитикийн чухал байрлалтай шинээр хүчирхэгжиж байгаа холбоотонтой болж Германаас цэргийн зэвсгийн дэвшилтэт төхөөрөмж импортлох болсон.

Дайны эхлэл үйл явц
Япончууд БНМАУ-ын эсрэг довтлох районд Халх голыг сонгосон нь Манжуураас энэ районд 2 тємєр зам ирж байсан бєгєєд Зєвлєлтийн хамгийн ойрхон тємєр замын станц 650 км-т, цэргийн ангиуд 400-500 км зайтай байрлаж байсан юм. 1939 оны 5-р сарын 11-нд Япончууд багахан хvчээр Халх гол руу довтлов. Дайсны эсрэг тулалдсан Монгол Зєвлєлтийн цэргийн хvч 5-р сарын эхээр буудлагын ба морин цэрэг 1000, пулемёт их буу-60, 50 хуягт машинтай байв. Монгол, ЗХУ-ын засгаас дайсны довтолгоог няцаахын тулд Зєвлєлт Монголын цэргийн нэгдсэн командлалыг байгуулсан.

Халхын голын дайныг 4 vндсэн vе шатанд хуваадаг.
Эхний vе: 1939 оны 5-р сарын 11-нээс 31
Хоёрдугаар vе: 1939 оны 7-р сарын 2-ноос 7
Гуравдугаар vе: 1939 оны 7-р сарын 8-наас 8-р сарын 20
Дєрєвдvгээр vе: 1939 оны 8-р сарын 20-ноос 31
Халхын голын vйл явдал нь МАХЦ-ийн тєдийгvй Монгол улсын хувьд анхны томоохон дайн байлаа. 5-р сарын эхний 15 хоногийн дотор япон, баргын дээрэмчдээс манай хил хязгаарыг зєрчиж халх голын орчмоор 2000 шахам тооны цэргvvд хилийг нэвтрэн манай нутаг дэвсгэр дээр 12 км хvртэл орж эзэлсэн байна.
Эхний vе: 5-р сарын 11-нд японы 300 явган цэрэг нисэх оноцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цємєрчээ. 1939 оны эхээр хил хязгаарыг зєрчих явдлыг улам идэвхижvvлж хилийн цаана цэрэг зэвсгийн хvчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгаа нь бvх талаар мэдэгдэн ирэв. Японы эзэрхэг тvрэмгийчvvдийн цэрэг улс тєрийн бодлого нь манай ах дvv ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг урьдаар эзлэн авч дайны талбар хийх гэж байжээ. Vvнийг биелvvлэхийн тулд тавьсан стратегийн зорилго нь Монголын зvvн єнцєг Халхын голын Тамсагбулагаар довтолж улмаар Чойбалсан хотыг дайруулж гvнд нь давших байв. Энэ vvргийг биелvvлэхийн тулд Манжуурт байсан цэргийн ангиудын шилдэг хэсгээр бvрэлдсэн 6-р армийг байгуулж амь хvч ба техникийн талаар бvрэн ханаж "туршлагатай" гэж байсан генерал Камацубарагаар командлуулж тус улсад довтлох vvрэг тавьжээ. Монгол Зєвлєлтийн цэргийн бодлого нь дайсны тєлєвлєгєєг илрvvлсний дараа тулалдаан vvсч болзошгvй газар хил хязгаарыг хамгаалах цэргийн ангиудад vvрэг тавьж хvчийг нэмэгдvvлэхийн хамт дайсныг бутцохиход хvрэлцэхvйц ангиудыг богино хугацаанд зохих чиглэлvvдэд хуралдуулах vvргийг тавьсан байна.
1939 оны 5-р сарын 11-нээс 31-нд хоёр талаас цэргийн багахан хvч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Номун хан, Бvрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цємрєн ороод Монгол Зєвлєлтийн багахан хvчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан.
Японы тал дахин довтлох тєлєвлєгєєг 7 дугаар сарын эхээр товлож, Монгол-Зєвлєлтийн цэргийг хvчээ хуралдуулаагvй байхад давуу хvчээр дайрч нутгийн гvнд орохоор тєлєвлєж явган цэргийн 7 дивиз, тусгай хороо, 2 танкийн хороо бvхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хvч хуримтлуулсан байв. Энэ vед Зєвлєлт-Монголын цэрэг ч хvч нэмэгдvvлж танкийн 1, хуягтын 3, буудлагын пулемётны 1 бригад, мотобуудлагын 2 хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв.
Японы цэргийн нисэх хvчний 150-иад онгоц 1939 оны 6-р сарын 20-нд агаарын хил зєрчин ирж, Монгол-Зєвлєлтийн байрлаж байсан Хамар давааг бємбєгдєв. 6-р сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зєвлєлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сєнєєж, манай талаас 12 онгоц сvйджээ. Япончууд 6-р сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрсан ч 25 онгоцоо алджээ. 6-р сарын 26-ны єдєр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, манай сєнєєгч онгоцтой маш ширvvн тулалдаан хийсэн бєгєєд энэ 6 хоногийн хугацаанд Япончуудагаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан юм. Гэвч Япончууд 6-р сарын сvvлчээр Тамсагбулаг, Баянтvмэнийг олон онгоцоор бємбєгдєж чадсан юм.
Хоёрдугаар vе: 1939 оны 7-р сарын 2-ноос 7-нд болсон Баянцагааны тулалдаан Японы тал 7-р сарын 3-нд шєнє Халхын голын шугуйд тулж, гол гатлан vvрээр давшин Баянцагааны нурууг эзлэн, цааш давшин Монгол-Зєвлєлтийн цэргийг бvслэн цохихыг оролдов. Гэвч манай командлалын шийдвэрээр 7-р хуягт бригад, 24-р буудлагын хороо, танкийн 11-р бригад, 6-р морьт дивизvvд шууд сєрєг давшилт хийснээр 7-р сарын 5-нд дайсныг дахин цохилтонд оруулж, Баянцагааны эзлэн авсан. Гурван єдрийн ширvvн тулалдаанд дайсан бараг бvх танк, их буу, 45 онгоц, 5500 хvнээ алдаж ухран, Халх голын цаана хєєгдєн гарсан.
Гуравдугаар vе: 1939 оны 7-р сарын 8-наас 8-р сарын 20 хvртэл явагдсан. Баянцагааны тулалдаанаас хойш Япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, 7-р сарын 23-наас 8-р сарын 4 хvртэл 116 нисэх онгоцоо алдсан юм. 8-р сарын 12-нд Японы явган цэргийн 1 хороо, хуягт машин, их буу танкаар болон 22 бємбєгдєгч онгоцны дэмжлэгтэйгээр МАХЦ-ийн 22-р морьт хороог дайрч, фронтын ємнєд хэсэгт их элсний єндєрлєгийг эзэлсэн зэрэг жижиг довтолгооныг олон удаа явуулсаар байв. Квантуны армийн командлал богино хугацаанд шинэ давшилтанд бэлтгэж О.Рипопогоор удирдуулсан 6-р армийг эмхлэн, 7 ба 23-р дивизийг Халх голд татсаар 75000 цэрэг, пулемёт 304, их буу 500, танк 182, нисэх онгоц 300-500 зэрэг хvч бєєгнєрч, "Ерєнхий давшилт"-аа 8-р сарын 24-нд эхлэхээр тєлєвлєжээ.
1939 оны 7-р сарын 15-нд Зєвлєлт-Монголын цэрэг Армийн I бvлэглэлд нэгдэн, буудлагын 92, 57-р двизvvд, буудлагын 1 дивиз, хуягт 3 бригад, танкийн 2 бригад, МАХЦ-ийн 6, 8-р морьт дивиз зэрэг 57000 цэрэг, 542 их буу, 385 хуягт машин, 4000 машин, 2250 пулемёт, 500 танк, 515 нисэх онгоц хуралдуулж, Армийн бvлэглэлийн командлалаар Г.К.Жуков, Н.Штерн, М.С.Никишев, М.В.Богданов нар ажиллан, МАХЦ-ийг Х.Чойбалсан, Ж.Лхагвасvрэн, Ж.Цэрэн, Г.Рэндоо, Б.Цог, М.Зйсанов, Ч.Мижид, Л.Дандар, Д.Нянтайсvрэн нар анги, салбаруудыг нэгтгэн удирдаж байв. Манай тал 650 км-ээс мянга мнган машинаар богино хугацаанд 18000 тн сум хэрэгсэл, 15000 тн шатах тослох материал, 7000 тн тvлш, 4000 тн хvнсний зvйлсийг армидаа татан нийлvvлсэн.
Дєрєвдvгээр vе: 1939 оны 8-р сарын 20-ноос 31 хvртэл явагдсан. Зєвлєлт-Монголын цэргийн хvч дайсны цэргийг ємнє, хойд талаас нь нуман хvрээгээр цохиж ухрах боломж олгохгvй бvслэх тактик боловсруулж, дайсны их цэргийг бvрмєсєн бутцохих давшилтыг 8-р сарын 20-ны єглєє 5 цагт олон зуун их буугаар буудаж бvтэн цаг галлаж эхлэв. Их бууны галлатын дараа 6 цагаас 150 бємбєгдєгч, 100 дайрагч онгоцоор дайсны байрлал, ар тал, нєєц хvчинд цохилт єгч, 8 цаг 30 минут хvртэл бvх тєрлийн их буу, миномётоор нэгэн зэрэг галлаж 8 цаг 30 минутаас 300 нисэх онгоцооор дахин нэмэлт цохилт єгч 9 Цагаас Зєвлєлт-Монголын бvх цэрэг давшилтанд орж, дайсанд гэнэтийн цохилт єгсєн. Цэргийн нисэх хvчин , Японы талд шинэ хvч ирэх замыг хааж, их давшилтыг дэмжин байлдаж, зєвхєн 8-р сарын 21нд бємбєгдєгч онгоцнууд 256 удаа нислэг хийж 850 тн бємбєг хаяж, 8р сарын 22-нд агаарт 2 талаас 420 онгоц тулалджээ. МАХЦ-ийн 6, 8-р морьт дивизийн ангиуд бvслэлтийн 2 жигvvрээр хумьж байлдахад ихээхэн vvрэг гvйцэтгэсэн бєгєєд 8-р сарын 23-нд дайсны цэргийг бvрмєсєн бvсэлж авсан байна. 8-р сарын 28-ны шєнє японы тал бvслэлтээс гарах оролдлого хийсэн ч амжилтгvй болж, vндсэндээ 10 хоногийн дотор Японы цэргийн гол хvч 6-р арми бvслэлтэнд орж, 8-р сарын 31-ны єглєє дайсны сvvлчийн голомт бутцохигдсоноор Квантуны 6-р арми бvрэн устгагдсан. Халхын голын тлалдааны талбар єргєнєєрєє 60-80 км, гvнээрээ 20-30 км-т явагдсан бєгєєд байлдааны цар хэмжээ, шинж чанар, шинэ зэвсэг техникийн хангалтаар тэр vеийн Армийн томоохон операци байсан юм.
Халх голын ялалт үр дүн
ЗХУ Германы хооронд үл довтлолцох гэрээг 1939.8.23нд баталжээ. ЗХУ Нацист Герман хоёр Европыг хувааж эхэлсэн бөгөөд боловч хэзээ хэзээгүй Орос руу дайрах нь тодорхой болж Европын зүг хамаг анхаарлаа хандуулсан ЗСБНХУ, Ази дахь түрэмгийлэл нь амжилтгүй болж цэрэг зэвсгийн хохирол үзсэн, Номхон далайд АНУ-тай илтээр шөргөөцөлдөж дахин нэг хүчирхэг дайсантай болсон, Хятадын Коминтерн нам Гоминдан 2 нэгдсэн фронт байгуулсан тул түрэмгийлэлээ хадгалж үлдэхийн тулд хүчээ тарамдаж байсан Япон 2 хоёул дайныг цааш нь үргэлжлүүлэхгүй нь тодорхой байсан тул 1939.9.16нд ЗСБНХУ-н ГХАК В.Молотов, Москвад суугаа элчин сайд С.Того нар байлдааны ажиллагааг бүрэн зогсоох гэрээ байгуулжээ.
1941. 4. 13нд ЗХУ Япон хоёр төвийг сахих гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Халх голын дайны ялалт нь 2р дайны туршид БНМАУ-н тусгаар тогтнол аюулгүй байдалыг хангахад чухал үүрэгтэй байсан юм.



8.Дэлхийн II-р дайн
Хvн терелхтений тvvхэн дэлхий нийтийг хамарсан хамгийн том, хамгийн их цус урсгасан, хамгийн их хор хенеел учруулсан, хамгийн олон улс, хамгийн олон хvн оролцсон, vлдээсэн ул мер, шийдсэн асуудлаараа хамгийн гол байр эзэлдэг дайн бол Дэлхийн II дайн байлаа. Энэ дайн 1939 онд эхлэн 1945 он хvртэл vргэлжилж дэлхийн хуурай газрын ихэнх хэсэг, хоёр том далайг хамарч 60 сая хvний аминд хvрсэн билээ. Дайны сvvлд 2 шинэ зэвсэг зохион бvтээгдсэн нь холын зайн пуужин ба атомын бембег байлаа. Мен I дайны vед хэрэглэж байсан маш олон зэвсэг шинэчлэгдэн сайжрагдаж хvн терелхтений зэвсгийн тvvхэнд шинэ эргэлт гарсан. Энэ дайнд голлох vvрэг гvйцэтгэсэн зэвсэгvvдийн тоонд танк ба нисэх онгоц байсан юм. Энэхvv дайны vvсэн гарах болсон шалтгаан нь Их Гvрнvvдийн ашиг сонирхлын телеех тэмцэл байж. Дайныг эхлvvлсэн гол буруутанууд бол нацист, фашист, милитарист тоталитари дэглэмvvд оршин тогтнож байсан Герман, ЗХУ, Итали, Япон улсууд, тэдгээрийн удирдагчид билээ. Эдгээр орнууд бvгд л Дэлхийн нэгдvгээр дайны дараах дэлхий даяарх нелееллийн хуваагдал, Версалийн гэрээнд сэтгэл дундуур байлаа.Одоо эдгээр орнуудын тухай товчхон авч vзье.
- Герман
Дэлхийн I дайны дараа Версалийн гэрээгээр холбоотнуудын Германд тулгасан нехцлvvд нь Германчуудад туйлын хvндээр тусч, тус улсын эдийн засаг уналтанд орж, ажилгvйдэл, елсеглен газар авч байсан нь Германчуудын хувьд гутамшиг доромжлол болж, нийгмийн сэтгэл зvйд хvчтэй нелеелсенеер Германы нацистуудыг засгийн эрхэнд гарсан. Иймээс Дэлхийн I дайнд ялагдсаны улмаас алдсан еерийн нутаг дэвсгэр, дэлхий дахинд гvйцэтгэж байсан байр сууриа нехеж авах, негее талаар Германы нацист намын vндсэн номлол болох дэлхий дахинд Германы ари vндэстэн ноёрхох ёстой гэсэн зорилготой байлаа.
1930-аад оноос Германд нацист vзэл хvчтэй газар авч байсан бегеед нацист, расист vзэл бvхий Vндэсний Социалист Нам байгуулагдав.1933 онд тус намын удирдагч Адольф Хитлер Германы канцлер болж засгийн эрхэнд гарсан. Германаар Фюрер буюу vндэсний удирдагч Хитлер нь Герман бус vндэстнvvдийн (еврей, цыган, слав г.м) эсрэг чиглэсэн геноцид бодлого явуулж байсан. Тvvний энэ аймшигт бодлогын золиос болж нацистуудыг байгуулсан vй олноор хорих лагериудад олон сая хvнийг тарчлаан зовоож, хядаж байсныг тvvх гэрчлэнэ. Зевхен нэг баримт хэлэхэд л 5,000,000 еврей vндэстэн зевхен еврей болж терснийх нь телее маш аймшигтайгаар аймаглан устгажээ.
Нацистуудын зорилго нь дайны еш хонзонг авах, улмаар III рейхийн эзэнт гvрнийг байгуулах явдал байв. Гитлер энэ vзэл санаагаа 1923 оны Мюнхены vймээний дараа шоронд сууж байхдаа бичсэн "Mein Kampf" номондоо бичсэн байна. Германы газар нутгийг тэлэх явдал эзэнт гvрний гол гадаад бодлого байх ёстой гэж тэрээр vзсэн юм. Энэ нь 3 зорилгыг хангасны vндсэн дээр биелэх ёстой байв.
1. Герман vндэстэн амьдран суудаг Нидерланд, Бельги, Франц, Австри, Чехословак, Югослав, Румын зэрэг улсуудыг нэгтгэж, тэнд амьдардаг нийт 100 сая гаруй Германчуудаас бvрдсэн нэг улс бий болгох,
2. Германчуудыг нэгтгэсний дараа "амьдрах орон зай"-гаа тэлэх шинэ vе шатанд орно. Ийм орон зайнд слав туургатан оршин суудаг Дорнод Европ, ЗХУ-ын европын хэсэг багтана.
3. Ерне зvг Франц, Английн жанжлалыг vгvй болгох зэрэг болно. Энэ санаагаа хэрэгжvvлэхийн тулд тэрээр дайнд эрчимтэй бэлтгэж, гадаад бодлогондоо Итали, Япон, ЗХУ-тай идэвхтэй холбоо харилцаа бий болгосон.
- Итали
Дэлхийн I дайнд Итали улс нь холбоотны талд орсноор ялагч орон болсон боловч дайнаас хvсч байсан vр дvнд хvрч чадаагvй. 1919-1922 онд Итали нь нийгэм улс терийн гvнзгий хямралд нэрвэгдэж, эдийн засаг, инфляцийн уналтанд орсноор еерсдийгее фашистууд, коммунист, социалист, националистууд гэж нэрлэсэн бvлгvvд бий болж нийгэмд тодорхой хэмжээгээр дэмжлэг хvлээх болсон. 1922 оны 10 сарын 24-нд херенгетен, цэргийнхний дэмжлэгээр Бенито Муссолини тэргvvтэй фашистууд терийн эргэлт хийж засгийн эрхэнд гарлаа. Нийгмийн бvхий л харилцаанд цензур тогтоож, Муссолинийн хэмжээлшгvй эрхт диктатур тогтов.
- Япон
Японд Герман, Италийн нэгэн адил фашизм, нацизмийг хvлээж аваагvй ч зорилго нь тэднийг нэгтгэж байлаа. Их Наран Улс Ази, Номхон далайд ноёлох ёстой гэсэн зорилго бvхий милитарист цэргийн эрхэтнvvд нийгэмд зонхилох байр суурь эзлэж байв. Японы энэ бодлогод 1929 оны АНУ н эдийн засгийн хямрал, Танакагийн номлол нилээд нөлөө үзүүлсэн гэдэг. Тэд дотроо нэг хэсэг нь эх газар руу чиглэсэн эзлэн тvрэмгийлэх бодлого явуулах телевлегеетэй байсан бол негее хэсэг нь емне тийш Номхон Далай дах арлуудыг эзлэх бодлоготой хоёр бvлэгт хуваагдсан байжээ.
- ЗХУ
ЗХУ-ын гадаад бодлого тухайн vед енген дээрээ батлан хамгаалах, дайны аюулын эсрэг байсан мэт ойлголт бидэнд их нийтлэг байдаг. Гэсэн хэдий ч vнэн хэрэгтээ дайнд илэрхий бэлтгэх, тvvний тулд бvх боломжийг ашиглах, гэхдээ Гитлерийг ернед рvv тvлхэж ернедийн системийг ганхуулах, Дорнод Европыг еерийн системд оруулах явдал байв. Суларсан ернед, тvvний эсрэг хvчээ барсан Германыг Улаан Арми ганцхан цохилтоор бут ниргэнэ гэж Сталин телевлеж байв. Энэ ч vvднээс цэрэг дайны vйл ажиллагаанд илэрхий бэлтгэж байсан. Сталин энэ бодлогоороо дайны бодит аюулыг газар авахуулсан юм.
1936 оноос Герман-Япон-Италийн хооронд "коминтерны эсрэг" гэрээ байгуулагдсанаар Берлин-Токио-Ромын тэнхлэг vvсч, дэлхий дайны урьдчилсан дvр зураг гарчээ. Дэлхийн II дайн ойртсон нь дараах vйл явдлуудаас харагддаг. ЗСБНХУ н ГХЯ сайд Молотов ихээхэн хүч чармайлт гарган Германы ГЯЯ сайд Риббентроп харилцаагаа сайжруулахыг чармайж байсан бөгөөд эдгээр 2 улс өнгөн дээрээ холбоотон болж үл довтлох гэрээнүүдийг байгуулж худалдааны тал дээр хамтран ажиллаж, цаашдаа Тэнхлэгийн холбоонд нэгдэх тухай нууц хэлэлцээрийн шатанд явж байсан ч энэ хуурамч байлаа. 2 улс дайнд цаагуураа нууцаар эрчимтэй бэлтгэж байсан.
ЗСБНХУ н хувьд Германтай ойртох
1 Версалийн системийг задлахад нь хүчтэй холбоотон хэрэгтэй байсан
2 Германаар зуучлуулж Алс Дорнодод Японтой ашиг сонирхлын бүсээ хувааж болзошгүй дайны туршид дорнод хилээ бататгах
3 Сталины зорилго болох хуучин хаант Оросын газар нутгийг сэргээхэд газарзүй геополитикийн хувьд Герман зайлшгүй чухал байрлалтай байсан
шалтгаанууд байсан
- Испанийн дайн
- Халх голын дайн
1.Дайны эхлэл
Тэнхлэгийн орнуудын эзлэн тvрэмгийлэх дайн 1936 онд Итали улс Этиоп, 1939 онд Албани, Грекийг еертее нэгтгэснээр эхэлжээ. 1937 онд Япон Зvvн болон Зvvн Хойд Хятадыг эзлэж Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. 1938 онд Герман Австрийг еертее нэгтгэж Мюнхэний гэрээгээр Чехословакийн Судет мужийг герман vндэстэн амьдардаг гэсэн шалтгаанаар еертее авсан. Мюнхэний гэрээ нь 1938 оны 9-р сарын 29-нд байгуулагдсан энэхvv гэрээнд Гитлер, Муссолини, Чемберлин (Их Британы Еренхий Сайд), Даладье (Францын Еренхий Сайд) нар оролцов. Англи, Франц ийнхvv Германы емне буулт хийснээрээ Гитлерийн аюулыг зайлууллаа гэж бодсон нь талаар енгерч, Германы цаашдын эзлэн тvрэмгийллийг еегшvvлсэн. Мюнхэний гэрээний дараа Гитлерийн дорно зvгийн гол дайсан, мен гол тvнш ЗХУ-тай нууц хуйвалдаан хийх vе шатандаа орлоо. Сталин, Гитлер хоёр Европыг хуваахаар нууцаар хуйвалдав. 1939 оны 8-р сарын 23-24-нд Зевлелт-Германы хооронд vл довтлолцох гэрээ, тvvний нэмэлт нууц протоколд гарын vсэг зурсан. Уг протоколоор Дорнод, Хойд Европт еерсдийн ашиг сонирхлын хилээ тогтоосон. Энэ протоколд Польшийг хуваах талаар илvv их тохиролцсон байдаг. Дурьдсан протокол ёсоор 1939 оны 9 сарын 1-нд Герман Польш руу халдсанаар дайныг албан ёсоор эхлvvлжээ. Харин ЗХУ-ын цэрэг 9 сарын 17-нд Польшийн хилийг давж, Весла мернеер Зевлелт-Германы хил тогтлоо. Германыг Польш руу довтолсны дараа 9 сарын 3-нд Англи, Франц Германд дайн зарласан боловч шийдэмгий алхам хийж чадаагvй байна. Польшийн дараа ЗСБНХУ Финлянд, Эстони, Латви, Литва, Бессарабийг (Молдав-Румынээс булааж авав.) Зевлелт-Германы нууц хуйвалдааны золиос болсон юм. ЗСБНХУ эдгээр улсыг "сайн дураар" гэсэн нэрийн доор еертее хvчээр нэгтгэв. Харин Финляндын хувьд дайн хийж нэгтгэхээс еер аргагvй байлаа. 1939 оны 11-р сарын 30-нд Улаан Арми Финлянд руу цемерлее. Сталин Польшийг эзэлсэн шигээ байлдааныг хэдхэн хоногт дуусгана гэж vзээд бэлтгэлээ олигтой базаасангvй. Бас олон улсын хэмжээнд ямар ул мер vлдээхийг урьдчилан хараагvйгээрээ энэ дайнд ялагдал хvлээсэн. Энэ нь Гитлертэй хуйвалдан эзэнт гvрний дээрэнгvй бодлого явуулж байсныг илчлэн харуулсан. Бvх Европ энэ дайнд Финийн талд байсан. Улаан арми 1940 он гартал vр дvнгvй байлдаж амжилт олохгvй байлдсан. Финийн цэргvvд маршал Карл Маннерхеймийн удирдлагаар эрэлхэг зоригтой тулалдаж эх орныхоо телее баатарлаг гавъяа байгуулжээ. Улаан арми хvн хvчний асар их хохирол амсаж, 1940 оны 2 сар гэхэд фронтод бvрэн ялагдаад байв. Ялагдал хvлээсэн ЗХУ Финляндтай 1940 оны 3-р сарын 12-нд энх тайвны гэрээ байгуулснаар энэ дайн дуусчээ. 1940 оны 4-р сард Герман Дани, Норвеги руу цемрен орж эзлэн авлаа. Улмаар 5 сард Бельги, Нидерланд, Люксембургийг мен эзлэв. Харин 1940 оны 5 сарын сvvлээр Франц руу цемрен орж, 6 сарын 25-ны едрийн гал зогсоох гэрээгээр Умард Францыг эрхшээлдээ орууллаа. Ийнхvv дайны эхэн vед Гитлер геометрийн прогресс хэлбэрээр ялалт байгуулж, Ернед Европ дах дайн дуусч, ганцхан Их Британи арал дээрээ бvслэлтийн байдалд vлдлээ. Гитлерийн Герман Пиренейн хойгоос Хойд Туйл, Атлантын далайгаас Дорно Европ хvртэл еерийн хяналтандаа орууллаа.
Британы телеех тулалдаан нь дандаа агаар, тэнгист явагдаж байлаа. 1940 оны 8 сараас Германчууд Британы хотуудыг бембегдеж эхэлсэн. Гитлерийн ганц айдас нь Британы нисэх хvчин байлаа. Агаарын дайнд Германы нисэх хvчин маш их хохирол амсаж байв. Учир нь Британичууд анх удаа радар хэмээх шинэ зэвсэг ашигласан. 1941 оны 5 сар хvртэл Германчууд Лондонд 71 удаа, бусад хотуудад 56 удаа агаарын дайралт хийсний дvнд Их Британы 50-75,000 хvн амь насаа алдсан.
2.Дайны үйл явц
1940 оны 11 сарын 18-нд Гитлер ЗХУ-руу довтлох "Барбадос" телевлегеег боловсруулж дуусаад байв. 1940 оны 9 сард Британы эзэмшил Египет рvv Итали еерийн эзэмшил Ливиэс довтолсон боловч бут цохигдож, 1941 оны эхээр ухрав. Холбоотондоо туслахын тулд Гитлер генерал Эрвин Роммелийн удирдсан Африкийн корпус хэмээх танкийн 2 дивиз бvхий хvчийг Ливи рvv илгээсэн байна. 1940 оны 10 сард Британи Италиас Грекийг челеелсен. ЗХУ-руу довтлох тvшиц болгохын тулд1941 оны 1 сард Румын, Унгарыг холбоотноо болгосон бол мен 3 сард Болгарыг эгнээндээ нэгтгэсэн. Vvний дараа Гитлер Францад байрлаж байсан 9 дивизээ Югослав руу татаж, 4 сарын 10-нд Белград руу довтлосон. Улмаар 4 сарын 13-нд хот бууж егч, дараагийн едер нь Югославийн арми бууж егсен. Гэсэн хэдий ч Иосиф Броз (Тито)-ийн удирдлагаар партизанууд Германчуудын эсрэг тэмцсээр байв. Дараа нь Грек рvv довтоллоо. Грекийн арми 430,000 цэрэгтэй, зэвсэг техникийн хувьд боломжийн байсан боловч 4 сарын 9-нд тал нь бут цохигдож, 4 сарын 22 гэхэд негее хэсэг нь ч бууж еглее. Британий 62,000 цэрэг ухарч, 12,000 цэргээ алдсан. Яг энэ vед Роммель Ливид Британичуудыг бут цохиж, хеен гаргасан байна.
1941 оны 4 сарын 14-нд ЗХУ, Японы хооронд харилцан vл довтлолцох тухай гэрээ байгуулагдсан нь аль алинд нь ашигтай байлаа. Учир нь ЗХУ, Манж-Гог тусгаар улс хэмээн хvлээн зевшеерсен бол БНМАУ-г ЗХУ-ын нелееллийн бvс нь ме хэмээн хvлээн зевшеерсен.
1941 оны 6 сарын 22-нд Германы 3 сая цэрэг, 3,800 танк, 4,800 их буу, 1,500 нисэх онгоц бvхий хvчээр ЗХУ руу гэнэт довтлон орлоо. Германы арми 3 том бvлэгт хуваагдаж байв. Хойд бvлэг нь Ленинград руу, Тевийн бvлэг нь Москваг, Емнед бvлэг нь Киевийг чиглэн довтлолсон. Германы цэргvvд гэнэтийн цохилтоор Оросын цэрэгт ихээхэн хохирол учруулж, богино хугацаанд их хэмжээний газрыг эзлэв. Энэхvv довтолгооныг гэнэдvvлсэн, итгэл эвдсэн явдал гэж vзсээр енее хvрсэн. Гэтэл сvvлийн vед зарим судлаачдын vзэж байгаагаар энэ нь урьдаас телевлегдсен, vvнд ЗХУ бэлэн байсан тедийгvй, 1941 оны 5 сард Улс Терийн Товчооноос Германд дайн зарлах нууц шийдвэр хvртэл гаргаж байжээ. Тэр ч бvv хэл дайн эхэлсэн едер Улаан Армийн зарим анги Румыны нефтийн орд газрууд руу нилээн гvн цемерч орсон тухай баримт байдаг. Германчуудын хамгийн чухал зорилт нь украйнаар дамжин Кавказийн газрын тосны баялаг бvхий нутгийг эзлэж, ЗХУ-г нефтийн гол неецеес нь таслахад оршиж байлаа. 8 сарын 8-нд Германы армийн Умард бvлэг, Финийн армитай хамтарч Ленинградыг бvслэв. Энэ хот нь 900 хоногийн турш германчуудын бvслэлтэнд байж елсгеленгийн улмаас 237,000 хvн амь vрэгдсэн гэсэн аймшигтай мэдээ байдаг. 9 сарын 16-нд Емнедийн бvлэг Киевийн бэхлэлтийг буулган авлаа. 11 сарын дунд гэхэд Германчууд Москвад 32 км ойртоод байв. Гэвч энэ vеэс цаг агаар эрс хvйтэрч, байлдааны ажиллагаа цаашаа vргэлжлэхэд хvнд болсон байна. 12 сарын 6-наас Оросын цэрэг серег давшилтанд орж, Германы цэргийг ухраасан байна. Уг тулалдаанд 700,000 хvн амь насаа алдсан.
Ази Номхон далайд Япон нь Энэтхэг-Хятадын хойгийг эзлэн авч, Бирм, Малайз, Филлипин, Зvvн Индийн арлуудыг эзлэхээр телевлеж байсан боловч АНУ-ын Хавайн арлын Перл-Харбор дахь Номхон Далайн флот нь саад болж байлаа. Улмаар 1941 оны 12 сарын 7-ны еглеений 8 цагт Японы нисэх онгоц тээвэрлэгч онгоцноос хеерсен сенеегч, бембегдегчид Перл-Харборт гэнэтийн цохилт егч, 2 цагийн дотор байлдааны 21 хелег онгоцыг живvvлсэн байна. 12 сарын 8-нд АНУ дайнд албан ёсоор оролцох болсноо зарлаж, 12 сарын 11-нд Итали, Герман АНУ-д дайн зарлав. Энэ vеэс Японы Номхон Далай дахь цэргийн vйл ажиллагаа идэвхжиж, 1941 оны 12 сар гэхэд Тайланд, Бирм, Британы Малай (Малайз, Сингапур, Бруней), Хонг Конг, Индонезийг эзлэн авсан байлаа.
Улмаар 1942 оны 5 сар гэхэд Япончууд Филлипинийг гартаа оруулж, Австрали, Шинэ Зеландад цохилт егч байлаа. Харин Европт 1942 оны зун Оросын буюу Дорнод фронт дээр Гитлер томоохон давшилтанд бэлтгэж байв. 6 сарын 28-нд дайралт эхэлж, 4 долоо хоногийн дотор Донецийн сав газар, Дон мерний зvvн эрэг хvртэл давшив. Сталин, тvvний генералууд маш азтай алдаа гаргасан нь германчуудад урагш давшихад хялбар болгож, ямар нэгэн томоохон эсэргvvцэлгvйгээр 8 сарын 9 гэхэд Кавказын бvс нутагт хvрсэн байна. Учир нь Сталин Германчуудын гол довтолгоо Москва руу чиглэнэ гэж бодож байсан учир гол хvчээ Москва орчимд беегнерvvлж, емне зvгтээ бага хvч неецелсен байлаа. 8 сарын дундуур Хитлер гол анхаарлаа Сталинград руу чиглvvлж, гол хvчээ тэр бvсд татаж байлаа. Энэ vед ЗХУ дайныхаа хамгийн хvнд vетэй тулгарав.
1942 оны 8 сарын 21-нд Германчуудын дайралт эхэлснээр Сталинградын дэргэдэх тулалдаан эхэллээ. Энэ тулалдаан нь Дэлхийн II дайны хамгийн том шийдвэрлэх тулалдаан байж, 5 сарын турш vргэлжлэлээ. Германчууд Волга мерний эрэг дэх аж vйлдвэрийн том хот Сталинградыг эзлэн авснаараа газрын тосны асар их баялаг бvхий Кавказыг бvрэн эзлэн авах байлаа. 8 сарын 23-нд Германчууд Сталинградад тулж ирлээ. Улмаар 11 сар гэхэд Зевлелтийн арми голын сав дагуу дерев таслагдаад байлаа. Герман, Оросын цэргvvд хотын гудамж, байшин, vйлдвэр бvрийн телее ширvvн тулалдаан хийж байлаа. Тулалдааны явцад еерчлелт гарч, 11 сарын 19-нд Улаан Арми серег давшилтанд орж, ингэснээрээ 11 сарын 23 гэхэд хоорондоо буцаж холбогдов. Германчуудыг хотын ойролцоо бvслэлтэнд оруулж, Германы елсеж, ядарч, даарсан цэргvvдийг тун хялбар олзлон авч байлаа. Хитлер генералууддаа vргэлжлvvлэн байлдахыг тушааж байсан боловч эцсийн эцэст 1943 оны 1 сарын 31-нд Сталинградад Германы 6-р армийн коммандлагч маршал Фридрих фон Паульс олзлогдож, 2 сарын 2-н гэхэд Германы сvvлчийн эсэргvvцэл бууж еглее. Ийнхvv уг тулалдаан тегсев. Тулалдааны явцад нийт 2,000,000 хvн амь vрэгдсэний дотор Германы 300,000 цэрэг алагдаж, 90,000 цэрэг олзлогдсоны дотор 24 генерал байлаа. Сталинградын тулалдааны дараа дайны явцад vндсэн еерчлелт гарч, Германы холбоотон дотроо хямралд орлоо. Энд Германаас гадна Итали, Румын, Унгарын тал их хохирол амсан, Румын, Унгар, Финлянд дайнаас бараг гарав. Мен Германыг дэмжиж байсан Япон, Турк хоёр Европ дахь дайнаас бvр месен хендийрев. Сталинград дах тулалдааны ялагдалд зориулан Герман даяар 3 хоногийн гашуудал зарласан нь Германчуудын сэтгэл зvйд том цохилт болж, Гитлер болон Вермахтын хvч чадалд итгэх итгэл суларч, Хитлерийн эсрэг нууцаар хуйвалдаж эхлэв. Мен энэ vед Номхон далайд АНУ Гуадал сувгийн ойролцоо, бас 1942 оны 6 сард Тэнгисийн хамгийн том тулалдаан болох Мидвейн тулалдаанд Японыг ялсан. Хойд Африкт АНУ-Британы цэрэг, Герман-Италийн цэрэгтэй байлдаж, 1943 оны 5 сард Герман-Италийн 275,000 цэрэг бууж егснеер Хойд Африк дахь тулалдаан дуусав. Холбоотнууд Хойд Африкт Герман-Италийн цэргийг ялснаар Европ руу емне зvгээс нэвтрэх замаа тавьсан юм. Сталинградын тулалдаан нь Тегераны бага хурлын маш том угтвар нехцел болсон бол бас нэг чухал угтвар нехцел нь 1943 оны зун явагдсан Курскийн цvлхэн дэх тулалдаан байв. Сталин алдарт тагнуулч Рейхард Зоргегийн ачаар Япон ЗХУ-руу довтлохгvйг мэдсэнээр Алс Дорнодод неецелж байсан их хэмжээний хvчээ Европын фронт руу татаж, Германд хvчтэй цохилт еглее. Курскийн тулалдаанд Герман ялагдсанаар Герман дайнд ялагдах нь тодорхой боллоо. 1943 оны 7 сарын 10-нд АНУ-ын 3 дивиз, Британы 3 дивиз, Канадын 1 дивиз бvхий хvч Сицилид газардав. Итали хvнд байдалд орж дарангуйлагч Муссолини хvчин мехесдев. Учир нь Италийн шилмэл дивизvvд Сталинградад бут цохигдож, Хойд Африк дахь колониудаа алдав. 7 сарын 25-нд Муссолини засгийн эрхнээс зайлуулагдаж, шинэ засгийн газар 9 сарын 3-нд дайнаас гарч, тевийг сахихаа зарлалаа. 1943 оны 11, 12-р сарын заагт 3 гvрний удирдагчд болох И.Сталин, У.Черчилль, Ф.Рузвельт нар Ираны нийслэл Тегеранд цугларч анхны уулзалтаа хийжээ. Уг хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэв.
1. Германыг vг дуугvй буулгаж авах, тvvнийг ялагдсаны дараа тvvнтэй харилцах ба удирдах асуудал
2. Германаас челеелегдсен Европын цаашдын хувь заяаны тухай
3. Азид дайны голомтыг устгах
4. 1944 оны 5-р сарын сvvлчээр Хоёрдугаар фронтыг Нормандад нээхээр тогтосон нь бага хурлын ач холбогдол байлаа.
Улаан Арми 1944 онд Германыг ЗХУ-аас vлдэн хееж, улмаар Европын улсуудыг челеелж эхэлсэн. 1944 оны 6 сарын 6-нд АНУ, Британы 14,600 нисэх онгоцоор дэмжvvлсэн 850,000 цэрэг Францын Нормандын эрэгт бууж Европын хоёр дох фронт нээгдлээ. Энэ vед Зевлелтийн Арми хэдийн Весла мерний зvvн эрэгт тулж иржээ. Германы нацизм унаж, Европ дахь дайн дуусах нь тодорхой боллоо. Гэвч Холбоотнууд газар зvйн хувьд энэ жижиг зурвас газар бvтэн жил зууралдан байлдсан нь Германы хэр хvчтэй бэлтгэлтэй байсны нотолгоо болно. Зевлелтийн Арми Польш, Чехословак, Болгар, Унгар, Югослав, Албани зэрэг Европын улсуудыг челеелж, 1945 оны эхээр Германы нутагт цемрен орсон бол баруун талаас нь Англи, Америкийн цэргvvд Франц, Бельги, Нидерландыг челеелж, Герман руу довтлон оров. Энэ vеэс Англи-Америкийн нисэх хvчин Германы хотуудыг хvчтэй бембегдеж эхэлсэн энэ vед буюу 1945 оны 2 сарын 4-нд Крымийн Ялтад 3 гvрний удирдагчид дахин уулзаж, ирээдvйн Европын хувь заяа, Азид хэрхэн дайныг дуусгах гэсэн vндсэн гол асуудлуудыг хэлэлцжээ. Мен НVБ-ийг байгуулах талаар хэлэлцэн тохиролцсон. Зевлелтийн Арми 4 сарын 16-нд Берлинд тулж ирж, 4 сарын 30 гэхэд Германы Берлин дэх сvvлчийн хvчийг буулган авсан. Энэ едер Германы фюрер Адольф Хитлер ажлын ереендее амиа хорлолоо. 1945 оны 5 сарын 8-нд Герман ялагдсанаа хvлээж, vг дуугvй бууж егех тухай гэрээнд гарын vсэг зурснаар Еврод дахь дайн тегсев.
1945 оны 7,8-р сард Потсдамд болсон 3 дахь бага хурлаар Германы асуудлыг нухацтай хэлэлцэж, зарчмын олон чухал шийдвэр гаргажээ. Еврпт дайн дууссан боловч Азид дайны гал дvрэлзсээр байлаа. Ялтын бага хурлаар Германыг буулгаж авсны дараа Японы тухай асуудлыг хэлэлцэж, Европт дайн дууссаны дараа ЗХУ Холбоотнуудын талд Японтой дайтна гэдгийг заагаад, vvний хариуд ЗХУ стратегийн доорхи асуудлыг еертее ашигтайгаар шийдэхээр тогтсон. Vvнд:
1. Гадаад Монголын статус квог хэвээр байлгах,
2. 1905 оны Орос-Японы дайнаар алдсан Сахалин арлын емнед хэсэг, тэр хавийн бvх арлыг ЗХУ-д эргvvлж егех,
3. ЗХУ-ын тэнгисийн цэргийн бааз болох Порт-Артурыг сэргээх,
4. Дорнод Хятадын темер зам болон Емнед Манжуурын темер замыг ЗХУ-ын давуу эрхтэйгээр Зевлелт-Хятадын хамтын болгох,
5. Куриллийн арлуудыг ЗХУ-д шилжvvлэх,
6. Эдгээр болзлуудыг генералиссимус Чан Кай Шигаар хvлээн зевшеерvvлэх vvргийг АНУ еертее хvлээх,
Ийм болзолтойгоор 1941 оны vл довтлолцох гэрээг зерчин 1945 оны 8-р сарын 9-нд Японд дайн зарлав. Vvний маргааш нь буюу 8 сарын 10-нд Ялтын бага хурлаар статус кво нь баталгаажсан БНМАУ мен Японд дайнд зарлав. Энэ vед АНУ Ази-Номхон далай дахь Филлипин болон бусад улсуудыг Японоос челеелж, 1945 оны 8-р сарын 6-нд Хиросимад, 9-нд Нагасакид Атомын бембег хаясан нь Японыг дайнаас тvргэн гарахад чухал нелее vзvvлсэн. Эдгээр бембегделтенд дор хаяж 120,000 хvн нас барж, одоог хvртэл хор хенеелее учруулсаар байна. Зевлелтийн цэргийн нийт бvрэлдэхvvн 1,500,000, 5,200 танк, 5,200 нисэх онгоц, мен Монголын армийн 20,000 цэрэг Манжуур, Солонгосын хойг, Евер Монгол руу довтолжээ. Энэ бvс нутагт Японы Квантуны арми 1,000,000 цэрэгтэй, 1,200 танктай, 1,900 нисэх онгоцтой байлаа. АНУ-ын атомын бембегнеес сvрдсэн Япон улс 8-р сарын 14-нд бууж егч Потсдамын тунхаглалын нехцлийг хvлээн авлаа. Харин Япончууд Москва гал зогсоох санал тавиагvй байгаа гэсэн шалтгаанаар Зvvн Хойд Ази дахь тулалдаанаа vргэлжлvvлсээр 8 сарын 23-нд тулалдаан дуусав. Манжуурын тулалдаанд Зевлелтийн талаас 8,200 хvн алагдсан бол Япон 85,000 хvнээ алдаж, 600,000 цэргээ олзлуулав. 1945 оны 9 сарын 2-нд Америкийн "Миссоури" хелег онгоцон дээр бууж егех тухай актанд гарын vсэг зурснаар яг 6 жил vргэлжилсэн хvн терелхтений тvvхэн дэх хамгийн цуст дайн тегсгел боллоо.
Дайны хохирол
Улсын нэр Дайнд оролцсон цэргийн тоо
ЗХУ 22-30 сая
Герман 17 сая
АНУ 16 сая
Их Британи ба хамтын нехерлел 8,720 мянга
Цэргийн тоо хамгийн их хэмжээнд хvрсэн vедээ ЗХУ-12,500,000, АНУ-12,300,000, Герман-10,000,000, Япон-6,000,000, Франц-5,500,000, Хятад 5,000,000, Итали-4,500,000 хvрч байлаа.


Улс Нийт амь vрэгдсэн хvний тоо Нийт амь vрэгдсэн цэргийн тоо Нийт vхсэн энгийн иргэний тоо
Холбоотон
ЗХУ 20000000, 13000000, 7000000
Хятад 13000000, 3000000, 10000000
АНУ 410318, 410318 -
Их Британи ба Хамтын Нехерлел 510000, 450000, 60000
Франц 550000, 250000, 300000
Польш 5420000, 120000, 5300000
Югослав 1600000, 300000, 1300000
Чехословак 340000, 10000, 330000
AXIS (Тэнхлэгийнхэн)
Герман 7300000, 3500000, 3800000
Япон 2000000, 1700000, 300000
Итали 410000, 330000, 80000
Румын 665000, 200000, 465000
Унгар 400000, 120000, 280000
Нийт энэ дайнд 55,000,000 хvн амь vрэгдсэн бегеед vvний 25,000,000 нь цэргийн хохирол, 30,000,000 нь энгийн номхон иргэд(vvний 5,000,000 нь Еврей vндэстнvvд байлаа) байлаа. 44,000,000 нь холбоотон орнуудынх, 11,000,000 нь тэнхлэгийн орных байсан. Дайнд 61 орны 1,700,000,000 буюу дэлхийн хvн амын 3/4 хамрагдаж, 110,000,000 хvн зэвсэг барин тулалдсан байна. Цэргийн хохирлын 19 сая нь Европт, 6 сая нь Ази дахь тулалдаанд амь vрэгдсэн билээ.
Улс Дайнд зарцуулсан херенгийн хэмжээ
АНУ 310,000,000,000,000 $
Герман 272,000,000,000,000 $
ЗХУ 192,000,000,000,000 $
Их Британи 120,000,000,000,000 $
Итали 94,000,000,000,000 $
Япон 56,000,000,000,000 $
Нийт 1,000,000,000,000,000 $
3. Дайны үр дvн
Дайны vр дvнд урьд нь дэлхийн хэмжээний гvрэн байсан Их Британи, Франц, Япон, Герман улсууд Их Гvрний статусаа алдаж, дэлхийд АНУ, ЗХУ гэсэн хоёр хэт их гvрэн ноёрхох болсон. Дэлхийн II дайнд хамаг хvндийг vvрч ялалтанд хvргэхэд гол гавьяа байгуулсан ЗХУ-ын нэр хvнд маш их есев. 20 сая хvн нь алагдаж, vндэсний нийт баялагийнхаа 30%-ийг алдсан тус улсын vvрэг нелее их боловч энэ улсын оролцоотойгоор дэлхийн II дайны харанга дэлдсэнийг мартаж болохгvй бизээ. Мен дайнд маш их vvрэг гvйцэтгэсэн Их Британи, АНУ-ын vvрэг нелее, байгуулсан тvvхэн гавьяаг нуун дарагдуулж болохгvй. Vзэл суртлын дайны vеийн ЗХУ-ын тvvхчид АНУ, Британы удирдагчдыг Германы эсрэг хедлехдее угаасаа хойрго хандаж, биеэ оторлон байлдааны явцыг хендленгеес ажиглаж байсан гэвэл vнэнд ойртохгvй. Зевлелт-Германы фронт дээр дайн эхэлсэн тэр едреес АНУ, Английн тал ЗХУ-ын талд тууштай зогсож, АНУ-аас асар их хэмжээний тусламж, зэвсэг нийлvvлж байсан баримт олон жил дарагдаастай явж ирсэн. Тvvнчлэн Их Британи Британы арал дээрээ бvрэн бvслэгдсэн байдалд Германы тэнгисийн болон агаарын цэргийн хvчний vлэмж их хvчийг еертее татаж, ЗХУ-ын нэгэн адил дайны хvндийг vvрэлцсэн билээ. Ази, Номхон Далайд Японтой хийж байсан АНУ-ын шийдвэрлэх тулалдаанууд, мен Хойд Африкт Англи, Америкийн хийж байсан стратегийн ач холбогдол бvхий дайнуудыг энд мен дурьдах хэрэгтэй. Дайны дараа ялагч гvрнvvд болох АНУ, Их Британи, ЗХУ Германыг хэсэгчлэн хуваах талаар тохиролцсон.
Учир нь Германы засгийн дээд эрхийг эвслийн 3 гvрэн барина, Германы зэвсгийг бvрэн хурааж цэрэгжvvлэхгvй байхын хамт ирээдvйн энх тайван, аюулгvй байдлыг хvсч ийм тохиролцоонд хvрчээ. Эдгээр 3 гvрэн дээр Франц удалгvй нэмэгдэж, Зэвсэгт хvчнийх нь еренхий коммандлагч нар эзлэн авсан бvсдээ засгийн дээд эрх барих тухай Потсдамын бага хурлаар заажээ. Гэхдээ энэ нь тодорхой хугацааны дараа ардчилсан vзэл бvхий намуудыг хехvvлэн дэмжиж, Германы улс терийн амьдралыг еерчлен байгуулах, олон улсын амьдралд Герман улс энх тайвнаар хамтран ажиллахыг дэмжих зорилготой байсан. 4 гvрний удирдагчдын бас нэг шийдсэн асуудал бол Германы хил хязгаарын тухай асуудал байв. Дорнод Пруссыг ЗХУ-д шилжvvлэв. мен Польшд их хэмжээний нутаг шилжvvлжээ. АНУ, Их Британи, Францын хяналтын бvст менгений реформ хийгдэж, Холбооны Бvгд Найрамдах Герман Улс байгуулагдахын босгонд тулж ирсэн байв. Харин ЗХУ нэгдсэн коммунист Герман улс байгуулах бодлого явуулж байсан. Гэтэл 1949 оны 5-р сарын 23-нд ХБНГУ-ын vндсэн хууль батлагдав. Зевлелтийн бодлого талаар енгерч, мен оны 5-р сарын 30-нд Бvгд Найрамдах Ардчилсан Герман Улс байгуулагдсан. БНАГУ-д сталинч хэлмэгдvvлэлт ернеж, тvvнд хvн ам ихээр дургvйцэж байсан тэр vед ХБНГУ болон ернедийн гvрнvvд олон улсын хяналтан доор сонгууль явуулах санал дэвшvvлсэн. Гэвч БНАГУ болон ЗХУ энэ саналыг vл хэрэгсэж, челеет сонгууль явуулахыг шаардсан олон нийтийг хамарсан жагсаалыг хvчээр дарж, асуудлыг улам даамжруулав. Ийнхvv 6айны дараа дэлхийн улс терийн газрын зураг танигдахын аргагvй болж, дэлхий дахин vзэл суртал, нийгэм улс терийн 2 системд хуваагдаж, "хvйтэн дайн" эхэлсэн билээ.
Японы хувьд дайны дараах Японы нутаг дэвсгэрийг тодорхойлсон Кайрын тунхаглал (1943 оны 11 сарын 27) ёсоор Японы нутаг дэвсгэр Хонсю, Хоккайдо, Кюсю, Сикокv болон бусад арлаас бvрдэнэ гэж заасан. ЗХУ дайны явцад Сахалин, Куриллийн арлыг эзэлснийг енеег хvртэл Япон улс тvрэмгийлэл гэж vздэг. Тэгээд ч ЗХУ 1951 оны Сан-Францискогийн энх тайвны гэрээг нэгдэн ороогvй одоог хvртэл Японтой дайны байдалтай байгаа нь тун сонирхолтой юм. Энэ нь Зевлелтийн эзлэн авсан нутгийг олон улсын хэмжээнд албан ёсоор хvлээн зевшеереегvй байсантай холбоотой юм. Дайны гэмт хэрэгтнvvд болох Герман, Японы цэргийн эрхтнvvдийг Нюрнбергийн олон улсын шvvх хурлаар ялласан.



9.Араб-Израйлын дайн.
Холбогдох хvмvvсийн намтар: Ясир Арафат
1947 онд НVБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон. Vvнийг нь арабууд маш ихээр эсэргvvцэж байсан. 1948 онд Израйль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердее хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израйль руу довтлов. Гэвч Израйльчуудад Англи, Францийн талаас дэмжлэг vзvvлж байсны ачаар Израйлын цэрэг Арабын цэргийг бут цохиж, Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан. Vvнээс хойш Араб-Израйлийн сергелдеен енеег хvртэл vргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа билээ. 1956 онд Англи, Францтай хамт Египетэд халдан довтолжээ. Учир нь Египетэд Насер засгийн газраа байгуулсан бөгөөд санхүүгийн асуудалтай байсан тул АНУ с тусламж хүсчээ. АНУ санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан тул ашиг ихтэй Английн мэдэлд байсан Суэцийн сувгийг эзэлж авсан бөгөөд Англи уг довтолгооноор 1/3 г буцааж авчээ.
1964 онд Палестины Челеелех Байгууллага байгуулагдсан. 1968 оны 3-р сард Иордан дахь ПЧБ-ийн бааз руу Израйлийн цэргvvд довтолсноор Араб-Израйлын хоёрдох дайн эхэлсэн. 1969 оны "6 едрийн дайн"-аар Израйль улс Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Голланы ендерлег зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Иорданоос Израйлийн нутаг луу цемерч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дvрвэн гарсан байна. Сири улс нь ПЧБ-ийг идэвхтэй дэмждэг орон байсан. Израйль 1973 онд Египет, Сири, Иордан луу нэгэн зэрэг тvрэмгийлсэн бегеед 1982 онд Израйлийн цэрэг Ливаныг эзлэн авсан. Анх НVБ-ийн Еренхий Ассамблейн тогтоож егсен 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. Ер нь Израйль улсын гадаад бодлого нь "тэсч vлдэх" гэсэн зарчмаар явдаг. Учир нь тус улсад байнга заналхийлж буй улсууд их байдаг. АНУ-ын онцгой хvч чармайлт Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд гол vvрэг гvйцэтгэж байгааг хvлээн зевшеерех хэрэгтэй. 1978 оноос Израйль-Египет хоёр, 1993 онд Израйль-ПЧБ, дараа нь Иордантай хэл амаа ололцлоо. Одоо Сири улстай тохиролцож чадвал Ойрхи Дорнодын хямрал намжих тийшээ хандаж болно. Гэхдээ энэ нь ганц Израйлаас хамаарах асуудал биш, арабчуудаас еерсдеес нь шалтгаалах олон асуудал бий.


10.Солонгосын хойгийн дайн (1950-1953).
Дэлхийн II дайны дараа Японы дарлалаас Солонгосын ард тvмэн гарсны дараа ЗХУ-ын хойд, АНУ-ын Емнед эзэмшлийн бvсэд хуваагдсан. ЗХУ-ын эзэмшлийн бvс буюу хойд хэсэгт БНАСАУ, АНУ, тvvний холбоотнуудын эзэмшлvvдийн бvсэд БНСУ байгуулагдсан тvvхтэй. 1950 оны 6 сарын 25-нд БНАСАУ-ын коммунист хvчний цэрэг БНСУ-руу халдан довтолсон. Умард Солонгосын арми хvн хvч, зэвсэг техникийн давуу байдлаа ашиглан хэдхэн хоногт Сеvлийг эзэлж, емнедийн цэргийг Пусан хотод бvслэн авсан байна. Энэ vед НVБ-ийн Аюулгvйн Зевлел Солонгост 15 орны цэрэг оруулах тогтоол баталсан. АНУ тэргvvтэй НVБ-ийн цэргvvд Пусанд умардын томхон хvчийг бvслэн авч устгажээ. Умард Солонгос хvнд байдалд орсон энэ vед БНХАУ-ын челеелех армийн 2 сая гаруй цэргээ "Сайн дурын" гэсэн нэрээр оруулсан байна. ЗХУ Умард Солонгост дэмжлэг үзүүлж нисгэгчдээ илгээж байсан бөгөөд энэ тухайгаа тухайн үед нууж байсан бөгөөд хожим уг дайнд оролцсож нас барсан 200 гаруй нисгэгчийн баримт 1991 онд ЗСБНХУ задрахад олджээ. Дайн сунжрах тийшээгээ орж эхэлсэн байна. Хоёр байлдагч талуудын хvч тэнцэж, хэлэлцээний ширээний ард шилжжээ. 1951 оны 1-р сард 38-р ергерег дээр гал зогссон. Улмаар 1953 оны 7 сарын 27-нд Солонгосын Пханмунжомд гал зогсоох тухай хэлэлцээрт 3 тал гарын vсэг зурснаар уг дайн тегссен юм. Энэ дайнд солонгосын ард тvмэн маш их хохирол амссан билээ.


11. Вьетнамын дайн (1957-1975)
Холбогдох хvмvvсийн намтар
Хо Ши Мин
Ричард Милхоуз Никсон
1.Дайны эхлэл
Вьетнамын дайн нь дэлхийн тvvхэнд гарсан хамгийн урт удаан vргэлжилсэн дайнуудын нэг байлаа. 1945 оны 9 сарын 2-нд Дэлхийн II дайн тегссений дараа Францын эзэмшил Энэтхэг Хятадын бvрэлдэхvvнээс Вьетнам биеэ даасан улс болон гарч, Бvгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг зарлав. Энэ vйл явдлын нелеегеер Лаос, Камбожид тусгаар тогтонолын телее тэмцэл ернев. Франц улс 1945 оны сvvлчээр Лаос, Камбожид цэргээ оруулан Вьетнамд эргэж колонийн дэглэм тогтоохыг оролдсон боловч 1946 оны 3-р сарын 6-нд арга буюу Вьетнамыг хvлээн зевшеерчээ. Энэ нь тодорхой учир шалтгаантай байсан. Франц нь дэлхийн II дайнд маш их сульдсан байлаа. Мен олон газар нэг зэрэг колонийн дайн хийх боломжгvй байсан. Гэвч Францын засгийн газар Вьетнамыг алдахыг хvсэхгvй байсны vндсэн дээр колонийн дайн Франц-Вьетнамын хооронд 1947 оноос сэргэж, 1954 он хvртэл vргэлжилж, Женевийн зевлегеенеер шийдвэрлэгджээ. Уг зевлегеен нь 1954 оны зун сар гаруй vргэлжилж, ЗХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Францын ГЯЯ-ны сайд нар, НVБ-ын 12 орны телеелегчид, мен Вьетнам, Лаос, Камбожийн телеелегчид оролцож, Энэтхэг-Хятадын хойгийн асуудал, Солонгосын дайныг зогсоох зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Зевлегеенеер Лаос, Камбожийн тусгаар тогтнолыг баталгаажуулж, Вьетнамд 8 жил vргэлжилсэн дайныг эцэслvvлэх шийдвэр гаргаж, гал зогсоосон шугам болох 17-р ергергеер Вьетнамыг 2 хуваасан. Зевлегеенеер Франц улс их гvрний хувьд Энэтхэг-Хятадын хойгийн дотоод хэрэгт оролцох боломжоо бvрэн алдав. Харин тvvний зайг АНУ нехехийг оролдох болсон. Умард Вьетнамд ЗХУ, БНХАУ-н дэмжлэгтэй Хойд Вьетнамын коммунистууд Бvгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг зарлав. Харин Емнед Вьетнамд АНУ-ийн талыг баримтлагч Бvгд Найрамдах Вьетнам Улс байгуулагдав. Ийнхvv тэр vеийн "хvйтэн дайн"-ы бас нэг балаг Вьетнамд тусч, энэ орон темер хешигний 2 талд орлоо.
2.Дайны vйл явц
Коммунистууд vзэхдээ Вьетнамын дайн нь vндэсний челеелех дайн гэж нэрлэсэн. Хойд Вьетнам нь Емнед вьетнам дахь АНУ-ын дэмжлэгийг зогсоож 2 Вьетнамыг нэгтгэхийг зорьж байсан.Тэр vеийн коммунистуудыг ЗХУ, Хятад нь зэвсэг техник, материаллаар хангаж байсан.
Вьетнамын дайн нь хэд хэдэн vе шаттай байсан.
1957-1965 оны хоорондох тулалдаан нь Емнед Вьетнамын арми ба Вьет Конг буюу " Vндэсний Челеелех Фронт " хэмээх коммунистуудын сургаж, бэлтгэсэн Емнед Вьетнамын босогчдын хооронд болж байсан.1956 оны vед Емнедийн удирдагч Диемийн нэр хvнд ард тvмний дунд маш ихээр унаж 1957 оноос тусгаар тогтнолын телее тэмцэж байсан Виет Миний бvлэг дахин сэргэж Диемийн дэглэмийн эсрэг босчээ.Хойд Вьетнам эдгээр босогчдыг дэмжиж Лаос, Камбожид босогчидод туслах баазууд байгуулж байсан.1963 онд Диемийн дэглэм унаж шинэ, шинэ засгийн газрууд байгуулагдаж тедий л удалгvй унаж байсан.Чухам энэ vеэс л Хойд Вьетнам цэрэг зэвсэгийн тусламжаа эрс нэмэгдvvлж тэр ч байтугай Емнед рvv халдан довтолж эхэлсэн.1964 оны эцэс гэхэд Вьетконгчууд Емнед Вьетнамын хvн амын 75% -г еерийн хяналтандаа оруулсан байна.
Харин 1965-1969 оны хоорондох тулалдааны ихэнх нь Хойд Вьетнамын засгийн газар ба АНУ-ын зэвсэгт хvчний хооронд болж байсан.Тvvнээс гадна Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Емнед Солонгос, Тайланд улсууд мен Емнедийг дэмжиж, тусалж байсан. 1964 онд АНУ-ын Еренхийлегч Линдон Жонсон Тонкины булан руу тэнгисийн цэргээ илгээсэн учир нь еерийн холбоотон Емнед Вьетнамыг хамгаалах зорилготой байсан. Бас коммунизмын аюулыг Зvvн Емнед Азид дэлгэрvvлэхээс эмээж байсан. 1964 оны 8 сарын 2-нд Хойд Вьетнамын шумбагч Тонкины буланд АНУ-ын цэргийн хелег онгоц руу дайрсан байна. Vvний хариу болгож Хойд Вьетнам руу агаарын хvчтэй дайралт хийх тушаал егч, улмаар 1965 оны 3 сард АНУ-ын анхны хуурай замын цэрэг дайнд орсон байна. Ингээд энэ дайн нь олон улсын шинжтэй мергелдеен болж ергежсен.1965 он гэхэд АНУ-ын 60,000 цэрэг байрлаж байсан бол дайны оргил vе болох 1969 оны эцэс гэхэд Вьетнамд АНУ-ын 543,000 цэрэг байрлаж байлаа. Мен Емнед Вьетнамын 800,000 цэрэг дээр нь бас Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Емнед Солонгос, Тайландын 69,000 цэрэг оролцсон. Харин Хойд Вьетнам, Виетконгийн цэрэг 300,000 байсан гэсэн албан ёсны тоо байдаг боловч vнэн хэрэгтээ vvнээс хэд дахин илvv байсан нь тодорхой.АНУ-ын байлдааны тактик, vйл ажиллагаа нь Хойд Вьетнамд агаараас цохилт егех, мен хууррй замын цэргийн тактик нь "хайж олоод, устга" (search and destroy) гэсэн зарчимтай байсан.Вьетнамын байгалийн нехцел нь Америкчуудыг байлдааны ажиллагаа явуулахад хvндрэлтэй тусч байсан.(ширэнгэн ой, халуун орны уур амьсгал г.м)
Америкчууд байлдааны ажиллагаандаа нисдэг тэргийг дайсныг хайж олох, тулалдааны талбар луу цэрэг, зэвсэг зеех, шархдагсдыг зеех гэх мэтээр маш ергенеер ашиглаж байсан.Харин Хойд Вьетнам болон Вьетконгчууд хамгаалах, тогтоон барих, зууралдах тактиктай байсан.
1965-67 оны хооронд маш их хэмжээний хохирол учруулсан тулалдаанууд болж байсан.АНУ-ын Хойд Вьетнам дахь бембегделт нь асар их хэмжээний хохирол vзvvлж байсан боловч тэр нь чухал нелее vзvvлж чадаагvй.Америкчууд газрын болон агаарын тулалдаануудад ихэнхдээ ялж байсан боловч Хойд Вьетнам, Вьетконгчууд хvн хvчний хувьд байнга сэлбэгдэж шавхагдашгvй неецтэй байсан.
1968 оны 1 сарын 30-нд Хойд Вьетнам болон Вьет Конгийн цэргийн vйл ажиллагаа нь дайны шинэ vе шатыг эхлvvлсэн. Тэд Емнед Вьетнамын Сайгон, Хюй зэрэг том том хотууд руу довтолж эхэлсэн. Гэвч энэ ажиллагаа нурж, Хойд Вьетнамын тал маш их хэмжээний хохирол амссан байна. Харин Америкийн тал емнех алдагдлаа нехеж авсан. Энэ довтолгооноос хойш АНУ-ын удирдлага бодлогоо еерчилсенеер Хойд Вьетнам дахь бембегделтее багасгаж Вьетнам дахь цэргийн тоог багасгасан.Энэ эь бас Америкд тедийгvй дэлхий нийтээрээ энэ дайныг маш ихээр эсэргvvцэж байсантай холбоотой юм. Еренхийлегч Жонсон энхийн гэрээ хийхийг уриалсан ба энэ яриа хэлэлцээр 1968 оны 5 сард Парист эхэлсэн.Гэвч энэ яриа хэлэлцээр нь бvтэлгvйтсэн юм.
1969 оны 7 сарын 8-нд шинэ Еренхийлегч Р.Никсон Vietnamization хэмээх шинэ бодлогоо зарлаж Емнед Вьетнамын цэргийг сургаж харин еерийн цэргийг Вьетнамаас гаргаж эхэлсэн. Мен тэрээр 1970 оны 4 сард Камбожи дахь Хойд Вьетнамын цэргийн хангамжуудыг цэвэрлэх тушаал егсен.
Энэ vед АНУ-ын дотоодод дайныг эсэргvvцсэн vйл ажиллагаа туйлдаа хvрч байсны нэг жишээ бол 1970 оны 5 сарын 4-нд Огайо мужийн Кентийн Их Сургуульд дайныг эсэргvvцсэн жагсаал болоход оюутнуудын эсрэг цагдаа нар гал нээсэн байна. 4 оюутан алагдаж, 9 хvн шархадсан. Телевизийн сувгаар дайны бодит vйл явдлыг харуулж vvнээс vvдэн олон сая Америкчууд дайныг маш их жигшцгээж байсан.
1972 оны 3 сард Хойд Вьетнамын цэргvvд Емнед рvv гол довтолгооноо эхэлсэн. Энэ vйл явдлын эсрэг АНУ-ын нисэх хvчин Хойд Вьетнамыг дахин бембегдеж, цэрэг зэвсгийн тусламж авдаг гол боомт Хайпонгийг минажуулсан байна.Энэ нь ч vр дvнгээ егч 1972 оны 8 сард бараг Сайгон / одоогийн Хо-Ши-Мин / хvрээд байсан довтолгоон зогссон.
3.Дайны тегсгел
1973 оны 1 сарын 25-нд гал зогсоох хэлэлцээр АНУ, Емнед Вьетнам, Хойд Вьетнам, Вьетконгийн оролцоотойгоор Парист байгуулагдсан.Энэхvv гэрээгээр АНУ болон холбоотны Вьетнамаас гаргах, олзлогдсодоо 60 хоногийн дотор солилцохоор тохирсон.Емнед Вьетнамын улс терийн ирээдvйг олон улсын дэмжлэгтэйгээр шийдэхээр болсон байна.
1973 оны 3 сарын 29-нд АНУ-ын сvvлчийн цэрэг Вьетнамаас гарсан.Гэхдээ тун удалгvй энхийн хэлэлцээ тасарсан бегеед Хойд, Емнед 2 Вьетнам дахин байлдаж эхэлсэн.1973 оны дунд гэхэд АНУ Емнед Вьетнамд vзvvлж байсан цэргийн тусламжаа эрс бууруулсан. АНУ ингэж тусламжаа бууруулсан нь Хойд Вьетнамд боломж олгосон. 1974 оны сvvлээр Хойд Вьетнамчууд ба Вьетконгчууд Сайгоны зvvн хойд зvгт орших Пуоч Лонгийг амархан эзэлсэн. 1975 оны 3 сард тэд Емнед Вьетнамын цэргvvдийг тевийн тэгш ендерлегеес ухраасан.Мен оны 4 сарын эхээр Никсоны дараагийн еренхийлегч Жеральд Форд Конгрессээс 722 сая долларыг Вьетнам дахь Емнед Вьетнамын цэргийн vйл ажиллагаанд зарцуулахыг хvссэн боловч Конгресс зевхен 300 сая долларыг Америкийн иргэдийг Сайгоноос нvvлгэн шилжvvлэхэд зарцуулахаар тесевлесен байна.1975 оны 4 сарын 30-нд Сайгон Хойд Вьетнам, Вьетконгчуудад эзлэгдэж Хо Ши Мин нэртэй болжээ. Ийнхvv уг дайн тегссен байна.
4.Дайны vр дvн
АНУ-ын 58,000 цэргийн албан хаагч амь vрэгдэж, 300,000 цэрэг шархадсан бол Емнед Вьетнамын 1,000,000 цэрэг алагдсан.Харин Хойд Вьетнамын 1,000,000-1,500,000 цэрэг алагдсан. Энэ дайнд Хойд болон Емнед Вьетнамын тодорхойгvй тооны маш олон хvн амиа алдсан. АНУ дайнд 150,000,000,000 доллар зарцуулсан байна. Энд бас нэг сонирхолтой баримт бол дэлхийн 2-р дайны vед АНУ, Их Британы хаясан нийт бембегнеес 4 дахин илvv бембегийг АНУ уг дайны vеэр Вьетнамд хаясан байна. АНУ-ын химийн хортой бодис бvхий бембег хаяж байсан нь байгаль орчинд маш их гамшиг учруулсан.
Дайны дараа Хойд Вьетнам нь Камбож, Лаост коммунист дэглэм тогтоход дэмжлэг vзvvлсэн ер нь ч уг дайны нелеегеер Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх улс орнуудад коммунист дэглэм тогтсон.
Энэ дайн нь Энэтхэг-Хятадын хойгт коммунист дэглэм тогтоохгvй гэсэн АНУ-ын байр суурь мен Хойд Вьетнамын удирдагчдын тvрэмгий бодлого тэдгээрийг дэмжиж байсан ЗХУ, Хятадын явуургvй бодлого нь олон жил vргэлжилсэн аймшигт дайнд хvргэсэн.



12.Иран-Иракийн дайн. 1979 онд Иранд Исламын хувьсгалаар Аяатолла Рухоллах Хомейни засгийн эрхэнд гарч Исламын ЗГ-ийг байгуулсан. Энэ vед Саддам Хусейн Иран руу довтлохыг санаархаж эхлэв. Ирак Иран руу довтлох хэд хэдэн бодит шалтгаан байсан юм.
1. 1975 оны хилээ сэргээх
2. Ираны Кузестан болон бусад нефтээр баялаг мужуудыг эзлэн авах
3. А.Хомейнийн засгийн газрыг тvлхэн унагаах
4. Иранд лалын шашны шийтийн урсгалыг хатуу баримталдаг дэглэм тогтсон бегеед энэ нь Иракчуудын хvн амын 60% нь шийтийн урсгалыг шvтдэг нь Саддам Хусейныг айлгаж байсан зэрэг болно.
1980 оны 9-р сард Иракийн цэрэг Иран руу довтолсноор уг дайн эхлэв. Иракийн цэрэг эхэн vед Ираны цэргийг удаа дараалан бут цохиж байсан боловч 1982 оны vеэс Ираны цэрэг шийдвэртэй серег довтолгоонд орж, иракчуудыг хеен гаргасан. Саддам Хусейн Ираныг ялна гэдэгтээ итгэл тегс байсан. Учир нь Ираны хувьсгалын нелеегеер тус улс нь ихээхэн суларсан байлаа. Харин иранчууд богино хугацаанд Иракийн довтолгооныг зогсоох зэвсэгт хvчинтэй болж чадсан байна. Иран-Иракчууд 1982-88 оны хооронд сунжирсан vр ашиггvй мергелдеен тасралтгvй vргэлжилсээр байсан. Энэхvv дайныг зогсоох талаар НVБ-ын Аюулгvйн Зевлел 1980-1987 оны хооронд хэд хэдэн тогтоол баталж, багагvй чармайлт гаргажээ. Хамгийн сvvлд 1987 оны 7-р сарын 20-нд Аюулгvйн Зевлелеес гал зогсоох тухай тогтоол баталсан бегеед ээ тогтоолыг Ирак хvлээн зевшеерч, харин Иран 1988 оны 7 сарын 18-нд хvлээн зевшеерчээ. Vvнээс сарын дараа гал зогсоож, хоёр тал хэлэлцээний ширээнд сууснаар уг дайн зогссон тvvхтэй. Энэ дайнд 1 сая гауй хvн амь vрэгдэж, 1,7 сая хvн шархадсан байна.



13. ЗХУ-Афганы дайн. 1973 онд Афганистанд хаант засгийг халж, БНУ-ыг тунхагласан цэргийн эргэлт болж, М.Дауд шинэ еренхийлегч болсон. Тvvнийг ЗХУ бvх талаар ивээн тэтгэж байв. Гэвч энэ vеэс Афганистанд иргэний дайн пуштун, тажик болон бусад vндэстэнvvдийн хооронд болж эхэлсэн байна. ЗХУ нь анхнаасаа афганы дотоод хэрэгт хэт их оролцож, еерийн стратегийн ашиг сонирхлын vvднээс еерийн тоглоомын засгийн газрыг удаа дараалан байгуулж байсан. Жишээ нь, ЗХУ-ын талыг баримтлагч Б.Кармаль ЗХУ-ын дэмжлэгээр засгийн эрхэнд гарч байв. ЗХУ-ын удирдагч Брежнев, Андропов нарын шийдвэрээр Х.Амины дэглэмийг унагаж, Б.Кармалийн засгийн газрыг байгуулах зорилгоор 1979 оны 12-р сарын 27-нд Зевлелтийн цэрэг Афганистанд цемрен оржээ. ЗХУ-ын энэ болчимгvй vйл ажиллагаанаас болж сая нэг энх тайван байдал тогтож, нэгдсэн тер улсаа байгуулсан афганчуудыг олон хэсэг задлан бутаргажээ. Дайны хелеес дvрвэн 5 сая хvн Пакистан, Иранд дvрвэн гарав. Афганы хэрэг явдлаас болж ЗХУ-ын нэр хvнд олон улсын тавцанд унаж, ЗХУ-АНУ-ын харилцаа хvйтэрсэн байна. Энэ vед серег хvчний партизанууд нутаг дэвсгэрийнхээ бараг ихэнхийг хяналтандаа барьж байсан. ЗХУ яаж ч мэрийгээд, хичнээн ч хvн хаяад Афганистаны байдлыг хянаж чадахгvйд хvрэв. Афганистан дахь ялалтгvй дайн нь ЗХУ-ын хувьд хvн, хvчний хийгээд эдийн засгийн байдлыг нь доройтуулж, vндэснийх нь орлогыг целмеж байсан нь ЗХУ-ыг Афганы серег хvчний удирдагчид, тэдний цаана зогсож буй Пакистан, Иран, улмаар АНУ-тай шууд хэлэлцээ хийхээс аргагvйд хvргэжээ. 1988 оны 4-р сарын 14-нд Женевт НVБ, ЗХУ, АНУ, Афганистан, Пакистан улсууд Афганы байдлыг зохицуулах хэлхээ холбооны тухай хэлэлцээрт гарын vсэг vуржээ. Энэ хэлэлцээрээр ЗХУ цэргээ гаргахаар тохиролцсон бегеед 1989 оны эхээр Зевлелтийн цэрэг Афганистанаас гарч дууссан. ЗХУ-ын 100,000 цэрэг Афганд орсон бегеед 10,000 цэрэг энэ утга учиргvй дайны золиос болж амь насаа алдсан юм. Энэхvv дайн нь 10 гаруй жил vргэлжилж, хоцрогдсон ядуу буурай энэ орон дайны хелд улам их нэрвэгдсэн тедийгvй, саяхныг хvртэл vргэлжилсэн иргэний дайны гол vндэс суурь нь болж егсен.



14. Персийн булангийн I дайн
Холбогдох хvмvvсийн намтар: Саддам Хуссейн
Персийн булангийн дайн буюу " Целийн Шуурга" ажиллагаа нь 1991 онд Ирак болон НVБ-ын хооронд болсон.Уг дайны гол учир шалтгаан нь Ирак улс Кувейтыг эзэлж авсан явдал юм. Иракийн удирдагч Саддам Хусейны Кувейтыг эзлэх гол шалтгаан Ойрхи Дорнод болон дэлхийд еерийн байр суурийг бэхжvvлэх, ОПЕК-н орнууд болон бvс нутгийн улсуудыг сvрдvvлэх, хамгийн гол нь Кувейтын нефтийн баялагт шунаж байсантай холбоотой. Иракийн херш зэргэлдээ орших Кувейтэд дэлхийн нефтийн 10% нь байдаг бол Саудын Арабад 25% нь ноогддог байна. Харин Иракт 11% нь ноогддог бегеед дэлхийн томоохон нефть экспортлогч юм.
1980-1988 онд Ирак еерийн херш болох Ирантай олон жил vргэлжилсэн дайн хийж эдийн засгийн хямралд ороод байсан боловч цэрэг, зэвсэгийн хувьд бvс нутагтаа Израйлийн дараа орохоор болсон байсан ба С.Хуссейн Араб дахин нэгдэж Израйлийн эсрэг дайн хийх ёстой гэж vзэж байсан. Персvvдтэй буюу Ирантай хийсэн дайнд Арабууд дэмжээгvйд тэрээр ихэд хорсож байсан.
1.Дайны эхлэл
Ирак нь Кувейтэд едер ирэх тусам аюул занал учруулж, Кувейтын хилд олон мянган цэргээ беегнерvvлж байлаа. Улмаар 1990 оны 8 сарын 2-нд олон зуун танк бvхий Иракийн цэрэг Кувейтын хилийг нэвтрэн орсон байна.24 цагийн дотор Ирак Кувейтыг бvрэн хяналтандаа авч, Саудын Араб-Кувейтын хилд олон мянган цэрэг байрлуулсан нь Саудын Арабад аюул занал учруулж байлаа. Иракчууд ийнхvv Кувейтыг эзэлж, Сауд Араб руу довтлохоор заналхийлж байсан нь аж vйлдвэржсэн орнуудад тvгшvvрийн харанга дэлдсэн. Учир нь дэлхийн нефтийн неецийн ихэнх хэсэг нь Кувейт, Саудын Арабад байдаг нь нефтийн хомсдол vvсэх бодит аюул нvvрлэсэн.
Иракийн цэрэг Кувейт руу довтолсон тэр едер НVБ-ын Аюулгvйн Зевлел Иракыг Кувейтээс цэргээ гаргахыг шаардсан ба 8 сарын 6-ны едер НVБ Иракт эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна. 8 сарын 7-нд АНУ Иракийн зvгээс Саудын Арабын эсрэг хийж болзошгvй довтлогооноос хамгаалахын тулд Персийн булан руу цэргээ илгээхээ зарласан байна. Гэвч Хуссейн vvнийг vл тоомсорлож байсан тедийгvй Кувейтэд байсан гадаадын иргэдийг баривчилан хорьсоны дотор Кувейтэд байсан гадаадын дипломатчид болон телеелегчид, мен Кувейтын энгийн иргэд байсан ба тэднийг цэргийн болон аж vйлдвэрийн объектууддаа амьд бамбай болгон хорьж байлаа. 8 сарын 25-нд НVБ-ын Аюулгvйн Зевлел Иракийн эсрэг хvч хэрэглэх тогтоол баталсан. Мен vvний дараа 11 сарын 29-нд Холбоотнууд хэрэв Ирак Кувейтээс 1991 оны 1 сарын 15 гэхэд цэргээ гаргахгvй бол эцсийн арга хэмжээ авахаар болсон байна.1 сарын дундуур Холбоотны 28 орны / АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Австрали, Бельги, Нидерланд, Дани, Норвег, Испани, Турк, Емнед Солонгос, Швед, Грек, Шинэ Зеланд, Португаль, Египет, Саудын Араб, Иордан, Ливи, Йемен, Сири, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Катар, Оман, Пакистан, Сингапур, Бангладеш, Чехословак, Унгар, Польш, Аргентин, Марроко, Нигери, Сенегал, Сьерра-Леоне, Афганистан, Гондурас / 670,000 цэрэг, 3,500 танк болон 1,800 байлдааны нисэх онгоц Персийн булангийн бvс нутагт беегнерсен байна. Харин ЗХУ, Хятад улсууд эвсэлд албан ёсоор нэгдээгvй боловч НVБ-ын Аюулгvйн Зевлелеер дамжин чухал vvрэг гvйцэтгэж байсан. Холбоотны голлох орнуудад - АНУ-425,000 цэрэгтэй, Их Британи, Франц болон Арабын Египет, Саудын Араб, Сири зэрэг улсууд байсан. Холбоотнуудын 200 хелег онгоц Персийн буланд байсан ба vvний дотор АНУ-ын 6 нисэх онгоц тээвэрлэгч байсан.
Харин Кувейтэд Иракийн 350,000-550,000 цэрэг байсан мен Иракийн емнед хэсэгт 4,500 танк, 550 нисэх онгоц бас багахан хэмжээний тэнгисийн цэргийн хvчинтэй байсан.
2.Дайны vйл явц
1991 оны 1 сарын 17-ноос эхжлж Холбоотнууд 5 долоо хоногийн турш Иракийн цэрэг, аж vйлдвэрvvдийг агаараас хvчтэй бембегдеж vvний дараа хуурай замын цохилтоо эхэлсэн байна. Агаарын цохилтын гол зорилго нь Иракийн дайрах чадварыг vгvй хийх мен биологийн, химийн, цемийн зэвсэгийн чадамжийг хорогдуулах, Иракийн агаарын хvчнийг жагсаалаас гаргах, Кувейтэд байсан цэргийг ар талаас нь таслах, Иракийн цэргийн бэлэн байдлыг алдагдуулах байсан.Агаарын довтолгооны vеэр Иракийн нийслэл Багдад хот маш ихээр эвдрэн сvйрч, эрчим хvч болон ус хангамж нь тасарсан. Агаарын довтолгооны vр дvнд Иракийн танк, артиллери зэрэг зэвсэг техник, тээврийн хэрэгсэлийг нь бараг бvгдийг нь жарсаалаас гаргаж, цэргvvдийнх нь хоол, тvлш, усан хангамжийг нь тасалсан.Мен АНУ-ын хелег онгоцноос харвасан пуужингууд нь Иракт маш их хохирол учруулсан.Vvний хариуд Ирак нь Израйль, Саудын Арабын хvн амын олноор тевлерсен газар руу "Scud" гэдэг пуужинг харвасан боловч барууны стандартаар энэ пуужин нь хvчин чадал муутай, бvрэн боловсрогдоогvй байсан.Гэсэн хэдий ч нэлээн олон хvний аминд хvрсэн.Энэ vйл явдлыг Израйлыг дайнд оролцуулж улмаар холбоотоны тоонд байсан Араб- Израйлийн зерчилдеенийг дэвэргэж, холбоотнуудыг хагалан бутлах зорилготой байсан гэж шинжээчид vзэж байсан.Гэвч Израйль дайнд оролцоогvй билээ.
Vvний дараа 1 сарын 29-нд Иракийн цэргvvд Кувейтын ойролцоо, тэнгисийн эрэгт орших Саудын Арабын Кафжи хотыг эзэлсэн боловч АНУ-ын цэргийн тусламжтайгаар Сауд болон Катар цэргvvд хотыг челеелсен байна. 2 сарын сvvл гэхэд агаарын довтолгооны тоо цеерч мен Иракийн Кувейт болон емнед Иракт байрлаж байсан цэргvvд маш хохирол амсаж цэргvvдийнх нь тоо 183,000 болтлоо буурсан байна.
Холбоотны гол довтолгоон 1991 оны 2 сарын 24-нд Ирак болон Кувейт руу нэгэн зэрэг эхэлсэн байна. Холбоотнууд 3 хэсгээр довтолсон.Эхний хэсэг болох АНУ болон Францын цэргvvд Саудын Арабын нутгаас Ирак руу дайрч улмаар эрчимтэйгээр Евфрат мерен хvрч Иракийн цэргийн хангамжийг нь тасалжээ. Харин 2 дахь хэсэг болох АНУ, Их Британы цэргvvд Саудын Арабаас Ирак руу довтолжээ.Тэд чанх хойшоо довтолж байснаа гэнэт чигээ еерчилж зvvн тийшээ эргэсэн байна.3 дахь хэсэг болох АНУ-ын тэнгисийн явган цэрэг, Египет, Кувейт, Саудын Араб, Сирийн цэргvvд Кувейтыг емне зvгээс нь довтолсон байна. 2 сарын 26-нд Хуссейн цэргээ Кувейтыг орхин гарахыг тушаав. Гэсэн хэдий ч Иракийн цэргvvд энэ vед Кувейтээс гарах боломжгvй бvслэгдсэн байсан. 2 сарын 28-нд байлдааны ажиллагаа ендерлеснеер довтолгоон эхэлсэнээс 100 цагийн дараа гэхэд " Целийн шуурга" ажиллагаа дууссан.
3.Дайны тегсгел
Иракын тал 1991 оны 4 сарын 6-нд гал зогсоох хэлэлцээрийг хvлээн зевшеерч, улмаар 4 сарын 11-нд НVБ-ын Аюулгvйн Зевлел дайн албан ёсоор дууссаныг зарласнаар уг дайн тегссен юм. Хэлэлцээ ёсоор Ирак Кувейтэд дайны телбер егех болсон. Мен Ирак еерийн биологийн болон химийн зэвсэгийн байгууламжууд мен цемийн зэвсэг vйлдвэрлэх боломжтой неецее устгах амлалт авсан байна. Гэсэн хэдий ч одоо хvртэл дээрх амлалтуудаа биелvvлэгvй байна.Ирак хараахан цемийн зэвсэгтэй болоогvй боловч цемийн зэвсэгтэй болохыг оролдож vvнээс vvдэн одоо дахин дайн vvсэх хямралын шалтгаан болоод байна.
4.Дайны vр дvн
Энэ дайнд Иракууд Кувейтэд химийн зэвсэг хэрэглэсэн, мен Кувейтын нефтийн цооногийг шатаасан нь экологи, эдийн засгийн гэх мэт маш их хор хенеел учруулсан.
Иракийн 100,000 гаруй цэрэг алагдсан (зарим нь vvнээс ч бага гэж vздэг).Харин холбоотны 370 цэрэг алагдсан.Мен Кувейт, Иракийн олон мянган энгийн иргэд дайны хелд vрэгдсэн.Дайны дараа ч гэсэн Иракийн олон иргэд дайны шууд vр дагавараар елсгелен, евчин гэх мэтээр шалтгаанаар vрэгдсэн.Иракийн тээвэр, холбоо, газрын тос, усан хангамж, эрчим хvч болон бусад аж vйлдвэрvvд бvрэн сvйрсэн байна.
Дайны дараа Саддам Хуссейн Иракийг толгойлсон хэвээр vлдсэн.Гэсэн хэдий ч Хойд Ирак дахь Курдуудын бослого, Емнед Ирак дахь шийт урсгалынхны бослогууд нь дайны ялагдсаны шууд vр дагавар болон гарч ирсэн.Эдгээр бослогууд нь С.Хуссейны дэглэмийг унагах зорилоготой байсан ба тэднийг хvч хэрэглэн зэрлэгээр даржээ.1 сая гаруй Курдууд Иракийн хойд зvгийн уулархаг бvс нутаг, Турк, Иран руу дvрвнсэн байна.
Мен олон зуун мянган лалын шийт урсгалынхан Иран руу дvрвэсэн.Бослогод оролцсон олон арван мянган курд, шийтvvд амь vрэгдсэн.
4 сард АНУ болон бусад эвслийн орнууд Хойд Иракт аюулгvйн бvс байгуулж, курдын дvрвэгчидийг орогнуулж Иракийн цэргээс хамгаалах болсон.Тэдний хоол хvнс зэрэг бусад хэрэгцээг нь одоог хvртэл хангасаар байна. Холбоотнууд Хойд Иракт нислэгийн аюулгvйн бvс байгуулж тvvнд эргvvл хийж Хойд Иракийн агаарын болон хуурай замын цэргийн хеделгеенийг хянах болсон. Мен 1992 оны 8 сард шийтvvдийг хамгаалах зорилгоор Иракийн емнед хэсэгт нислэгийн аюулгvйн бvс байгуулсан байна.
Персийн булангийн дайн нь олон улсын анхаарлыг Араб- Израйлийн зерчлийн зvг хандуулсан. Мен дайны дараа АНУ Араб-Израйлийн хооронд энхийн яриа хэлэцээр байгуулахад дипломат хvчин зvтгэл гаргасаар байна. Энэ дайны нелеегеер Хvйтэн дайныг тегсгелийн шатанд нь оруулсан.
Өнөөдөр дэлхий дахины анхаарал дахин Персийн булан руу төвлөрч, Персийн булангийн II дайн 2003 оны 3 сарын 20-нд эхэлсэн.


15.Югославийн дайн. 1990-ээд оны эхээр дэлхийн улс терийн системд еерчлелт гарч коммунист дэглэмийн гол орон ЗХУ задарсны vр дvн Югославт шууд тусгалаа олж эхэлжээ. Югославын бvрэлдэхvvнд байсан 6 БН Улс, тэр дундаа Серби, Монтенегрогоос бусад Хорват, Босни, Словени, Македони улсуудад vндэсний vзэл газар авч, Югославийн холбооноос еерийн бvрэн тусгаар улсыг байгуулахыг эрмэлзэх болсон. Улмаар энэ vйл ажиллагаа нь 1991 оноос 1995 оны хооронд vргэлжилсэн дайнд хvргэсэн. Тусгаар тогтнолоо зарласан Хорват, Боснийн эсрэг Сербийн цэргийн vйл ажиллагааны улмаас тус бvс нутагт НVБ-ын Энхийг Сахиулах Хvчний цэргvvд орсноор байдал намжсан. Энэ дайн зогссоны дараа Македони, Словени, Хорват, Босни-Херцеговина улсууд бvрэн тусгаар тогтнолоо олсон. Энэ дайн эдгээр улсуудад маш их хохирол учруулсан. Зевхен Боснид 250,000 хvн амь vрэгдсэн.



16.Чеченийн дайн. Чеченьд ЗХУ-аас тусгаарлах асуудал хурцаар тавигдаж, Чеченийн генерал Жохар Дудаев 1991 онд коммунист засгийн газрыг Грозныйгоос хеен гаргасан. 1991 оны 10 сард Чеченьд еренхийлегчийн сонгууль болж Ж.Дудаев vнэмлэхvй олонхийн саналаар ялалт байгуулсан. 1991 оны 11 сард ЗХУ задарсны дараа Чечень улс тусгаар тогтнолоо зарласан. Гэвч vvнийг Оросын шинэ засгийн газар хvлээж аваагvй. Энэ vед Ингушь Чечениэс салж еерийн БНУ-ыг байгуулсан. 1994 оны 12-р сард ОХУ-ын засгийн газар Чеченьд байлдааны ажиллагаа явуулах шийдвэр гаргасны дагуу Оросны цэрэг Чеченьд цемрен орж 1995 оны 2-р сард Чеченийн нийслэл Грозныйг эзлэн авахад хот бvрэн сvйрсэн байлаа, тулалдаанд олон мянган хvн амь vрэгдсэн. Грозныйг эзлэн авсныхаа дараа тэнд оросууд тоглоомын засгийн газар байгуулсан байна. Энэ vед Ж.Дудаев цэргvvдийнхээ хамт ухарсан боловч бууж егехийг хvссэнгvй. Чеченийн ард тvмний тэмцлийн удирдагч Ж.Дудаев 1996 оны 4-р сард Оросын пуужингийн цохилтонд амь vрэгдсэн. 1996 оны 5-р сард ОХУ-ын еренхийлегч Борис Ельцин Чеченийн еренхийлегч Зелимкан Яндарбиев нар гал зогсоох гэрээ байгуулсан боловч хоёр талын хооронд тулалдаан vргэлжилсээр байлаа. Энэ vед Чеченийн 40,000 хvн дайны золиосонд амь vрэгдэж, 300,000 хvн Чечениэс дvрвэн гарсан нь хvн амын бvтцэд маш хортойгоор нелеелсеер байна. Чечений хvн ам 800,000 байсан шvv дээ!!! Оросын ЗГ Чеченийн автономит эрхийг зевшеерсен боловч бvрэн тусгаар тогтнолыг хvлээн зевшеереегvйн улмаас босогчид vргэлжлvvлэн ширvvн тэмцсээр байлаа. Чеченийн босогчид нэгдсэн хvчээр 1996 оны 8-р сард Грозныйг эзлэн авлаа. Энэ сарын сvvлчээр ОХУ-ын еренхийлегч Б.Ельцины Vндэсний Аюулгvй Байдлын Зевлех Александр Лебедь Чеченийн босогчдын удирдагчидтай яриа хэлэлцээр хийж 2001 он хvртэл Чеченийн статусын талаар хэлэлцээр гаргахгvй байхаар тохиролцсоны vндсэн дээр 12-р сард Оросын цэрэг Чечениэс гарав. Чеченьд еренхийлегчийн сонгууль болж, Яндарбиев Чеченийн босогчдын удирдагч Аслан Масхадовт ялагдав. 1997 онд Масхадов, Ельцин нар энхийн гэрээнд гарын vсэг зурсан. Гэвч энэ байдал удаан тогтоогvй. Оросын цэрэг Чеченьд дахин цемрен орсон.

1 comment:

  1. Thanks ! Its really useful information :)
    Keep working!!

    ReplyDelete