Search This Blog

Saturday, January 9, 2010

Бvгд Найрамдах Ирланд Улс

Бvгд Найрамдах Ирланд Улс

МОНГОЛ -ИРЛАНД УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс Бүгд Найрамдах Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсын Их Хурлын дарга 2005 оны 1 дүгээр сард, Гадаад хэргийн дэд сайд 2005 оны 3 дугаар сард тус тус Ирланд Улсад айлчилсан.

2005 оны 8 дугаар сарын байдлаар Ирландтай хийсэн импортын хэмжээ 204.3 мянга, экспортын хэмжээ 25.2 мянган ам.доллар байгаа бөгөөд хоёр талын худалдааны эргэлт 229.5 мянган ам.доллар болсон.

Ирландыг Лондон дахь манай ЭСЯ хариуцан ажилладаг бөгөөд Монголыг Бээжин дэх Ирландын ЭСЯ хавсран, хариуцан ажилладаг.

Ирландад суугаа Монгол Улсын Өргөмжит консулаар ноён Эрнист Ф Кроссен 2001 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байна.

No comments:

Post a Comment