Search This Blog

Sunday, January 10, 2010

Кувейт Улс

МОНГОЛ-КУВЕЙТИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, ын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон.

1990-ээд оны дунд хүртэл харилцаа идэвхгүй, ёс төдий албан ёсны хэлбэртэй явж ирсэн байна. Үүний шалтгаан нь манай улсын харьяалагдаж байсан улс төрийн хүрээлэл болон аль аль тал нь хоёр талынхаа сонирхол, мөн харилцаа хөгжүүлэх ямар нөөц боломж байгааг сайн мэдэхгүй байсны дээр үүнийг судалж мэдэх талаар харилцан санаачлага гаргахгүй явж ирсэнд оршиж байв.

1990 онд Ирак Кувейтийг цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэхэд манай улс түүнийг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн эхний орны нэг бөгөөд кувейтийн тал үүнд улс төрийн ихээхэн ач холбогдол өгдөг. Кувейтийн тал Бээжингээс хавсран суух элчин сайдаа 1995 онд томилсон.

Кувейтийн талын санаачилгаар 1995 оны 10 дугаар сарын 16-18-нд Кувейтийн Эмир Шейх Жабер Аль-Ахмед Ас -Сабах Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцон, Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар хэвлэлийн хамтарсан албан мэдээ гаргасан байна.

1996 оны 3 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Кувейтэд албан ёсны айлчлал хийсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди 1998 оны 3 дугаар сарын 14-16-нд Кувейт улсад албан ёсоор айлчилж, Кувейтийн Эмиртэй өргөтгөсөн хэлэлцээ хийсэн ба хоёр талын хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах болон Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан.

1997 оны 10 дугаар сард Кувейтийн парламентын гишүүн Аднан Саед Абдулсамад тэргүүтэй парламентын төлөөлөгчид Монголд, 1998 оны 12 дугаар сард УИХ–ын дэд дарга Ц. Элбэгдорж Кувейтэд харилцан айлчилсан нь парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болсон.

Кувейтийн хөгжлийн Сангаас Дархан-Эрдэнэтийн хооронд 180 км автозам тавих төслийг санхүүжүүлэхэд 18 сая, Улаанбоомын УЦС-ын төсөлд 20 сая ам. долларын зээл олгосон. Одоо Эрдэнэт-Булган-Уньтын бригадын хооронд 140 гаруй км засмал зам барих санхүүгийн асуудлаар хоёр тал хэлэлцэн зарчмын хувьд тохирсон ба холбогдох Протоколд гарын үсэг зурсан.

1999-2000 онд Монголд тохиолдсон зудын хохирлыг арилгахад зориулан Кувейтийн Засгийн газраас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгосон.

No comments:

Post a Comment