Search This Blog

Saturday, January 9, 2010

Ватикан Улс

Ватикан Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1992-04-04

МОНГОЛ УЛС, ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛС /ВАТИКАН/-ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Ватиканы хооронд 1992 оны 4 дүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны хооронд улс төрийн харилцаа хэвийн өрнөж байна.

Эрүүл мэндийн сайд, Худалдаа, үйлдвэрийн дэд сайд, Үндэсний хөгжлийн дэд сайд нар 1992 онд, Гадаад харилцааны сайд 1993 онд Ватиканы Гадаадтай харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч К.М.Челлитай Итали Улсад тус тус зочлох үеэрээ уулзаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2000 оны 6 дугаар сард Итали Улсад айлчлах үеэрээ Ватиканд ажлын айлчлал хийсэн.

Ватиканы тал хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Тухайлбал, 1999/2000 оны өвлийн зудын хохирлыг даван туулахад зориулан Ромын Пап, Гэгээн хутагт Хоёрдугаар Иоанн Павел хувиасаа хандив өргөж байсан.

Манай улсад Ватиканы шашны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Улаанбаатараас Ватиканыг хавсран ажиллаж байна.

No comments:

Post a Comment