Бvгд Найрамдах Казахстан Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1992-01-22
МОНГОЛ – КАЗАХСТАНЫ ХАРИЛЦАА
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. ЭСЯ-аа Монгол Улс 1992 оны 9 дүгээр сараас Алматыд, Казахстан Улс 1997 оны 10 дугаар сараас Улаанбаатарт тус тус нээн ажиллуулж байна.
Монгол Улс, БНКазахстан Улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ , Давхар татвараас ч өлөөлөх тухай, хөрөнгө оруулалтыг харилцан хөхиүлэн дэмжих тухай, Гаалийн салбарт хамтран ажиллах тухай, Агаарын болон Автотээврийн салбарт хамтран ажиллах тухай, дамжин өнгөрүүлэх тээврийн тухай, Ургамал хамгааллын салбарт хамтран ажиллах, Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай зэрэг 30 орчим Хэлэлцээр байгуулагдсан.
Монгол Улсын гаалийн статистик мэдээгээр 2003 онд Монгол Улсаас 2,8 сая ам. долларын бараа Казахстанд экспортлож, 4,9 сая ам долларын бараа Казахстанаас импортлосон байна.
Худалдаа, эдийн засаг шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын Комисс 1993 оноос байгуулагдан ажиллаж 2 жилд нэг удаа хуралдаж байна. Тус Комиссын 3 дугаар хуралдаан 2004 онд Астанад хуралдсан.
Монгол Улсын 60 орчим мянган казах иргэд БНКазахстан Улсад шилжин суурьшаад байгаа.
БНКазахстан Улс нь Монгол Улстай хуурай замаар хилэлдэггүй боловч эх газраар Монгол Улсад хамгийн ойр орших улс юм.
Монгол Улс, БНКазахстан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна.
No comments:
Post a Comment