Search This Blog

Sunday, January 10, 2010

Бүгд Найрамдах Итали Улс

МОНГОЛ-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон.

Элчин сайд Ч.Батжаргал 2001 онд Ромын Пап Хоёрдугаар Йоан Павелд итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд Монгол Улсаас Итали Улсад суух Элчин сайдаар Улаанбаатараас ажиллаж байна.

Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн явагдаж байна. Хоёр орны хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр (1973), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1992), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1993), Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1993), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1994), Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1996), Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Протокол (2000), Давхар татвараас урьдчилан сэргийлэх тухай Хэлэлцээр (2003)- үүд байгуулагдсан.

Монгол-Италийн хоорондын бараа эргэлтийн нийт хэмжээ 2004 оны эхний 10 сарын байдлаар 13458.8 мянган ам.дол байснаас экспорт 10972.9 мян.ам.дол, импорт 2485.9 мян.ам.доллар байв.

Италийн Засгийн газар 1990-1999 онд 5.5 сая ам.долларын хүнсний тусламж үзүүлсэн. 1999 оны сүүлээр 1 тэрбум лирийн (0.5 сая ам.доллар) хүнсний тусламж хүрээнд 1500 тонн улаан буудайн тусламж үзүүлсэн.

Хоёр орон соёлын салбарт өргөн харилцаатай бөгөөд Соёлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Италийн Триест, Милан хотуудад Монголын палеонтологийн үзэсгэлэн /1995- 1998Ром, Ишиа хотуудад Түүхийн музейн үзмэрээс бүрдсэн "Чингисийн өв" сэдэвт үзэсгэлэн /1997/ гарсны зэрэгцээ ардын дуу, бүжгийн болон сонгодог урлагийн хэсгүүд солилцох, дуурийн дуулаачдын мэргэжил дээшлүүлэх, лектор илгээх зэргээр хамтран ажиллаж байна.

Монгол-Италийн нийгэмлэг 1990 онд байгуулагдсан. Итали-Монголын нийгэмлэг онд Триестад, Итали-Монголын "Соёмбо" нийгэмлэг Миланд тус тус байгуулагдан ажиллаж байна.

No comments:

Post a Comment