Search This Blog

Saturday, January 9, 2010

Холбооны Бvгд Найрамдах Герман Улс

Холбооны Бvгд Найрамдах Герман Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1974-01-31

МОНГОЛ УЛС, ХБНГУ–ЫН ХАРИЛЦАА

Манай улс ХБНГУ–тай 1974 оны 1 дүгээр сарын 31– нд дипломат харилцаа тогтоосон. 1990 онд Улаанбаатар, Бонн хотноо ЭСЯ-аа харилцан нээсэн. 2000 оны 8 дугаар сараас манай ЭСЯ Берлин хотноо шилжин ажиллаж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч 1995, 2000 онуудад Германд, Германы Холбооны Ерөнхийлөгч 1998 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүнүүдийн дотроос анх удаа Монгол Улсад айлч илсан явдал байв.

УИХ-ын дарга 1993, 1997 онуудад Германд айлчилж, Германы Бундестагийн дэд Ерөнхийлөгч нар 1991, 1995, 1999, 2003 онуудад Монгол Улсад айлчилсан. Германы Холбооны дэд канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд 1997 онд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхий сайд 1993, 2002, 2005 онд Германд албан ёсоор айлчилсан.

1995 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Мөн Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр (1991), Орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр (1994), Соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (1997), Агаарын харилцааны тухай хэлэлцээр (1998), Боловсрол, шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (2003), Техникийн хамтын ажиллааганы тухай хэлэлцээрүүдийг тус тус (1991) байгуулжээ.

2004 онд манай экспорт 11,498 сая ам.долларт хүрч өмнөх оноос 2,5 дахин өссөн бол импорт 33,5 сая ам.доллар болж өмнөх оноос 12 % -аар буурсан байна.

2005 оны эхний байдлаар нийт 8,7 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүхий германы хөрөнгө оруулалттай 100 гаруй компани, аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдсэн байгаа нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 0,7 %-ийг эзэлж байна. Худалдаа, нийтийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт германы хөрөнгө оруулалттай 54 компани үйл ажиллагаа явуулж байна.

ХБНГУ-аас Монгол Улсын Засгийн газарт 1991-2004 онд нийтдээ 224 сая орчим еврогийн зээл, буцалтгүй тусламж олгосноос 107,98 сая евро нь хөнгөлттэй зээл, 89,5 сая нь төслийн шугамаар олгосон буцалтгүй тусламж байна. Мөн 27,1 сая еврог хүмүүнлэгийн тусламж, ТББ- уудын шугамаарх хамтын ажиллагааг дэмжих болон сургалтын тэтгэлэгт зориулан олгоод байна.

1920–иод оноос монголчууд Германд суралцаж ирсэн бөгөөд 2004 оны байдлаар Германд 1300 орчим оюутан суралцаж байна.

No comments:

Post a Comment