Босни–Герцеговин Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1993-02-24
МОНГОЛ УЛС, БОСНИ- ХЕРЦЕГОВИНА УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Монгол Улс Босни-Херцеговина Улсын тусгаар тогтнолыг 1992 оны 12 дугаар сарын 7-нд хүлээн зөвшөөрсөн.
Монгол Улс, Босни-Херцеговина Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд Нью-Йоркт суугаа Байнгын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун, Мухамед Сасирбей нар 1993 оны 2 дугаар сарын 24-нд гарын үсэг зуржээ.
Монгол Улс, Босни-Херцеговина Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Гадаад хэргийн сайд нар баярын илгээлт харилцан илгээсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 9 дүгээр сард НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр Босни-Херцеговина Улсын Тэргүүлэгчдийн дарга Драган Човичтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.
Манай тал Босни-Херцеговина Улсыг Будапештэд суугаа ЭСЯ-наас, 2003 оноос Вена дахь ЭСЯ-наас хавсран ажиллаж байна. БНХАУ-д суугаа Босни-Херцеговина Улсын ЭСЯ Монгол Улсыг хавсран ажилладаг.
No comments:
Post a Comment