Холбооны Бvгд Найрамдах Бразил Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1987-06-19
МОНГОЛ БРАЗИЛИЙН ХАРИЛЦАА
Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Бразил Улстай 1987 оны 6 дугаар сарын 19-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсыг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвжиж, тэр дундаа уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж эхэлсэн.
2005 оны 8 дугаар сард манай Үйлдвэр, худалдааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Бразил Улсад ажиллаж, Бразилийн Эрчим хүч, уул уурхайн яам, Худалдаа, үйлдвэр хөгжлийн яамны удирдлагуудтай уулзан хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон, Уул уурхайн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Энэхүү ажлын айлчлалын үеэр төлөөлөгчид Бразилийн газрын тосны тэргүүлэх компани “Петробраз”, уул уурхайн CVRD /Вале ду Риу Досе/ компаний удирдлагуудтай уулзан Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Монголын Өргөмжит консулаар Бразилийн Сао Пауло хотноо ноён Роберто да Силва 2000 оноос эхлэн ажиллаж байна
No comments:
Post a Comment