Search This Blog

Sunday, January 10, 2010

Монголтой дипломат харилцаа тогтоосон ч харилцаа хөгжөөгүй орнууд

МОНГОЛ, МАЛИГИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Мали Улстай 1961 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Мали, Бүгд Найрамдах Мали Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Мали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байна.

МОНГОЛ, НАМИБИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Намиби Улстай 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Намиби Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ, БҮГД НАЙРАМДАХ МАКЕДОНИ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Хоёр улсын хооронд 1995 оны 6 дугаар сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.

Бvгд Найрамдах Мальт Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1979-08-08

Бvгд Найрамдах Мальдив Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1985-11-06

Папуа Шинэ Гвиней Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1976-06-16

МОНГОЛ, МАДАГАСКАРЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Мадагаскар Улстай 1979 оны 5 дугаар сарын 11-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Мадагаскар Улсыг, Бүгд Найрамдах Мадагаскар Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Мадагаскар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиконина Виктор 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан.

МОНГОЛ, НИГЕРИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улстай 1971 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсыг хавсран сууж байна.

МОНГОЛ НИКАРАГУАГИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Бүгд Найрамдах Никарагуа Улстай 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Никарагуа Улсыг, Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

МОНГОЛ, МОЗАМБИКИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улстай 1975 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Бүгд Найрамдах Мозамбик Улсыг хавсран сууж байна.

No comments:

Post a Comment