Search This Blog

Saturday, January 9, 2010

Катар Улс

МОНГОЛ, КАТАРЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол-ын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Катар ад хавсран суухаар томилогдсон анхны элчин сайд К.Саираан 1999 оны 10 дугаар сард Катарын Эмир Шейх Хамад бин Халифа Аль-Санид Итгэмжлэх жуух бичгээ барьсан.

Бээжингээс хавсран суух Катарын элчин сайд Салех Абдулла Салех Аль-Бованин 2002 оны 10 дугаар сард Монголд ирж Итгэмжлэх жуух бичгээ барьсан ба энэ нь Катарын талаас манайд томилогдсон анхны элчин сайд болно.

Улаанбаатар хотод 2003 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болсон АШСТО-дын Олон улсын 5 дугаар бага хуралд Катарын Гадаад хэргийн сайдын туслах Мохамед Абдулла Ал- Ромаихи оролцсон ба Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар түүнийг хүлээн авч уулзсан. Катарын тал АШСТО-дын 5 дугаар бага хуралд 50 000 ам. доллар хандивласан болно.

Хоёр орны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эдийн засаг, худалдаа, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Хөрөнгө оруулалт, давхар татварын хэлэлцээр, Мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн хэлэлцээр зэргийг байгуулахаар харилцан төслүүдээ солилцооод байна. Мөн ХАҮТ-уудын хооронд хамтран ажиллах меморандум байгуулахаар тохиролцжээ.

No comments:

Post a Comment