Search This Blog

Sunday, January 10, 2010

Бүгд Найрамдах Исланд Улс

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ИСЛАНД УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Бүгд Найрамдах Исланд Улсын хооронд 1974 оны 6 дугаар сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон.

1990 оноос хойш хоёр орны улс төрийн харилцаа идэвхитэй болж ирсэн бөгөөд хэд хэдэн чухал айлчлалууд хэрэгжсэн.1997 онд МИАТ компани, Иргэний агаарын тээврийн удирдах газар болон Дэд бүтцийн хөгжлийн яамны төлөөлөгчид, 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн сайд, 2005 онд Гадаад хэргийн дэд сайд тус тус Исланд Улсад айлчилж, Исландын Хөдөө аж ахуйн сайд 2003 Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Исландыг манай Лондон дахь ЭСЯ хамаарч ажилладаг бөгөөд Бээжин дэх Исландын ЭСЯ Монгол Улсын хавсран ажилладаг.

Монгол-Исландын нийгэмлэг 1998 онд байгуулагдсан.

No comments:

Post a Comment