Search This Blog

Saturday, January 9, 2010

Бvгд Найрамдах Бангладеш Ард Улс Дипломат харилцаа тогтоосон огноо: 1972-06-28

Бvгд Найрамдах Бангладеш Ард Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1972-06-28
________________________________________
МОНГОЛ, БАНГЛАДЕШИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Дорнод Бенгал буюу Зүүн Пакистан гэгдэж байсан Бангладешийн ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Монгол Улс эхнээс нь дэмжиж иржээ.
1971 оны дөрөвдүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын удирдлагаас БНМАУ-ын даргад гэж хаягласан захидал ирүүлж, түүндээ өөрийн улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. 1972 оны нэгдүгээр сарын 12-нд БНБАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгааг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Гадаад явдлын Яамны сайд нар Бангладешийн Eрөнхий сайд, ГЯЯ-ны сайдад албан ёсоор мэдэгдсэн нь Бангладешийг хүлээн зөвшөөрсөн анхны таван улсын нэг байв.
Бангладеш улсыг хүлээн зөвшөөрсөн явдлыг эсэргүүцэн Пакистан манай улстай тогтоосон дипломат харилцаагаа 1972 оны нэгдүгээр сард тасалсан.
Монгол Бангладешийн хооронд дипломат харилцаа 1972 оны зургадугаар сарын 27-нд тогтоосон. Хоёр тал элчин сайд нараа Дели, Москвагаас хавсран суулгахаар тохиролцсон бөгөөд манай анхны элчин сайд Б.Дашцэрэн 1974 оны гуравдугаар сарын 12-нд Бангладешийн Eрөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан.
Манайд өрнөсөн ардчилсан өөрч лөлтийн үeэр бангладешийн тал зургаа дахь элчин сайдаар ноён Мустафизур Рахманыг томилох тухайгаа 1991 оны гуравдугаар сарын 28-нд мэдэгдэж, тэрээр мөн оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатад Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Тус улсад хавсран сууж байсан Бангладешийн элчин сайд нар хоёр орны харилцааг хөгжүүлэх, ялангуяа соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байгаа бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэж байв. Тухайлбал, манай улсын гадаад худалдаа, ялангуяа, Энэтхэгтэй хийж байгаа худалдаа, хивсний ар хийдэг олс /жут/-ыг ямар улсаас авдаг зэргийг сонирхон уг олсыг үйлдвэрлэх, гадаадад гаргах талаар Бангладеш дэлхийд дээгүүр байранд ордгийг дурдаж, манайтай худалдааны харилцаа хөгжүүлэх сонирхолтой нь ажиглагдаж байлаа.
1973 оны тавдугаар сард Даккад болсон Азийн орнуудын энх тайвны бага хуралд манай улс оролцсон бөгөөд уг төлөөлөгчдийн гишүүн ГЯЯ-ны хэлтсийн дарга Бангладешийн ГЯЯ-ны сайд, орлогч сайд нартай уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.
БНМАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд тэргүүтэй төлөөлөгчид1974оны дөрөвдүгээр сард Банладешид айлчилж, хоёр орны харилцааны болон хоёр талын сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцож Монгол, Бангладешийн хооронд соёлоор харилцах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор 1988 онд Соёлын төлөвлөгөө байгуулагдсан.
БНМАУ-ын Ардын их хурлын төлөөлөгчид 1980 оны 12-дугаар сард Бангладешид айлчилсан. Манай төлөөлөгчид Бангладешийн парламентын төлөөлөгчдийг БНМАУ-д айлчлахыг урьж, бичгийн урилга өгсөн боловч дараахан нь 1981 онд Банладешид цэргийн захиргаа тогтож парламент нь тараагдсан юм. 1986 оны тавдугаар сард явагдсан сонгуулийн дүнд парламент шинээр байгуулагдсан тул Банладешийн парламентын төлөөлөгчдийг урилга ёсоор БНМАУ-д хүлээн авч айлчлуулахад бэлэн буйгаа Монголын тал мэдэгдэж байгаа болно.
Ази, Номхон далайн орнуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай Конвенц байгуулах санал дэвшүүлж илгээсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын илгээлтэд Бангладешийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч 1981 оны аравдугаар сарын 19-нд хариу ирүүлсэн боловч манай саналыг дэмжсэн тухай тодорхой зүйл бичээгүй, Банладешийн чармайлтын тухай тайлбарласан байв.
Хоёр тал бие биеийн үндэсний баяр, тэмдэглэлт ой, үйл явдлуудыг тохиолдуулан дээд болон өндөр хэмжээнд баяр хүргэдэг уламжлалтай.
1991 оны 3 дугаар сарын 20-нд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн хатагтай Бегам Халеда Зиа-д БНБдАУ-ын ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэсэнд тэрээр талархал илэрхийлж, хариу цахилгаан утас ирүүлсэн. Хатагтай “Б.Х.Зиа хариу цахилгаан утсандаа”……Танай сайхан оронтой тогтоосон найрамдалт харилцаагаа бид чухалчлан үнэлдэг. Хамтын ажиллагааны энэхүү харилцаа манай ард түмнүүдийн эрх ашиг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын тусад нийцэн цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэсэн.
Бангладешийн ГЯЯ-ны сайдыг БНМАУ-д айлчлахыг урьсан албан ёсны бичгийн урилгыг 1983 онд гардуулсан. Бангладешийн ГЯЯ-ны сайд байсан Шаме-уд-Доха урилгыг талархан хүлээн авсан боловч хэрэгжүүлж амжилгүй өөр ажилд шилжсэн. Бангладешийн түрүүчийн элчин сайд Р.Карим 1998 оны 12 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэнтэй уулзахдаа шинээр томилогдсон ГЯЯ- ны сайддаа урилга өгөх бололцоотой эсэхийг лавласан юм. Сайд Ц.Гомбосүрэн Бангладешийн ГЯЯ-ны сайдад бичгийн урилга илгээсэн.
БНМАУ, БНБдАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 15 жилийн ойг тохиолдуулан Гадаад явдлын Яамны сайд нар 1987 онй 6 дугаар сарын 28-нд харилцан баяр хүргэж цахилгаан утас солилцсон.
Бангладешийн тал 1982 онд Делид зохиогдсон Азийн IX тоглолтод оролцсон Монгол урлагийн хэсгийг хүлээн авах хүсэлт тавьсны дагуу манайх 1982 оны 12 дугаар сард Бангладешид айлчлан тоглосон бөгөөд 1989 онд мөн Бангладешийн тал УАДБЧ-ын жүжигчдийг сайн хүлээн авсан болно.
1980 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод Банладешийн кино долоо хоног зохиогдсон.
Бангладешийн тал 1993 оны 11 дүгээр сарын 2-30-нд Дакка хотноо Азийн орнуудын урлагын наадам зохион явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг наадамд урьж байгаа тухайгаа Москва дахь ЭСЯ-аар дамжуулан мэдэгдсэн.
Манай тал урьсанд талархал илэрхийлээд оролцож амжихгүйгээ хэлсэн.
1975 онд Бангладешид үер болсны улмаас олон хүний амь үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсанд манай улс харамсал илэрхийлж, сэтгэл санааны дэжмлэг үзүүлсэн төдийгүй, 10 мянган метр бөс барааг буцалтгүй тусламж болгон өгч, 1988 онд байгалийн гамшгаас учирсан хор хохирлыг арилгах тухай Бангладеш НҮБ-д санал тавьж хэлэлцүүлэхэд манай тал дэмжсэн юм. 1985 оны 5 дугаар сард болон 1991 оны 3 дугаар сард Бангладешид далайн хар шуурга болж байгалийн гамшиг тохиолдсонд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээсэнд Бангладешийн удирдагчид талархал илэрхийлж хариу цахилгаан утас ирүүлсэн болно.
Манай улс Банладешийг НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагад элсэх, сонгогдоход дэмжиж ирэв. Тухайлбал, 1978 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд Бангладеш нэрээ дэвшүүлэхэд болон ДЭХБ-ын ЗӨА-ийн бүсийн захирал, Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх захирлын тушаалд Бангладешийн иргэдийг сонгогдоход дэмжсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 46 дугаар ч уулганаар манай улс эдийн засаг, нийгмийн зөвлөлд нэрээ дэвшүүлсэнтэй холбогдуулан Банладешийн тал дэмжлэг үзүүлсэн.
Бангладеш, Монголын найрамдлын нийгэмлэг байгуулах боломж нөхцөлийг судалж, ярилцаж байсан боловч Бангладешийн эрх баригчид олон нийтийн байгууллагын шугамаар харилцаа идэвхжүүлэх бодолгүй, нөгөө талаар тус орны дотоод улс төрийн байдал төдий л тогтвортой бус байсан зэргээс шалтгаалан уг асуудал хэрэгжээгүй.
Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын төвийн урилгаар Бангладешийн шашны төлөөлөгчид 1986 оны 10 дугаар сард манай оронд айлчилсан.
1993 онд Москвагаас хавсран суугаа элчин сайд М.Рахман Улаанбаатар хотноо ирж ажилласан бөгөөд Eрөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Худалдаа, үйлдвэрийн сайд нартай уулзаж байв.
Манай Элчин сайд Т.Чимэддорж 1995 оны 3 дугаар сард Бангладeшт ИЖБ-гээ барьжээ.
1997 онд манай Соёлын сайдыг Дакка хотноо болох Азийн урлагийн 8 дугаар их наадамд оролцуулах урилга ирүүлсэн.
1998 оны хоёрдугаар сард Бээжинд суугаа Элчин сайд А.К.М.Фарук-ыг хавсран суух элчин сайдаар томилсон.
2001 оны 3 дугаар сараас Бангладшийн 3 иргэн манай улсад хууль бусаар оршин сууж байсан ба эдгээр иргэдийг Бээжинд суугаа ЭСЯ- тай нь ярилцаж нутаг буццасан байна.
2003-2004 оны хичээлийн жилд Бангладeшийн Анагаах ухааны их сургуульд Монгол Улсаас нэг оюутан сургах боломжтойг Бээжинд суугаа ЭСЯ нь мэдэгдэв.
2004 оны 5 дугаар сард Монгол Улсаас тус улсад суух Элчин сайд Ж.Гөлгөө ИЖБ-гээ Бангладeшийн Eрөнхийлөгчид барьсан бөгөөд хоёр орны ХАҮТ-ын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахыг санал болгож байв.
2005-2006 оны хичээлийн жилд Бангладeшийн Батлан хамгаалах удирдлагын коллeжид манай 1 оюутан сургах санал ЭСЯ-аар тавьсаныг БХЯ-нд уламжилсан болно.
Манай хоёр орны төр, засгийн удирдлагууд хоёр орны үндэсний баяраар баярын цахилгаан утас харилцан солилцдог уламжлалтай.

No comments:

Post a Comment