Улс төр судлалын үндэс
хичээлийн тодорхойлолт
1. Хичээлийн индекс POLI 100
2. Хичээлийн багц цаг 2
3. Судлах улирал намар/хавар
4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс
5. Хичээлийн зорилго
Оюутнуудад улс төрийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлэх, тэдний улс
төр, нийгмийн идэвхийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн улс төрийн үзэгдэл, үйл явцад
бие даасан, бүтээлч сэтгэлгээгээр хандах, харьцуулан шүүн тунгаах чадварыг
хөгжүүлэх явдал мөн.
6. Хичээлийн товч агуулга
Улс төрийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг, улс төрийн бодлого, засаглал,
засаглалын харилцаа, төр түүний мөн чанар хэлбэрүүд, улс төрийн нам, намын систем,
төрийн бус байгууллагууд, сонирхлын бүлэг, улс төрийн хошуучлал, улс төрийн
лидерүүд, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, орчин үеийн улс төрийн үзэл суртлууд,
нийгэмд тэдгээрийн үзүүлэх нөлөөлөл, сонгууль, сонгуулийн систем, олон улсын
харилцааны улс төрийн асуудлууд зэргийн талаар авч үзнэ.
7. Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар
Улс төрийн шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд суралцан өнөө цагийн улс орны болон
өөрсдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх арга чадвартай болох явдалд
тус дөхөм болох улс төрийн нам, хүчний бодлого зорилгод бүтээлч, бие даасан
байрнаас хандах дадлагыг эзэмшинэ.
8. Үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо)
Оюуны лекц, семинарийн хичээлд оролцсон байдал, ирц, бие даалтын ажилд 25 оноо,
хоёр удаагийн явцын шалгалт 25 оноо, улирлын эцсийн шалгалт 50 оноогоор дүгнэнэ.
9. Ашиглах ном, сурах бичиг
1. Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 2001 (Ред. Ц.Ганболд)
2. Улс төр судлал. УБ., 1995. (Ред Б.Дэлгэрмаа)
3. Улс төрийн сэдэв. (УТБА-ийн лекцийн эмхтгэл) УБ., 2001.
4. Д.Содномгомбо. Улс төрийн товч толь. УБ., 1996.
5. А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 1997.
6. Пугачев.В.П. Основы политической науки. М., 1992.
7. Гаджиев.К.С. Введение в политическую науку. М.,1997.
8. Р.Т.Мухаев. Политология (хрестоматия) М.,2000.
9. Ё.Довчин. Улс төр судлал УБ., 2002
10. Ё.Довчин. “Харьцуулсан улс төр судлал. УБ., 2005
11. Ц.Ганболд. Улс төрийн сэтгэл судлал ба хүчирхийллийн сэтгэл зүй.
УБ., 2004
12. Ч.Өлзийсайхан Элит судлал, УБ., 2004
13. Базарпүрэв.С, Улс төрийн шинжлэх ухаан. /хураангуй лекц/ УБ.,2005
14. Базарпүрэв.С, Улс төрийн системийн онол. УБ., 2006
15. Базарпүрэв.С, “Мэргэжлийн удиртгал”. УБ.,2007
Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан багш:…….……………… /Г.Цэнд-Аюуш/
Хянасан: Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч:……………………… /проф. Ц.Ганболд/
Зөвшөөрсөн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч:
…………………………… /Г. Эрдэнэбаяр/
2008 он 5 сар__
No comments:
Post a Comment