Search This Blog

Sunday, January 10, 2010

Нидерландын Вант Улс

МОНГОЛ-НИДЕРЛАНДЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Нидерландын Вант Улстай 1972 оны 3 дугаар сарын 6-нд дипломат харилцаа тогтоосон.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт хэвийн явагдаж байна. Манай талаас хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Нидерландын Вант Улсад ажлын айлчлал хийсэн. Нидерландын талаас Нидерландын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Г.Залм 2002 оны 3 дугаар сард Монголд айлчилсан.

Хоёр орны хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” 1995 онд, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” 1995 онд, “Мал эмнэлгийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”1999 онд тус тус байгуулсан.

Монгол, Нидерландын хооронд бараа эргэлтийн хэмжээ 2004 оны эхний 11 сарын байдлаар экспорт 2811.3, импорт 1202.9 нийт 4014.02 мянган ам.доллар байсан.

Нидерландын Вант Улс 1991 оноос хойш байгаль хамгаалах, сургалт судалгаа, эрүүл мэнд, мал эмнэлэг, хууль зүй, мал аж ахуйн салбарт нийт 22 сая гаруй ам.долларын зээл, тусламж олгож 20 гаруй төсөл хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Нидерландын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 5.3 сая еврогийн нэмэлт санхүүжилтыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох болсон. Энэхүү хөрөнгийг байгаль орчны салбарт зарцуулах юм.

Нидерландын Клингендалийн Олон улсын харилцааны сургуулийн /Clingendael Institute of International Relations/ богино хугацааны сургалтад 1994 оноос хойш Монгол Улсын Гадаад хэргийн яам болон төрийн бусад байгууллагаас 30 гаруй албан хаагчид хамрагдсан.

Брюссель дэх манай Элчин сайдын яам Нидерландын хэргийг хавсран хариуцдаг. Нидерланд Улс манай улсыг Бээжингээс хавсран суудаг.

No comments:

Post a Comment