Search This Blog

Saturday, January 9, 2010

Бельгийн Вант Улс


Дипломат харилцаа тогтоосон огноо: 1971-07-08

МОНГОЛ-БЕЛЬГИЙН ВАНТ УЛСЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бельгийн Вант Улстай 1971 онд дипломат харилцаа тогтоосон.

Манай тал 1992 онд Брюссельд ЭСЯ-аа нээсэн.

Хоёр орны хооронд "Монгол, Бельги-Люксембургийн эдийн засгийн холбооны хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр" (1992), "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай хэлэлцээр" (1995), "Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр" (2002)- үүд байгуулагдсан.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний яриа, хэлэлцээ идэвхжиж байгаа. Тухайлбал, 2004 оны 7 дугаар сарын 10-13-нд Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, 8 дугаар сарын 7-10-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.

Монгол-Бельгийн хооронд бараа эргэлтийн нийт хэмжээ 2004 оны эхний 10 сарын байдлаар 3100.4 мян.ам.дол байснаас экспорт 604.4 мян.ам.дол, импорт 2496 мян.ам.доллар байв.

Манай улсын Товь" ХК Бельгитэй хамтран "Жон Гоби Европ" гэсэн хамтарсан пүүс 1991 оноос байгуулан ажиллуулж байгаа бөгөөд манайхаас Франц, Испани, Бенелюксийн оронд нийлүүлж буй ноолууран бүтээгдэхүүнийг борлуулж байна. Бельгийн тал манай улстай нарны эрчим хүч, уул уурхай, өнгөт төмөрлөг, хивс, хүнс, цахилгаан холбоо болон бусад салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр илэрхийлж байсан.

Хоёр орны хооронд байгуулсан соёлын хэлэлцээр байхгүй. Гэхдээ бага хэмжээний соёлын солилцоо явагдаж ирсэн. Тухайлбал, Бельгид үзэсгэлэн гаргах, ардын дуу бүжгийн хамтлагын тоглолтыг зохион байгуулах гэх мэт. 1991 оноос Монгол-Бельги, Бельги-Монголын найрамдлын нийгэмлэгүүд байгуулагдсан.

No comments:

Post a Comment