Search This Blog

Sunday, January 10, 2010

Норвегийн Вант Улс

МОНГОЛ УЛС, НОРВЕГИЙН ВАНТ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс, Норвегийн Вант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохыг норвегийн тал анх санаалчилсан.

Монгол, Норвеги хоёр газар зүйн хувьд алслагдсан, түүх, соё лын хэлхээ холбоогүй, олон жилийн туршид улс төрийн эсрэг бүлэглэлд хамаарагдаж байсан жижиг орнуудын хувьд 1990-ээд он хүртэл тус тусын үндэсний баяраар төрийн тэргүүний хэмжээнд илгээлт солилцож байснаас өөр онцын харилцаагүй байсан.

УИХ-ын дарга 1997 онд, УИХ-ын дэд дарга 2001 онд, Гадаад харилцааны сайд 2000 онд Норвеги Улсад, Норвегийн Вант Улсын Стортингийн /Парламент/ дарга 1999, 2004 онд Монгол Улсад тус тус айлчилсан.

Норвегийн Вант Улс Монгол Улсын өөрчлөлт, шилжилтийг дэмжиж парламентыг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр тусламж үзүүлж ирсэн. Норвегийн Засгийн газар тусламжийнхаа тэн хагасыг норвегийн төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэхэд, үлдсэн хэсгийг НҮБХХ-ийн шугамаар хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх замаар олгож байна.

Манай улс Норвегиос импортоор хуванцар эдлэл, хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, телефон, цахилгаан шуудан холбооны болон утасны холбооны аппаратууд, чингэлэг, эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, радио телефон, телеграф, телевизорийн нэвтрүүлгийн аппаратуудын эд анги, кабель утас оруулсаар иржээ. 2004 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын хооронд хийгдсэн гадаад худалдааны нийт барааны эргэлт 330 мянган ам.долларт хүрчээ.

Манай тал Норвегийг 2001 оноос эхлэн Брюссель дэх ЭСЯ-наас хамаарч байна. Норвегийн тал манай улсыг 1991 оноос Бээжингээс хамаарах болсон.

1998 оноос манай улс Норвегид өөрийн өргөмжит консулаар норвегийн иргэн ноён Эрик Уолстрамыг томилон ажиллуулж байна.

No comments:

Post a Comment