Search This Blog

Sunday, January 10, 2010

Люксембургийн Их Вант Улс

МОНГОЛ- ЛЮКСЕМБУРГИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс, Люксембургийн Их Вант Улстай 1976 оны 7 дугаар сарын 11-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Люксембургийн Парламентын дарга ноён Льюсен Вейлер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2005 оны 9 дүгээр сарын 25-27-нд албан ёсны айлчлал хийсэн.

“Монгол Улс ба Бельги- Люксембургийн холбооны хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” (1992 он), “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай хэлэлцээр” (1998 он), “Засгийн газар хооронд санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” (1998 он) зэргийг тус тус байгуулсан.

Монгол-Люксембургийн хоорондын бараа, эргэлтийн хэмжээ 2004 оны эхний 11 сарын байдлаар экспорт 1.5, импорт 4.0, нийт 5.5 мянган ам.доллар байсан. 2005 оны эхний улиралд Монгол Улс Люксембург Улс руу бараа бүтээгдэхүүн экспортод гаргаагүй бөгөөд харин импортоор мэдээлэл боловсруулалтын автомат машинууд, тэдгээрийн эд анги /64.4 мянган. ам.доллар/ авсан байна.

Люксембургийн тал 1990-ээд оны дундаас манай банкны салбарын 20 гаруй мэргэжилтнийг Люксембургт хөнгөлөлттэй нөхцөлөөр богино хугацаагаар дадлага хийлгэсэн. Мөн Люксембургийн тусламжаар “Зүрхний оношлогооны төв”-ийн төсөл, Люксембургийн тал НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран санхүүжүүлэгчээр оролцож “Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсад 2000, 2001 онуудад тохиолдсон зудын хохирлыг арилгахад тусламж болгож манайд нийтдээ 38 000 ам.доллар, 200 000 еврогийн тусламж үзүүлсэн. Мөн Люксембургийн дөрвөн эмч 80 гаруй мянган ам.долларын эмийг тусламж болгон өгснийг Булган, Дундговь, Хэнтий аймгуудад олгосон.

1989 онд Жан Пьер Финкеер гэдэг люксембург хүн монголын ард түмний соёлыг өөрийн ард түмэнд танилцуулах зорилгоор "Монгол-Люксембург" нийгэмлэг байгуулсан.

Брюссель дэх манай Элчин сайдын яам Люксембургийн хэргийг хавсран хариуцдаг. Бээжин дэх Люксембургийн Элчин сайдын яам манай улсыг хавсран ажилладаг.

No comments:

Post a Comment