Search This Blog

Sunday, January 10, 2010

Оманы Султаант Улс

МОНГОЛ УЛС, ОМАНЫ СУЛТААНТ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Оманы Султаант Улсын хооронд 1992 оны 4 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1996 оны 3 дугаар сард Ойрхи Дорнодын хэд хэдэн орнууд, тухайлбал Оман, Арабын Нэгдсэн Эмират Улс, Египет, Израиль, Кувейтэд айлчилсан.

Оманд айлчлах үеэр Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Оманы Султаан Кабус бин Заидын бие төлөөлөгч Тувейни бин Шихаб Аль-Саидад бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Оманы Султаан Кабус бин Саидад хүргүүлсэн илгээлтийг гардуулан, Оманы Гадаад хэргийн төрийн сайд Юсеф бин Алави бин Абдаллатай хэлэлцээ хийсэн. Мөн Газрын тос, уул, уурхайн сайд Саид бин Ахмед Аль-Шанфари, Худалдаа, үйлдвэрийн сайд Макбул бин Али бин Султаан, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Шейх Салим бин Хилаль нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцсон.

Хоёр улсын хооронд Үндэсний баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан баярын цахилгаан утас солилцож ирсэн.

No comments:

Post a Comment