Бvгд Найрамдах Грек Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1967-03-03
МОНГОЛ, ГРЕКИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол Улс, Бүгд Найрамдах Грек улсын хооронд 1967 оны 3 дугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон.
Грекийн Гадаад хэргийн сайдын бие төлөөлөгч, Гадаад хэргийн орлогч сайд Янос Кранидиотис 1998 оны 7 дугаар сарын 22-нд манай улсад айл чилсан.
Хоер орны хооронд хувийн хэвшлийнхний шугамаар 1990-ээд оноос худалдаа хийж буй бөгөөд 2003 оны байдлаар Грекээс 159,8 мянган ам. долларын бараа импортолсон байна. Харин манайхаас Грект гаргаж байгаа зүйл байхгүй бөгөөд Грекийн хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж Монголд хараахан байгуулагдаагүй байна.
Грект Монголын Өргөмжит консулаар Ставрос Теофилопулос 2000 оноос ажиллаж байна. Одоогоор Софи дахь Монголын ЭСЯ Грекийг, Бээжин дэх Грекийн ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран ажиллаж байна.
No comments:
Post a Comment