Search This Blog

Saturday, January 9, 2010

Соёл судлалын үндэс хичээлийн тодорхойлолт

Соёл судлалын үндэс
хичээлийн тодорхойлолт
1. Хичээлийн индекс CULT 100
2. Хичээлийн багц цаг 2
3. Судлах улирал намар/хавар
4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс -
5. Хичээлийн зорилго
Соёлын тухай шинжлэх ухааны цэгцтэй ойлголтыг суралцагчдад өгч, тэдэнд
хүмүүнлэг / хүнлэг чанар олгох, орчиндоо (байгаль, нийгэм, хүмүүс) төдийгүй, өөртөө
ухаалаг, хүндэтгэлтэй хийгээд хүлээцтэй (tolerance) харьцах чадвар эзэмшүүлэх
зорилготой.
6. Хичээлийн агуулга
Энэхүү хичээлээр оюутнуудад соёлын тухай асуудал орчин үед нийгмийн бүхий л
салбар, төвшинд тулгамдсан бөгөөд нэн сонирхогдож буй асуудал болохыг ойлгуулж,
хүн төрөлхтний мэдлэгийн хүрээнд соёл судлалын эзлэх байр суурь, мэдлэгийн бусад
салбарууд, түүний дотор, бусад шинжлэх ухаануудтай холбогдох харилцаа, шүтэлцээ,
ялгаа, төсөөний талаар эхлээд төсөөлөл өгнө.
Мөн үе үеийн сэтгэгчид, судлаачдын бүтээл дэх соёлын тухай мэдлэг, мэдээлэл,
соёл судлалын үндсэн категориуд, соёлыг авч үзэх хандлага болон соёлын загвар,
соёлын тухай ойлголтын тодорхойлолт, соёлын үүсэл, соёлын хөгжлийн динамик, соёл
ба байгаль, соёл ба түүх, соёл ба иргэншил, соёлын функцүүд, соёлыг ангилахуйн
талаар судлана.
Суралцагчид олж авсан онолын мэдлэгтээ тулгуурлан өнөөгийн нийгмийн
амьдралын талаар эргэцүүлэл хийж, өөр хоорондоо санал солилцох, мэтгэлцэх зэргээр
дадлагын хичээлээр мэдлэг, чадвараа батжуулна.
7. Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал
Соёлын асуудлаархи уламжлалт болон орчин үеийн мэдлэг ухаанаас суралцан,
улмаар өөрсдийн амьдралд эдүгээ тулгамдаж буй асуудлыг шинжлэх, нэгтгэн дүгнэх,
нотлох, няцаах, шийдвэрлэх арга зүйг эзэмших, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээний
хийгээд нийгэмд биеэ соёлтой авч явах чадвар, дадал эзэмшинэ.
8. Үнэлгээ /идэвх, явц, шалгалтын оноо/
Идэвхийн оноо 25, явцын оноо 25, улирлын шалгалтын оноо 50 байна.
9. Ашиглах ном, сурах бичиг, материал:
1. Ж.Баянсан. Соёл, хэл, сэтгэхүй. -УБ.: МУИС-ий хэвлэх үйлдвэр,
2. Ш.Ганхуяг. Соёл иргэншил дэх байгалийн ба соёлын хүчин зүйлийн хамаарал. УБ.:
МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2004.
3. П.С.Гуревич. Соёл судлал. Сурах бичиг. I, II дэвтэр. (орч. Н.Энхцогт, Ц.Алтантуяа). -
УБ.: ADMON, 2004.
4. Грушевицкая Т.Г., Попков В.Д., Садохин А.П. Основы межкультурной
коммуникации: Учебник для вузов. Подред. А.П.Садохина. – М.: ЮНИТИ-ДАНА, 2003.
5. Ж.Долгорсүрэн. Соёл судлалын онол, арга зүйн асуудлууд. Магистрын
сургалтанд зоиулсан гарын авлага. –УБ.: ХИС-ийн хэвлэл, 2003.
6. Т.Дорждагва. Соёл судлалын бүтээлийн эмхэтгэл. 2003/III-2005/IY. – УБ.: МУИС-ийн
Хэвлэх үйлдвэр, 2005.
7. Т.Дорждагва. Соёл судлалын мянган тест: I дэвтэр. –УБ.: Өнгөт хэвлэл, 2002
8. Т.Дорждагва. Соёл, уран сайхны соёл, урлаг. – УБ.: МУИС-ийн Хэвлэх үйлдвэр, 2003.
9. Т.Дорждагва. Соёлын философи // Философи. Сурах бичиг. – УБ.: МУИС-ийн Хэвлэх
үйлдвэр, 2002. (XII бүлэг)
10. Т.Дорждагва. Н.Сарантуяа, Ж.Долгорсүрэн. Соёл судлалын үндэс. - УБ.:Урлах эрдэм.
1998.
11. Т.Дорждагва. Н.Сарантуяа, Г.Түмэннаст, Д.Эрдэнэбат. Харилцааны соёл. - УБ.:
МУИС-ийн Хэвлэх үйлдвэр, 2004.
12. Драч Г.В. и др. Культурология. Конспект лекции. Изд. 2-е. – Ростов н/Д: “Феникс”,
2003.
13. Ковалева О.В. Культурология в вопросах и ответах: учеб. Пособие. – М.:
КНОРУС, 2006.
14. Кононенко Б.И. Основы культурологии: Курс лекций. – М.: ИНФРА-М; 2002.
15. Кравченко А.И. Культурология. Учебное пособие для вузов. – М.:
Академический ; Трикста, 2003.
16. Культурология. XX век. Словарь. - Санкт-Петербург: Университетская книга, 1997.
17. Культурология. Учеб. для студ. техн. вузов. Под ред. Н.Г.Богдасарьян. – М.:Высш.
Шк., 2001.
18. Культурология. Учебное пособие для студентов высших учебных заведений. –
Ростов на Дону: Издательства “Феникс”, 1995.
19. Монголын соёлын түүх. I,II,III боть. – УБ., 1999. (ред. Б.Сумъяа)
20. Радугин А.А. Соёл судлал. - УБ.: Соёлын коллежийн хэвлэл, 1999. (Орчуулгын
редактор: П.Чойжил)
21. Өнөөгийн залуусын харилцааны соёлд хийсэн дүн шинжилгээ. Эрдэм
шинжилгээны бага хурлын материал. 2004-02-02. - УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр,
2004. (ред.Т.Дорждагва)
22. Полищук В.И. Культурология: Учебное пособие. – М.: Гардарики, 1999.
23. Х.Сампилдэндэв, Н.Уртнасан, Т.Дорждагва. Монгол зан үйл, баяр ёслолын товчоон.
– УБ.: БЕМБИ САН, 2006.
24. Соёл судлаач багш нарын үндэсний III семинарын материал. 2003-III-15.
(ред.Т.Дорждагва) – УБ.: МУИС-ийн Хэвлэх үйлдвэр, 2003.
25. Соёл судлаач багш нарын үндэсний IY семинарын материал. 2006-06-10.
(ред.Т.Дорждагва, Д.Мэндсайхан) – УБ.: МУИС-ийн Хэвлэх үйлдвэр, 2006.
26. Соёл судлаач багш нарын үндэсний Y семинарын материал. 2007-05-12.
(ред.Т.Дорждагва, Д.Мэндсайхан, М.Саранцэцэг) – УБ.: МУИС-ийн
Хэвлэх үйлдвэр, 2007.
27. Соёл судлаачдын үндэсний YI семинарын материал. 2008-03-29.
(ред.Т.Дорждагва, Ж.Долгорсүрэн, Д.Мэндсайхан) – УБ.: МУИС-ийн
Хэвлэх үйлдвэр, 2008.
28. Соёл судлалын нэвтэрхий толь. III дэвтэр. - УБ.:ШУТИС-ийн хэвлэл, 2001.
(ШУТИС-ийн ХүУС-ийн профессор багш нарын хамтын бүтээл)
29. Соёлын онол – УБ: ШУТИС-ийн хэвлэл. 2003. (ред. Д.Дагвадорж)
30. Б.Сумъяа. Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй. –УБ., 2001.
31. Ж.Төмөрбаатар, Н.Төмөрхуяг. Соёл судлалын үндэс. - УБ.: БИТ СЕРВИС, 2001.
32. К.М.Хоруженко. Дэлхийн уран сайханы соёл. Тестийн эмхтгэл. (орч. Ц.Алтантуяа) -
УБ.: ADMON, 2003.
33. Философи, соёл судлалын тулгамдсан асуудал. (ред. Проф.Д.Дагвадорж,
проф.Т.Дорждагва). – УБ.: ШУТИС-ийн хэвлэл, 2004.
34. Хoруженко К.М. Дэлхийн уран сайхны соёл. Тестийн эмхэтгэл. (орч. Ц.Алтантуяа). –
УБ.: ADMON, 2003.
35. Хoруженко К.М. Культурология. Энциклопедический словарь. – Ростов на Дону: Изд-
во “Феникс”, 1997.
36. Г.Цэрэн. Соёл судлалын схем. -УБ.: ШУТИС-ийн хэвлэл, 2003.
37. Энциклопедический словарь по культурологии. Подред. проф. А.А.Радугина. –
М.:”Центр”, 1997.
38. Culture and Communication. Cambridge University Press, 1976.
39. Introducing Gultural Studies. Peking University Press, 2004.
40. John Peters. Speaking into the Air. History of the Idea of Communication. University of
Chicago Press, 1999.
41. Kottak C. Cultural Anthropology. 1987.
42. Media and cuiture. Boston, 2003.
43. Reuben Abel. Man is the Measure. N.Y., 1976
Хичээлийн тодорхойлолтыг
Хянасан: ………………... ... ... ... ... /Проф. Т. Дорждагва, Философийн тэнхмийн
эрхлэгч/
Зөвшөөрсөн: ..................................................... /Г. Эрдэнэбаяр, НШУС-ийн
сургалтын албаны эрхлэгч/
2008 оны 05 сарын 06

No comments:

Post a Comment