Румын Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1950-04-29
МОНГОЛ, РУМЫНЫ ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Монгол Улс, Румын Улсын хооронд 1950 оны 4 дүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтooж, манай улс 1963 онд Бухарестад, Румын Улс 1964 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээсэн.
1990 оноос хойш манай хоёр орны харилцаа түр зогсонги байдалд байснаа сүүлийн жилүүдэд сэргэх хандлагатай болж байна. Хоёр ГХЯ-дын хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж байна.
Хоёр улс худалдааны анхны хэлэлцээрийг 1958 онд, худалдааны удаан хугацааны хэлэлцээрийг 1969 онд тус тус байгуулсан. 1990 оноос хойшхи хугацаанд хоёр орны хооронд Төлбөрийн харилцаанд харилцан хүлээх үүргийг зохицуулах тухай, Худалдааны төлбөрийн тухай, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээрүүд тус тус байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийг 2005 оны 2 дугаар сард Бухарест хотноо байгуулсан.
1990 оноос өмнө Румын Улсын хөнгөлттэй зээлээр Улсын циркийн барилга, Мебель-картоны комбинатыг барьсан. Манай хоёр улсын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа амжилттай явагдаж ирсэн. Манай 150 гаруй иргэн Румыны их, дээд сургуульд суралцаж дүүргэсэн ба 10 гаруй иргэн Румынд аспирантурт суралцан эрдмийн зэрэг хамгаалсан. Румынээс 5 оюутан МУИС-д монгол хэл, утга зохиолын салбарт суралцсаны 2 нь монгол судлалын чиглэлээр докторын цол хамгаалсан.
Румын Улсын иргэн, монголч эрдэмтэн Р.Поп 1998 оноос Монгол Улсын өргөмжит консулаар ажиллаж байна. 1991 онд Монгол дахь Румыны андууд нийгэмлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Румыны тал 1995 оны 8 дугаар сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа санхүүгийн шалтгаанаар хаасан, манай тал мөн адил шалтгаанаар 1997 оны 7 дугаар сард Бухарест дахь ЭСЯ-аа хаасан.
Одоогоор Софид суугаа Монгол Улсын Элчин сайд Румын Улсыг хавсран ажиллаж байна. БНХАУ-д суугаа Румыны Элчин сайд Монгол Улсыг хавсран ажилладаг.
No comments:
Post a Comment