Лалын Шилжилтийн Афганистан Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1962-02-01
МОНГОЛ, АФГАНИСТАНЫ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЛАВЛАХ
Афганистаны байдлыг тогтворжуулахад чиглэсэн НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Монгол Улс эхнээс нь эхлэн дэмжсэн бөгөөд тус улсад Шилжилтийн болон Түр Засгийн газар байгуулагдахад төр, засгийн дээд удирдлагын хэмжээнд баяр хүргэж хоёр талын харилцааг сэргээн хөгжүүлэх эрмэлзлэлээ албан ёсоор илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Алматы хотноо 2002 оны 6 дугаар сарын 4-нд болсон Азид итгэлцлийг бэхжүүлэх, хамтран ажиллах тухай зөвлөгөөний үеэр Хамид Карзайтай биечлэн уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.
Афганистаны талтай санал солилцох, бусад улс орны байр суурийг судалж дээд байгууллагыг мэдээллээр хангах ажил мөн хийгдэж ирэв.
Афганистанд тусламж үзүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай зөвшилцөн Засгийн газрын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 150 мянган тун ”Панкипсин” эм /52 сая төгрөг, уг эмийг тээвэрлэхэд зориулан 19.88 сая төгрөг/ бэлэглэх тухай ТОгтоол гаргав.
Гадаад хэргийн сайд Л.Эрдэнчулуун илгээлтийг Афганистаны Гадаад хэргийн сайд др.Абдулла Абдуллад гардуулах, Афганистаны Түр Засгийн газрын болон Гадаад хэргийн яамны албаны хүмүүстэй хоёр орнэы харилцаа хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх асуудлаар санал солилцох, Кабул дахь ЭСЯ-ны эзэмшиж байсан байшин барилгын хадгалалт, хамгаалалтын байдлыг үзэж танилцахаар Элчин сайд О.Нямдаваа, Каир дахь ЭСЯ-ны зөвлөх О.Дамбийням нар 2002 оны дугаар сарын 22-28-нд Афганистаны нийслэл Кабулд албан томилолтоор ажиллав.
Тэд төвөөс өгсөн чиглэл, удирдамжийн дагуу Кабулд ажиллаж Афганистаны дэд Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Худалдааны дэд сайд нар, ГХЯ-ны улс төрийн нэгдүгээр газрын захирал, Ёслолын хэлтсийн дарга, ОХУ, БНЭУ, БНХАУ, Пакистан, Тажикистан, Япон, Туркийн Элчин сайд, Хэргийг түр хамаарагч нартай уулзсан.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Афганистанд суугаа ЭСЯ-нд албан контор, сууцны байр худалдан авахад 375 мянган ам.доллар зөвшөөрсний дагуу хоёр байр худалдан авч зохих төлбөрийг 1984 оны 12 дугаар сарын 18-нд хийж барагдуулсан.
Афганистаны ГХЯ-наас Кабулын Вазир Акбархаан Мийна дүүрэгт оршдог 23,174 тоот байрыг холбогдох газрын хамт 99 жилийн хугацаатай түрээсээр эзэмшүлэх эрхийн бичиг 1983 оны дугаар сарын 1-нд хуулийн дагуу хүчин төгөлдөр болсныг мөн оны 5 дугаар сарын 23-нд манай ЭСЯ-нд ноотоор мэдэгдсэн билээ.
Байрууд нэлээд эвдэрч их засвар хийх шаардлагатай байгаа.
Монгол Улстай эртний уламжлалт харилцаа, холбоотой байсны хувьд Афцганистаны удирдлага манай оронд элгэмсүү хандаж байгаа бөгөөд Кабулд ЭСЯ нээгдвэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж болно.
No comments:
Post a Comment