Бvгд Найрамдах Армян Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1992-02-21
МОНГОЛ АРМЕНИЙ ХАРИЛЦАА
Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улстай 1992 оны 2 дугаар сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан суугаа ЭСЯ Армени Улсад хавсран суудаг.
Монгол Улсын гаалийн статистик мэдээгээр 2003 онд Монгол Улсаас Армени Улсад 9,2 мянган ам. долларын бараа экспортлосон байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улстай хоёр ба олон талын хүрээнд хамтран ажиллаж байна.
Арменид 1988 оны 12 дугаар сарын 7-нд болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролыг арилгахад зориулж монголын ард түмэн 11,8 сая төгрөг хуримтлуулж, манай барилгачид 140 хүүхдийн цэцэрлэг, яслийн цогцолборын барилгыг бүрэн барьж, 420 суудалтай сургуулийн барилгын үндсэн ажлын 70 шахам хувийг гүйцэтгэж 1993 оны 8 дугаар сард арменийн талд хүлээлгэн өгсөн. /Хуримтлуулсан хөрөнгө анхны тооцоо, үнийн тогтолцоо ёсоор сургуулийн барилгыг барьж дуусгахад бүрэн хүрэлцээтэй байсан боловч Арменид чөлөөт үнийн тогтолцоо бий болсноос шалтгаалан 1991-1993 онд барилгын материалын үнэ 10-12 дахин, түлш шатахууных 10 дахин өссөн учир хүрэлцэхгүй болсон/.
БНАрмян Улсын үндэсний хурлын даргаар Артур Багдсаряныг 2003 оны 6 дугаар сард сонгогдсонд Монгол УИХ-ын дарга С.Төмөр-Очир баярын илгээлт хүргүүлэв.
БНАрмян Улсын үндэсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 9 дүгээр сард баярын илгээлт хүргүүлэв.
No comments:
Post a Comment