Search This Blog

Saturday, January 9, 2010

Бүгд Найрамдах Латви улс

МОНГОЛ, ЛАТВИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

1991 оны 10 дугаар сарын 15-нд Монгол Улс, Бvгд Найрамдах Латви Улстай дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс ЗХУ-ын үед /хуучнаар/ Латвитай харъцангуй өргөн харилцаатай байв. Ригагийн нисэхийн дээд сургуульд Монгол Улс агаарын тээврийн мэргэжилтнvvдээ бэлтгэж байсан.

Латвиас Монгол Улс микроавтобус, автомашины төрөл бvрийн сэлбэг хэрэгсэл, газар тариалангийн зориулалттай бордоо цацагч, нэг үе монголын хөдөө нутгийн бараг айл бvрт тархсан «ВЕФ» хэмээх радио хvлээн авагч, шавар шаазан эдлэл худалдан авч байлаа.

Бvгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч хатагтай Вайра Вике-Фрайбергагийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2003 оны 7 дугаар сарын 1-2-нд тус улсад албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын vеэр хэд хэдэн баримт бичгүүд тухайлбал, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны Гэрээ , ХАҮТ- уудын хамтын ажиллагааны Гэрээнд тус тус гарын үсэг зурсан. Боловсролын Хэлэлцээрийн дагуу жилд манай 5 оюутан бакалавр буюу магистрын сургалтад хамрагдахаар болсон.

Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд нар уулзаж хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Одоогоор Варшав дахь Монголын Элчин сайдын яам Латви Улсыг хавсран ажиллаж байна.

No comments:

Post a Comment