Search This Blog

Saturday, January 9, 2010

Арабын Социалист Ливи улс

МОНГОЛ-ЛИВИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Арабын Их Социалист Ливи Ард Жамахири Улсын хооронд 1976 оны 6 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон.

1978 онд БНМАУ-ын ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй төлөөлөгчид анх Ливид айлчилж хоёр орны харилцааг хөгжүүлэх хийгээд олон улсын харилцан сонирхсон асуудлаар саналаа солилцжээ.

1981 онд Ливийн нийслэл Триполи хотноо болсон ливийн ард түмэнтэй эв санааны нэгдэл илэрхийлэх олон улсын бага хуралд Монголын Ази, Африкийн орнуудтай эв санаагаа нэгтгэх хөдөлгөөний дарга П.Хорлоо тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

1986 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд илгээлт солилцсон.

1986 онд Триполи хотноо болсон империализм, сионизм, харгислалын эсрэг тэмцэх олон улсын байнгын 2 дугаар чуулга уулзалтын бага хуралд ливийн тал манай төлөөлөгчийг урьж түүнд Алжирт суугаа элчин сайд Ц.Дэмиддагва оролцжээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи энэ хугацаанд Үндэсний баяр, бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан төр засгийн удирдагчид, гадаад хэргийн сайд нарын хэмжээнд харилцан баярын илгээлт солилцож ирэв.

No comments:

Post a Comment