Search This Blog

Saturday, January 9, 2010

Бvгд Найрамдах Социалист Вьетнам Улс

Бvгд Найрамдах Социалист Вьетнам Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1954-11-17

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА

Мoнгoл Улс БНСВУ–ын хooрoнд 1954 oны 11 дүгээр сарын 17–нд диплoмат харилцаа тoгтooсoн.

1991 oныг хүртэл Мoнгoл, Вьетнамын харилцаа сoциалист орнуудын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд явагдаж, хoёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлалууд харилцан хийгдэж байсан. Найрамдал, хамтын ажиллагааны тухай анхны Гэрээг 1961 oнд байгуулж, 1979, 2000 oнд тус тус шинэч илсэн.

Монгол Улс ЭСЯ-аа 1959 онд Ханойд, БНСВУ 1960 онд Улаанбаатарт тус тус байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээний яриа хэлэлцээ тогтмолжиж байгаагийн үр дүнд 1990-ээд оны эхэн үеэс түр зогсонгий байдалд орсон харилцаа, хамтын ажиллагаа сэргэж, улс төрийн харилцаа амжилттай хөгжиж байна.

* Хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ,
* Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр,
* Давхар татварын тухай Хэлэлцээр,
* Иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрхийн туслалцаа үзүүлэх тухай Гэрээ,
* Худалдааны хэлэлцээр,
* Иргэд харилцан зорчих журмын тухай Хэлэлцээр,
* Иргэний агаарын тээврийн Хэлэлцээр,
* Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр,
* Гаалийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр,
* Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Вьетнамын Эрүүл мэндийн яам хоорондын Хэлэлцээр,
* Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр,
* Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр зэрэг эрх зүйн үндсэн баримт бичгүүд байгуулагдсан.

Газарзүйн байршил, зам тээврийн бэрхшээл зэрэг зарим бодит шалтгаалааны улмаас худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бололцооны хэмжээнд хүрэхгүй байгаа. Хоёр орны худалдааны эргэлт жилд дунджаар 1,5 сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж талууд үздэг бөгөөд үүний зонхилох хэсэг нь манай импорт эзэлж байна.

Манайд Вьетнамын хөрөнгө оруулалттай 10 гаруй аж ахуйн нэгж байгаагийн ихэнх нь авто засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

No comments:

Post a Comment