Search This Blog

Sunday, January 10, 2010

Испанийн Вант Улс

МОНГОЛ, ИСПАНИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Испанийн Вант Улсын хооронд 1977 оны 7 дугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоожээ.

Монгол Улсаас Испанид хавсран суухаар манай Элчин сайд Элчин сайд Г.Луузан 2001 оны 2 дугаар сарын 15-нд Испанийн Ван Хуан Карлост итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Испани Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайд Хуан Антонио Самаранч /Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан/ 1978 онд, Хосе Педро Себастиан Де Эрис 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан.

Испанийн түүх, соёл, урлаг, утга зохиолыг судлах сурталчлах, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх зорилго бүхий Монгол-Испанийн нийгэмлэг 1990 онд байгуулагдсан болно.

1995 оны эцсээр манай Засгийн газрын төлөөлөгчид хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцэхээр Испанид очиж санал солилцсон. Энэ асуудлын хүрээнд 1998 оны 10 дугаар сард испанийн худалдаа бизнесийн төлөөлөгчид МХАҮТ-ын шугамаар ирж, худалдаа, хөрөнгө оруулалт хийх боломжийг судалсан. 1999 оны 5 дугаар сард Мадрид хотноо “Монгол дахь бизнес хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт семинарыг хоёр орны худалдаа, аж үйлдвэрийн танхимууд зохион байгуулсан. Тэр үед МХАҮТ, Мадридын ХҮТ хоорондын хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Испанийн Засгийн газар хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс голчлон хөнгөлөлттэй зээл олгодог бөгөөд чингэхдээ өөрийн экспортыг урамшуулах бодлого давхар баримталдаг. “Улаанбаатар хотын дулааны үр ашиг” төслийн уурын системийн шинэчлэлийн ажлыг санхүүжүүлэхэд зориулж Испанийн Засгийн газар 20 жилийн хугацаатай 3 сая ам.долларын зээл олгосон.

Сүүлийн жилүүдэд Монгол, Испанийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл тавигдаж Испанийн Засгийн газар Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 9.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэн холбогдох төсөл хэрэгжиж байгаа болно.

Манай оронд Европын Холбооны шугамаар хэрэгжүүлж байгаа ТАСИС зэрэг хөтөлбөрийн хүрээнд испанийн мэргэжилтнүүд ирж манай орны нөхцөл байдалтай танилцаж, албаны зарим хүмүүстэй хоёр талын харилцааны асуудлаар санал солилцоод байгаа болно.

Сүүлийн жилүүдийн харилцаанаас үзвэл Испани Улс Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой, Европын Холбоонд нэр, нөлөө нь харьцангуй түргэн өсч байгаа зэргийг харгалзан манай талаас хоёр буюу олон талын шугамаар идэвхтэй хамтарч ажиллаж байгаа болно. 2005 оны 3 дугаар сард ГХЯ-ны ТНБД Р.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Испанид ажлын айлчлал хийж, Мадрид хотноо ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан.

No comments:

Post a Comment