Бүгд Найрамдах Aлбани Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1949-05-24
МОНГОЛ-АЛБАНИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Хоёр улсын хооронд 1949 оны 5 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Албани нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн гурав дахь орон юм.
1960-аад оны эх хүртэл хоёр улсын харилцаа нэлээд идэвхтэй байсан. Албанийн Хөдөлмөрийн Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Энвер Хожа 1956 онд, Албани улсын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга Х.Лөши 1960 онд Монголд, Ю.Цэдэнбал тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1957 онд Албанид тус тус айлчилсан.
1960 оны эхээс Албани нь социалист ихэнх оронтой харилцаагаа зогсоосон, Монгол-Албанийн харилцаа ч зогсонги байдалд оржээ. 1980-аад оны сүүлийн хагаст хоёр тал харилцаагаа сэргээх алхам хийж 1987, 1989 онд манай элчин сайд нар Албанид, 1989 онд Албанийн Элчин сайд манай оронд ирж итгэмжлэх жуух бичгээ барьсан. Мөн ГЯЯ-ны сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йоркт уулзаж байв.
Монгол Улс Албани Улсыг Софи дахь ЭСЯ-наас хавсран ажиллаж байна. Бүгд Найрамдах Албани Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсыг хавсран ажилладаг. Албанийн Элчин сайд Куйтим Сани /Kujtim Xhani/ 2005 оны 4 дүгээр сард ИЖБ-ээ барьсан.
No comments:
Post a Comment