МОНГОЛ, ПОРТУГАЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Бүгд Найрамдах Португали Улсад 1974 оны 4 дүгээр сард дарангуйлагч дэглэм унахад шинээр байгуулагдсан түр засгийн газрыг манай засгийн газар мөн оны 6 дугаар сард хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох үндэс тавигдаж улмаар 1974 оны 7 дугаар сарын 26-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон.
Монгол, Португалийн хооронд одоогоор худалдаа, соёлын салбарт тодорхой харилцаа байхгүй. Харин төрийн шугамаар хэвийн харилцаатай байна.
Тус улсаас БНПорУ-д Франц Улсаас хавсран суух анхны элчин сайд Б.Готов 1976 онд, элчин сайд Б.Буд 1980 онд, Л.Мундагбаатар 1991 онд, Х.Бэхбат 1994 онд, Г.Луузан 2001 онд тус тус Лиссабонд очиж ИЖБ-ээ барьсан.
Португалаас Бээжинд суугаа Элчин сайд манай улсыг хавсран суух болж элчин сайд Марио Неваш 1975 онд, Фернандо де Магальяанеш Круш 1978 онд, А.Патрисиу 1981 онд, С.Сакандура- Кабрал 1986 онд, Антонио Леал 1991 онд, Мануэль Дуарте Хесус 1994 онд, Педро Катарино 1997 онд, Антонио Сантана Карлос 2003 онд тус тус ИЖБ-ээ барьсан.
Элчин сайд Неваш 1976 онд Монголд ирэхдээ ГХЯ, ШУА, Соёлын яамны албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны хооронд соёлын хэлэлцээр байгуулах, худалдаа хийх боломжийг судалж үзэхээр ярьж байжээ.
Португалиас 1993 онд 5 мянга орчим ам. долларын бараа, 1996 онд 100 мянга орчим ам.долларын бараа Монголд оруулсан бөгөөд харин манайхаас бараа аваагүй байна.
Монгол Улсаас Португали Улсад суух Элчин сайд Х.Бэхбат 1994 ИЖБ-ээ барих үеэрээ соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах санал тавьж төслийг гардуулсан. Мөн хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулах санал дэвшүүлж, загвар төслийг өгсөн. Португалийн тал манай улстай харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдэж, дурдсан төслүүдийг судалж үзэхээр болсон байна.
1998 оны 5 дугаар сард Лиссабонд болсон бүх дэлхийн “ЭКСПО-98” үзэсгэлэн яармагт МХАҮТ-аас төлөөлөгч урилгаар оролцсон.
2003 оны 9 дүгээр сард Порто хотод М
No comments:
Post a Comment