Search This Blog

Saturday, January 9, 2010

Бvгд Найрамдах Болгар Улс

Бvгд Найрамдах Болгар Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 0000-00-00

МОНГОЛ, БОЛГАРЫН ХАРИЛЦАА

Монгол Улс БНБУ-тай 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1961 онд ЭСЯ-даа Софи, Улаанбаатарт харилцан нээсэн.

Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа 1960-1990 онд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байжээ. Хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд харилцааны түвшин буурч зогсонги байдалд орсон хэдий ч 1994 оноос уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэхээр талууд санал, санаачилга гаргаж эхэлсэн бөгөөд Болгарын Ерөнхийлөгч Ж.Желев 1995 онд Монголд, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд Болгарт тус тус албан ёсны айлчлал хийсэн.

Хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ /1995/, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих /2000/, Давхар татвараас харилцан ч өлөөлөх /2001/ тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны /2001/ болон Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээр /2000/ -үүдийг тус тус байгуулсан.

2003 оны эцсийн байдлаар хоёр орны худалдааны нийт бараа эргэлт 1471.7 мянган ам. доллар, үүнээс манай экспорт 4.9 мянган ам. доллар, импорт 1466.8 мянган ам. доллар болсон байна.

2004 оны байдлаар 25.0 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай Монгол, Болгарын хамтарсан 6 компани, аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах засгийн газар хоорондын комиссыг 1993 онд шинэчлэн зохион байгуулж анхны хуралдааныг нь 1994 онд Улаанбаатарт, 2 дугаар хуралдааныг 2003 онд Софид хийсэн.

Соёлын хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг 1957 онд байгуулсан бөгөөд өнөөг хүртэл нийт 500 гаруй монголчууд Болгарт дээд, тусгай боловсрол эзэмшсэн буюу эрдмийн цол хамгаалсан байна. Тус салбарт 2001-2005 онд хамтран ажиллах хөтөлбөрт хоёр тал 2001 онд гарын үсэг зурсан ба уг төлөвлөгөөний дагуу одоо Болгарт монголын 5 оюутан суралцаж байна.

No comments:

Post a Comment