Search This Blog

Sunday, January 10, 2010

Бүгд Найрамдах Киргиз Улс

МОНГОЛ–КИРГИЗИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд 1992 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас БНКазахстан Улсад суугаа ЭСЯ Киргизд, Киргиз Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсад харилцан хавсран суудаг.

Монгол Улс, БНКиргиз Улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Хөрөнгө оруулалалтыг хөхиүлэн дэмжих тухай, Давхар татвараас ч өлөөлөх тухай, Агаарын харилцааны тухай, Байгаль орчныг хамгаалах, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай, Аялал жуулчлал, Олон улсын авто тээвэр, Гаалийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг 30 орчим хэлэлцээр байгуулагдсан.

1993 оны 7 дугаар сарын 10-13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад айлчлав.

1993 оны 3 дугаар сарын 27-29-нд Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Ц.Гомбосүрэн Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилсан.

1999 оны 12 дугаар сарын 4-5-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНКиргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр Монгол, Киргизийн хамтарсан тунхаглал, мөн Засгийн газар хоорондын дөрвөн Хэлэлцээр байгуулсан.

Манай Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суухаар элчин сайд Э.Бямбажав 1993 оны 3 дугаар сард, Элчин сайд Ш.Гунгаадорж 1996 оны 5 дугаар сард, Ю.Сандаг 1998 оны 4 дүгээр сард, Д.Дашням 2002 оны 4 дүгээр сард Киргизийн Ерөнхийлөгч А.Акаевт тус тус итгэмжлэх жуух бичгээ барьсан.

БНКиргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Абдылдаев Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид 2002 оны 6 дугаар сард итгэмжлэх жуух бичгээ гардуулсан. ИЖБ гардуулсантай холбогдуулж Элчин сайд Э.Абдылдаевыг Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нар хүлээн авч уулзав.

Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев 2002 оны 7 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Их Хурлын дарга Төмөр-Очир 2003 оны 12 дугаар сард Киргиз Улсад айлч илсан. Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун 2004 оны 1 дүгээр сарын 14-нд Киргизийн Гадаад хэргийн сайд Айматовтой Бээжинд уулзсан. Киргизийн Парламентын дарга А.Борубаев тэргүүтэй төлөөлөгчид 2004 оны 8 дугаар сард Монголд айлчилсан.

No comments:

Post a Comment