Экологи, байгаль хамгаалал
хичээлийн тодорхойлолт
1. Хичээлийн индекс ЕСОL 100
2. Хичээлийн багц цаг 3
3. Судлах улирал намар/хавар
4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс шаардлагагүй
5. Хичээлийн зорилго
Экологийн шинжлэх ухааны суурь ойлголтууд, экологийн хавсарга асуудлууд,
тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль хамгааллын асуудлуудын тухай
мэдлэг олгоно. Тогтвортой хөгжлийн асуудал, дэлхий нийтийг хамарсан уур
амьсгалын өөрчлөлт гэх мэт байгаль орчны тулгамдсан асуудлуудыг экологийн
шинжлэх ухааны суурь ойлголт болон байгаль хамгааллын үүднээс авч судална.
6. Хичээлийн товч агуулга (300-500 үгтэй)
Экологийн шинжлэх ухаан, түүний бусад шинжлэх ухаантай холбогдох нь;
экологийн хүчин зүйлс; экологийн системүүд ба тэдгээрийн динамик; хавсарга
экологийн асуудлууд ба байгаль хамгаалал, хүний экологи; тогтвортой хөгжил ба
байгалийн нөөц баялгийн ашиглалт; уур амьсгалын өөрчлөлт; хүрээлэн буй
орчны бохирдлын асуудлууд; газар ашиглалт, нөхөн сэргээлт; экологийн эрх зүйн
тогтолцоо; экологийн эдийн засаг.
7. Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар
Уг хичээлийг судалснаар оюутан экологийн шинжлэх ухаан, түүний судлагдахуун,
экологийн системүүд, экологийн хавсарга асуудлууд, тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал, байгаль хамгааллын тухай мэдлэг олж авахаас гадна өнөө үед
дэлхий дахинд төдийгүй Монгол улсад тулгарч буй хүрээлэн буй орчинтой
холбоотой асуудлууд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой Монгол улсын
хуулиуд ба олон улсын гэрээ, конвенциудын тухай мэдлэгийг олж авах болно.
8. Үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо)
Уг хичээлээр танхимд 32 цагийн лекц, 32 цагийн семинарын хичээл хийх бөгөөд
оюутны танхимын хичээлийн ирцэд 10 оноо, семинарын хичээлд бэлдэж ирсэн
байдал ба оролцож буй идэвхийг 10 оноогоор дүгнэнэ. Хичээлийн явцад 2 удаа
тестээр явцын шалгалт явна. Шалгалт бүр 15 оноотой байна. Эцсийн шалгалтыг
50 онооны 5 асуулт бүхий бичгийн шалгалт хэлбэрээр авна.
9. Ашиглах ном, сурах бичиг
Чарльз Ж. Кребс. 2001. Экологи. Тав дахь хэвлэлийн Монгол орчуулга. Адмон
хэвлэлийн газар. Улаанбаатар.
Robert E. Ricklefs. 2001. The Economy of Nature. Fifth edition. W.H. Freeman. New
Үork.
William P. Cunningham, Mary A. Cunningham and Barbara W. Saigo. 2003.
Environmental Science. Seventh edition. McGraw-Hill Companies. New Үork.
Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан багш:
…………… (гарын үсэг ) ……………… Магистр Л. Ариунцэцэг
………....... (гарын үсэг ) ……………… Магистр Д. Нарангарвуу
Хянасан: Экологийн тэнхмийн эрхлэгч:
…………… (гарын үсэг ) ……………… /доктор Б. Болдгив/
Зөвшөөрсөн: Факультетийн сургалтын албаны эрхлэгч:
…………… (гарын үсэг ) ……………… / доктор П.Оюунчимэг/
2007 он 11 сар 5 өдөр
“Ecology and Nature Conservation”, a course offered by the Department of Ecology,
will cover the following topics: Science of ecology and its relation to other scientific
disciplines; ecological factors; ecological systems and their dynamics; applied ecology
and nature conservation; human ecology; sustainable development and utilization of
natural resources; climate change; environmental pollution; land use; restoration
ecology; environmental policy and law; ecological economics.__
No comments:
Post a Comment