Search This Blog

Saturday, January 9, 2010

Израиль Улс

МОНГОЛ, ИЗРАИЛИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Израиль Улстай 1991 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс Элчин сайд нараа 1992 оноос харилцан томилон ажиллуулж байгаа бөгөөд манай Элчин сайд Израилийг Каираас, Израилийн Элчин сайд манайхыг Бээжингээс тус тус хавсран ажиллаж байсан. Манайх 2003 оны 6 дугаар сараас Израилийг Анкарагаас хамаарч эхэлсэн.

Монгол Улс, Израиль Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 13 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь тавигдсан.

Өнгөрсөн хугацаанд монголын талаас УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хууль зүйн сайд нар Израильд, Израиль Улсын үндэсний дэд бүтцийн сайд Монгол Улсад тус тус айлчилсан.

Одоогоор Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр (1996), Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1996), Хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хэлэлцээр (2003), ГХЯ хоорондын Санамж бичиг (2003) зэрэг баримт бичиг байгуулагдан хүчин төгөлдөр үйлчилж байна.

Хоёр улсын хамтын ажиллагаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжиж байна.

No comments:

Post a Comment