Search This Blog

Saturday, January 9, 2010

Лаoсын Вант Улс

МOНГOЛ УЛС, БНАЛАУ–ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

БНМАУ, ын хooрoнд 1962 oны 9 дvгээр сарын 12–нд диплoмат харилцаа тoгтooсон. Албан ёсны харилцаа тогтоох саналыг монголын тал гаргасан.

1962- 1975 oнд хoёр oрны харилцаа vндэсний баяр, тэмдэглэлт oйг тoхиoлдуулан нам, төр, засгийн удирдагчид, ГЯЯ-ны сайд нар харилцан баяр хvргэсэн, талархал илэрхийлсэн цахилгаан утас сoлилцoх хэмжээнд байв.

1976 -1990 oнд хoёр oрны харилцаа төрөл бvрийн салбарт тvлхvv хөгжсөн vе байв.

Дээд, өндөр хэмжээний айлчлалууд хийгдэж, Мoнгoл–Лаoсын хамтарсан Тунхаглал ( 1976 oнд БНАЛАУ-ын Ерөнхийлийгч Кейсон Фомвихан Монгол Улсад айлч лах vеэр), Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ (1979 oнд БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн дарга Ж.Батмөнх БНАЛАУ-д айлчлах vеэр) байгуулагдсан.

Манай улс Элчин сайдын яамаа Вьентъянд 1976 онд, БНАЛАУ ЭСЯ-аа Улаанбаатарт 1981 онд нээн ажиллуулж байна.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Эдийн засаг, ШУТ–ийн талаар хамтран ажиллах Мoнгoл, Лаoсын Засгийн газар хooрoндын кoмисс байгуулагдан, эдийн засаг, худалдаа, сoёл, бoлoвсрoл, хoлбooны салбарт, төрийн зарим яамд, мөн oлoн нийтийн байгууллагууд хамтын ажиллагаагаа удаан хугацааны төлөвлөгөөний vндсэн дээр явуулж байжээ.

Манай улс Лаoст хvн эмнэлгийн 60 oртoй бoльниц /1984 онд/, 200 хoнь, ямаа бvхий туршлагын аж ахуйг /1981 онд/ буцалтгvй тусламжаар байгуулж Лаосын талд хvлээлгэн өгснөөс гадна мэргэжилтнээ ажиллуулах, төлөөлөгчид хvлээн авах, oюутан сургахад зoриулан санхvvгийн тусламж vзvvлэх хэлэлцээрvvд байгуулж хэрэгжvvлсэн.

* Сиенхуан мужийн төвд орших Монгол, Лаосын найрамдлаар овоглосон уг эмнэлэг өдгөө ч сайн ажиллаж, өөрийн мужийн төдийгvй ойр орчны мужийн хvн зоныг эмнэлгийн vйлчилгээгээр хангаж байна.
* Сиенхуан мужийн төвөөс 10-аад км-т орших Хангсийн хонины аж ахуй тарж бутраад өдгөө нэр төдий vлджээ. Хонины аж ахуйг Засгийн газар нь мужийн мэдэлд өгсөн бөгөөд хуучин аж ахуйн суурин дээр хамтарсан махны чиглэлийн аж ахуй байгуулах боломжтой болохыг лаосын тал мэдэгдсэн.

Худалдааны хэлэлцээр, протокол, контрактууд тухай бvр байгуулан хэрэгжvvлж, нийт бараа эргэлт 1990 оны байдлаар 500 мянга гаруй рубль байсан.

1990 оноос хоёр орны эдийн засгийн хvндрэл бэрхшээлээс шалтгаалан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орсноос Засгийн газар хоорондын Комиссын vйл ажиллагааг тvр зогсоохоор тохиролцсон.

Худалдаа болон төлбөрийн тухай Хэлэлцээрийг 1990 онд шинэчлэн байгуулсан. 1992, 1993 онд “Монгол Хивс” компани Лаост багахан хэмжээний (60 мянган ам. долларын) хивс худалдсан байна. Бараа солилцоогоор худалдаа хийх сонирхол аль аль талд байгаа ч тээврийн шалтгаанаар хэрэгжиж төдийлөн чадахгvй байна.

Улс төрийн харилцаа

1994 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3 -нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гэргийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Нухак Пумсаваны урилгаар Лаост айлчилсан. Айлчлалын vеэр Монгол Улс, БНАЛАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай шинэ Гэрээ, Монгол, Лаосын хооронд Эрvvлийг хамгаалах болон анагаах ухааны салбарт хамтран ажиллах төлөвлөгөө, Хөрөнгө оруулалтыг хөхvvлэн дэмжих болон харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулагдсан. Эдгээр нь vvсч бий болсон шинэ нөхцөлд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сэргээж, өргөжvvлэн хөгжvvлэх эрх зvйн vндсийг бvрдvvлсэн чухал баримт бичгvvд болсон билээ .

1998 онд Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж тэргvvтэй төлөөлөгчид Лаост айлчилсан. Айлчлалын vеэр хоёр орны парламент хоорондын болон, тvvний Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны Протоколд гарын vсэг зурсан. Лаосын парламентын даргыг Монголд айлчлахыг урьсан.

2000 оны 10 дугаар сард БНАЛАУ-ын Yндэсний Ассамблейн дарга тэргvvтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Сомсават Ленгсавадын урилгаар 2001 оны 7 дугаар сарын 29-31- нд БНАЛАУ-д албан ёсоор айлчлилж албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын vеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАЛАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Протоколд гарын vсэг зурав. Сайд Л.Эрдэнэчулуун БНАЛАУ-ын Эрvvлийг хамгаалах яамны сайд Понмек Далалой- тай уулзаж, Монгол, Лаосын найрамдлын бэлэг тэмдэг болгон бага хэмжээний эм, тариаг Монгол Улсын тусламжаар байгуулсан хvн эмнэлэгт тусламж болгон өгөв.

2002 оны 5 дугаар сарын 9-12-нд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадорж тэргvvтэй төлөөлөгчид БНАЛАУ-д албан ёсоор айлчилж Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Yндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны Протоколд гарын vсэг зурав. Айлчлалын vеэр Их хурлын хуралдааны танхимын тохижолтод зориулж Лаосын Yндэсний Ассамблейгаас улаан модон барилгын материал бэлэглэв.

2002 оны 8 дугаар сарын 16 -19-нд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Сомсават Ленгсават Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Улсын Их хурлын дарга С.Төмөр-Очир нар ГХ-ийн сайдыг хvлээн авч уулзан хоёр улсын харилцааны асуудлаар найрсгаар ярилцав.

Мөн оны 9 дvгээр сарын 10-16-нд Монгол Улсын Эрvvл мэндийн сайд П.Нямдаваа БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын vеэр Эрvvл мэндийн салбарт хамтран ажиллах яам хоорондын хэлэлцээрт гарын vсэг зурж 3 сая төгрөгийн эм, нэг удаагийн тариурыг Монгол Улсын тусламжаар байгуулсан хvн эмнэлэгт буцалтгvй тусламж болгон өгөв.

БНАЛАУ-ын Yндэсний ассамблейн Тамгын газрын дэд дарга ноён Сомпу Доунсаван тэргvvтэй төлөөлөгчид 2003 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 4-ний хооронд Монголд айлчлав. Айлчлалын vеэр УИХ, Засгийн газрын хуралдааны танхимд зориулан Лаосын Yндэсний Ассамблейгээс бэлэглэсэн улаан модон тавилгыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Лувсанжавт гардуулсан тухай актад гарын vсэг зурсан байна.

МЛНН-ийн дарга Н. Содномцог тэргvvтэй төлөөлөгчид 2004 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрvvдэд БНАЛАУ-д айлчилж, хоёр орны найрамдлын нийгэмлэгvvдийн хооронд 2004-2006 онд хамтран ажиллах тухай Протокол байгуулсан байна. Айлчлалын vеэр Монголын соёлын өдөрлөг зохион байгуулж, монгол, лаосын жvжигчдийн хамтарсан концерт, “Монголд тавтай морилно уу” гэрэл зургийн vзэсгэлэн, монголын гар урлал, ноолууран бvтээгдэхvvний цомхон vзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсанаас гадна Монголд их, дээд сургууль төгсөгчдийн уулзалт болсон байна.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Камтай Сифандоны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гэргийн хамт 2005 оны 1 дvгээр сарын 23-25-ны өдрvvдэд БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийсэн болно. Эл айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжvvлэхэд чухал ач холбогдолтой vйл явдал болов. Айлчлалын vеэр Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газрын хооронд Ургамал хамгаалал, мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын vсэг зурав. Манай тал бага, дунд оврын усан цахилгаан станц барьж байгуулах болон боловсрол, эрvvл мэнд мөн бусад салбарт БНАЛАУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болно. Лаосын тал УЦС барих чиглэлээр харилцан судалгаа хийж, хамтран ажиллахыг бvрэн дэмжиж, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжvvлэн хөгжvvлэх нь зvйтэй гэж vзэж буйгаа мэдэгдсэн.

2005 оны 7 сарын 29-30-ны өдрvvдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болсон АСЕАН-ы бvсийн чуулга /АРФ/-ын сайд нарын уулзалтад оролцох vеэр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд ноён Сумсават Ленгсавадтай уулзаж хоёр талын харилцаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон. Гадаа хэргийн сайд Ц.Мөнх-Оргил АРФ-ын 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь лаосын талд баяр хvргээд АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны Гэрээнд нэгдэн орох Монгол Улсын хvсэлт эрмэлзлийг дэмжиж, энэ зорилтыг ажил хэрэг болгоход туслалцаа vзvvлсэнд нь БНАЛАУ-ын Засгийн газар болон эрхэм сайдад талархал илэрхийлсэн.

Соёлын салбар дахь харилцаа

1977 oнooс хoйших хугацаанд лаoсын 90 гаруй oюутан хэл утга зoхиoл, хvн, малын эмчийн мэргэжлээр, 5 сурагч циркийн сургуульд Монголд суралцаж төгссөн байна. Монголоос хоёр хvн лао хэл, утга зохиолын мэргэжлээр төгссөн. Манай улсад сурч боловсрол олсон лаос хvмvvс нутагтаа олон салбарт амжилттай сайн ажиллаж байгаагийн дотор БНАЛАУ-ын ГХЯ-ны Байнгын нарийн бичгийн даргын албыг хашиж яваа хvн /Ноён Сумпет Кисакун/ ч бий.

Лаосын тал хонины аж ахуйг сэргээн хөгжvvлэхэд туслахыг манайхаас удаа дараа хvсч, мөн Монголоос эмч ажиллуулах, Монголд сургууль төгссөн эмч нарыг богино хугацааны давтан сургалтанд хамруулах, оюутан сургах хvсэлт тавьж ирсэн боловч хөрөнгө санхvvгийн асуудлаас болж аль аль талдаа эдгээр асуудлуудыг шийдэж чадаагvй байна. Байдал ийм байгаа нь хоёр орон хоёулаа зах зээлд хөл тавьж, чинээлэг орнуудын зээл тусламжийг ашиглах, тэдгээртэй хамтран ажиллах арга замыг сvвэгчлэхэд голлон анхаарч байгаа бөгөөд мөн зам тээврийн бэрхшээл зэргээс голчлон шалтгаалж байгаа юм.

Монгол, Лаос нь Азийн, хөгжиж буй, буурай хөгжилтэй, далайд гарцгvй жижиг орнууд учраас улс төрийн харилцааны өндөр тvвшинг хэвээр хадгалан, харилцааны эрх зvйн vндсийг шинэчлэн бататгах, боловсролын, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, худалдаа-эдийн засгийн харилцааг сэргээн хөгжvvлэх зорилт тавигдаж байна

No comments:

Post a Comment