Search This Blog

Saturday, January 9, 2010

Канад Улс

Канад Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1973-11-30

МОНГОЛ-КАНАДЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Канад Улстай 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Манай Засгийн газар хоёр талын харилцааг цаашид идэвхжүүлэх үүднээс Канадын нийслэл Оттавад 2001 онд ЭСЯ- аа нээв. Канадын тал 1997 оноос Улаанбаатарт Өргөмжит консулын газраа нээн ажиллуулж байна.

Хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн Канад Улсад 2004 оны 10 дугаар сарын 19-21-ны хооронд хийсэн Төрийн айлчлал хоёр орны харилцаанд түншлэлийн шинэ хуудсыг нээсэн юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди болон Канад Улсын Ерөнхий сайд П.Мартин нарын Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцааг цаашид өргөн хүрээтэй түншлэлд хүргэх, ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчмуудын хүрээнд өргөжүүлэх талаар хамтран хүчин чармайлт гаргахаа нотлов.

Монгол Улс одоогоор Канадын 5 мужид Өргөмжит консулын газар нээн ажиллуулж байна. Хоёр орны хооронд төр засгийн болон бизнесийн харилцаа өргөжихийн хэрээр хүн солилцоо хурдацтай нэмэгдэж байна. 2001 онд Канадаас Монголд 163 хүн зорчиж байсан бол энэ тоо 2003 онд 410, 2004 оны эхний хагаст 466-д хүрэв. 2003 оны байдлаар Монголоос 146 хүн Канадад алба болон хувийн шугамаар зорчжээ.

Худалдаа: Монголын экспорт 2003- $ 659.8 мянга
2004/эхний арван сар/- $14491.1 мянга
Монголын импорт 2003- $2857.0 мянга
2004/ эхний арван сар/ $4860.3 мянга
1994 оноос хоёр талын худалдааны эргэлт тогтмол нэмэгдэж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт: ГХОГХА-ийн мэдээгээр, Монгол Улсад оруулж буй Канадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2004 онд нийт 250 сая ам. долларт хүрсэн байна. Канадын хөрөнгө оруулалт манай уул уурхайн салбарт түлхүү орж байгаа бөгөөд гол хөрөнгө оруулагчдын тоонд Айванхоу Майнз болон Комеко гоулд компани зүй ёсоор орж байна.

Тусламж: Монгол Улс нь Канадын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжид 1997 онд анх хамрагдсанаас хойш СИДА –гийн шугамаар 5 сая 560 мянган канад доллар /4.2 сая ам. доллар/, Олон улсын хөгжлийн судалгааны төвийн шугамаар 1 сая 140 мянган канад / 877 мянган ам. Доллар/ долларын тусламж авчээ. Түүнчлэн Канадын Засгийн Газар нь 2001 онд байгалийн гамшигтай тэмцэхэд 30000 ам доллар, 2003 онд SARS-тай тэмцэхэд туслах зорилгоор 20000 ам. доллар, мөн оны АШСТО-н 5-р бага хуралд 200000 кан. доллар тус тус хандивласан байна.

Хоёр орны хооронд байгуулсан баримт бич гүүд:
1994 оны 7 сар - Монгол Улсын Засгийн газар болон Канад Улсын Засгийн газар хоорондын Худалдааны хэлэлцээр
1998 оны 9 сар -Найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай тунхаглал
2002 оны 5 сар -Давхар татвар ногдуулахгүй байх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
2004 оны 10 сар -Өргөн хүрээтэй түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл
2004 оны 10 сар -Ялтан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
2004 оны10сар -Тогтвортой хөгжиж буй хотуудын санаачилга хөтөлбөрийн тухай Санамж бичиг
2004 оны 10 сар -Монгол Улсын ХХААЯ болон Канад Улсын Хүнсний хяналтын агентлагийн хооронд хамтран ажиллах захидал,
2004 оны 10 сар -Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичи

No comments:

Post a Comment