МОНГОЛ-ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН ХАРИЛЦАА
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон.
Их Британи Улс нь өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Улаанбаатар хотод ЭСЯ-аа 1964 онд, Монгол Улс Лондонд ЭСЯ-аа 1969 онд тус тус нээн ажиллуулсан юм.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр улсын харилцаа хэвийн хөгжиж 1990 оноос хойш манай улсад өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлсэн.
Хоёр улсын хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр /1991/, Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон Засгийн газар хоорондын Хэлэлцээр /1991/, Боловсрол, со ёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр /1996/, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын Конвенц /1996/, Сайн дурын ажиллагсдыг Монгол Улсад ажиллуулах тухай Монгол Улсын ГХЯ, Их Британийн "Хилийн чанад дахь сайн дурын алба" хоорондын Хэлэлцээр /1997/, Гаалийн байгууллага хооронд захиргааны шугамаар харилцах ойлголцлын тухай Засгийн газар хоорондын Меморандум байгуулагдсан.
Монгол-Британийн хоорондын бараа эргэлтийн нийт хэмжээ 2004 оны эхний 10 сарын байдлаар 91373.9 мян.ам.дол байснаас экспорт 88 508.5 мян. ам.дол, 2865.4 мян.ам.доллар байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ИБУИНВУ-д 1996 хийсэн айлчлалын үр дүнд монголын мэргэжилтнүүдийг Британид англи хэлний дамжаанд суралцуулах, хоёр орны хооронд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, монгол болон англи хэлний багш солилцох, урлагийн хэсэг, ном хэвлэл харилцан солилцох, үзэсгэлэн гаргах, айлчлал, аялал зохиох зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн.
Британийн Хүүхдийг ивээх сан 1994 оноос, Британийн Хилийн чанад дахь сайн дурынхны байгууллага 1995 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж бай
No comments:
Post a Comment