Бvгд Найрамдах Литва Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1991-12-11
МОНГОЛ, ЛИТВИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд 1991 оны 12 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон.
2002 онд Литвийн Сеймад Литва-Монголын парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд Литвийн парламентын төлөөлөгчид мөн онд Монголд айлчилсан болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 оны 6 дугаар сарын 27-29-нд Бvгд Найрамдах Литва Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол Улсын төрийн тэргүүний зиндаанд Литва Улсад хийсэн анхны айлчлал байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Литва Улсад хийсэн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичгүүд байгуулагдсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны Гэрээ, ХАҮТ-уудын хамтын ажиллагааны Гэрээнд тус тус гарын үсэг зурсан.
Литва Улс ЗХУ-ын бvрэлдэхvvнд багтаж байхад Монгол Улс гэр ахуйн төрөл бүрийн бараа, чихэр, өргөн хэрэглээний бусад барааг Литвээс авдаг байв. Одоогоор Монголын хувийн зарим пvvс, компани Литвийн талтай худалдаа арилжаа хийдэг.
Варшав дахь Монголын Элчин сайдын яам Литва Улсыг хавсран хариуцаж байгаа бөгөөд Литва Улсын Бээжин Элчин сайдын яам манай улсыг хавсран ажилладаг.
No comments:
Post a Comment